
Т.ИДЭР
Домогт сансрын нисгэгч Базз Олдрин хүү Андрев Олдриний хамт манай улсад хүрэлцэн ирж залуучуудтай сонирхолтой уулзалт хийсэн юм. Базз Олдрин 1969 онд "Аполло-11" төслийн хүрээнд хамгийн анхны сансарт ниссэн багийн гишүүн ба саран дээр анх хөл тавьснаараа алдарт Нейл Арместронгийн дараа орох хоёр дахь хүн юм. Тэрээр олон жил НАСА-д сансрын нисгэгч, инженерээр ажилласны дээр одоогоор Сансрын Институти байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа юм. Сонирхуулахад, домогт сансрын нисгэгчийн дүрээс сэдэвлэсэн Холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэг болох “Тоглоомын түүх” кинонд сансрын хамгаалагч Базз Лайтеар гол дүрийг бүтээсэн байдаг. Уулзалтын үеэр түүний хэлсэн сонирхолтой ишлэлүүдийг хүргэж байна.
-Би сансарт хүн гарах боломжыг нээсэн Константин Цылковскитэй уулзаж чадаагүй. Хэтэрхий эрт өөд болсон байсан. Тэгэхдээ би сансарын тийрэлтэт хөдөлгүүрийг нээсэн Роберт Годерстэй уулзаж чадсан юм. Тийм болохоор өөрийгөө би азтайд тооцдог.
-Би их азтай хувь заяанд төрсөн хүн. Учир нь ээж минь дэлхийн хамгийн анхны онгоц ниссэн өдөр төрсөн. Харин маань дэлхийн 2-р дайны үед агаарын зэвсэгт хүчний командлагчаар ажиллаж байсан. Би харин Солонгосын иргэний дайны үед нисгэгч байсан хүн. Би үүнээс цаашаа Ветнамын дайнд явж болох байсан. Гэхдээ би оронд нь Массачусетсийн их сургуульд орж, түүнчлэн АНУ-ийн нэгэн сансарын хөтөлбөрт сонгогдон 1963 онд сансарын нисгэгч болох гараагаа эхэлсэн. Энэ үед ганцхан сансрын нисгэгчтэй байсан “Меркүри” хөтөлбөр дуусаад байсан. Тэгээд л надад нэгэн гайхалтай боломж олдсон юм.
-Миний мөрөөдөл бол саран дээр бид чөлөөтөй зорчдог болох байсан ч НАСА энэ асуудлыг төдийлөн анхаардаггүй байлаа. Харин 1985 онд хамт сансарт ниссэн найз Нейл Арместронг надад нэгэн санааг өгсөн нь таталцлын бүслүүрээс цааш Ангараг гаригийн бүслүүр лүү явах санаа юм. Үүнээс хойш би одоог хүртэл нарны аймгийн гаригуудын хоорондох бүслүүр дээр сансрын хөлгийг авчирч болох санааг бодсоор ирсэн. Одоогоор бид ирээдүйд Ангараг гаригийг эзэлхийн төлөө энэ бүслүүр дээр юу хийж болох вэ гэдгийг судалж байгаа. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл бид гараг хоорондын аялагчид болно.
-Би Америк хүн гэдгээрээ бахархдаг. Та бүхэн Монгол гэдгээрээ бахархдаг шиг.
-Миний төсөөллөөр одоогоос 50 жилийн дараа Ангараг дээр 50-аад хүн суурьшина. Мөн саран дээр дэлхийн томоохон улсууд судалгааны төвүүдтэй болно гэж бодож байна. Тэгэхдээ сар бол тийм ч амьдраад байх газар биш шүү дээ. (инээв)
-Нарны хэт ягаан туяаг хэр хор хөнөөлтэй вэ гэдгийг одоо үед хүмүүс мэддэг болсон. Тэгэхдээ тэрхүү хэт ягаан туянаас хамгаалах боломжтой байдаг. Миний таамаглаж байгаагаар Ангараг гаригийн агаар мандал буюу атмосфер нь тодорхой хэмжээнд хэт ягаан туяанаас хамгаалах чадвартай. 200-аад жилийн өмнө бидний өвөг дээдсийн үеийн наслалт бага байсан. Хэрвээ бид Ангараг дээр амьдарвал тэдэн шиг л наслана. Тэгэхдээ бараг тэрнээс өмнө хурдхан шиг нас барахыг илүүд үзэх байлгүй. (инээв) Учир нь тэнд амьдрахад төвөгтэй шүү дээ.
-Др Андрев Олдрин: Өнөө үед Ангараг дээр очиж, тэнд суурших эрэн үе ирж байна. Хэрвээ чи Ангараг дээр суурьшахыг хүсэж байвал маш олон төрлийн мэргэжилтэй байх шаардлагатай болно. Учир нь тэнд бүх л зүйлийг хийх болно. (инээв) Хүүхэд залуусдаа зөвлөхөд юуны түрүүнд инженер мэргэжилтэй байх хэрэгтэй.
-НАСА бол нэлээн удаан байгууллага шүү дээ. Нэлээн хүлээцтэй л байх хэрэгтэй дээ. Тэгэхдээ яагаад заавал НАСА гэж. Хэдэн жилийн дараа монголд томоохон сансар судлалын төв байгуулагдана гэж би итгэж байна.
-Саран дээр харь гаригийнхы мөр гарсан гэсэн яриа байдаг. Гэхдээ энэ талаар би хараагүй гэж хариулмаар байна.(инээв)
-Тоглоомын түүх кинон дээр Сансрын хүн буюу Базз Лайтэрийн тухай гардаг. Тэгэхдээ эцэст нь тэр хүн яагаад ч юм би болж таарсан. (инээв)
-Би олон кинонд цөөнгүй гое дүр бүтээсэн. Би Жон Траболтотой ч кинонд тоглож байлаа. Тэгэхдээ хамгийн сайхан кино болсон нь 30 чулуу гэдэг кино. Тэр кинонд Тина Фей гэдэг нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйтэй хамт тоглодог. Одоо ч надад тэр киноны сарлуу чичлээд орилж байсан маань санаанд орж байна.
-Би саран дээр хөл тавьсан хоёр дахь гэдгээрээ бахархдаг. Насан туршдаа л би хоёр дахь нь байлаа.
-Хэрвээ хүсвэл саран дээрээс чулуу түүж болно. Дэлхий дээр маш үнэтэй шүү. (инээв)
-Монгол залуус маш азтай. Одоо үед техник технелоги маш хурдацтай хөгжиж байна. Тэгэхээр бүх л зүйл боломжтой гэсэн үг. Сансарт нисэх гэдэг бол эрт үе шиг нэг хоёр улсын асуудал байхаа больсон. Энэ бол хамтын ажиллагаа болсон шүү дээ.
Эх сурвалж: www.polit.mn