ЕБС-д бага ангийн 7800 багш хэрэгтэй байна

2017-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.Оюун

МУБИС, МҮОНР-гийн Хүүхэд, залуучуудын редакцтай хамтран багш болох хүсэлтэй, багш болохоор их, дээд сургуульд суралцах, элсэлтийн шалгалт өгөх төгсөх ангийн сурагчдын дунд “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг дөрвөн сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа. Манай улсын бүх шатны боловсролын байгууллагад багшлах боловсон хүчин дутагдалтай байгаагаас ЕБС-д бага ангийн 7800 багш хэрэгтэй байгаа аж. Тиймээс энэ уралдаант нэвтрүүлгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31 хүртэл орон даяар амжилттай зохион байгуулжээ. Үүнд 18 аймаг, нийслэлийн төгсөх болон ахлах ангийн 120 гаруй хүүхэд оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Биндэр сумын сурагч А.Минжинсор тэргүүн байр, Архангай аймгийн Батцэнгэл сумын Д.Нямдулам дэд байр эзэлсэн байна. Уралдаант нэвтрүүлэгт шалгарч тэргүүн байр эзэлсэн нэг сурагч МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцах эрхтэйгээс гадна нэг жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь, дэд байрт шалгарсан нэг сурагч МУБИС-д хүссэн ангиа сонгохоос гадна нэг жилийн сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлөгдөх ажээ.  Мөн уралдаанд амжилттай оролцсон 15 сурагч МУБИС-д элсэх эрхийн бичгийн батламжаа гардан авсан юм.

МУБИС-ийн захирал, доктор Д.Мөнхжаргал: 100 гаруй хүүхдээс 17 нь шалгарлаа

-Улсын хэмжээнд чанартай, сайн багшийг бэлтгэх бодлого явж байгаа. Үүний хүрээнд хүүхдэд зүрх сэтгэлээ өгч ажиллаж чадах, багшлах сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг сонгож элсүүлэх, ийм багшийг бэлтгэх асуудал эхний шатандаа явж байна. Хэдийгээр өндөр оноотой хүүхдүүд элсүүлж байгаа ч үнэхээр багшлах сонирхолтой хүүхэд хэд байгаа нь эргэлзээтэй. Тиймээс энэ хичээлийн жилд МУБИС, Монголын радиотой хамтарч “Радио конкурс” уралдааныг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд 100 гаруй хүүхэд оролцсоноос өнөөдөр 17 нь шалгарлаа. Энэ хүүхдүүдийг ирээдүйд багш болговол Монгол Улсад хувь нэмэртэй юм байна гэж бодож арга хэмжээнийхээ хаалтыг хийж байна. XII ангийн 90 хүүхэд оролцсон. Ялангуяа, өнөөдөр энэ уралдаанд Хэнтий аймгийн Биндэр сумын хүүхэд түрүүлж, удаах байрыг Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхэд эзэлсэн байна.

МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан: Багш болох хүсэл сонирхолтой хүүхдүүдэд боломж олгоё

-Энэ нэвтрүүлгийн зорилго нь залуу, шинэ үеийн радио сонсогчдыг бэлтгэх юм. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт хол сууж байгаа хүүхдүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан боломж олгож байгаа юм. Ер нь хүн амьдралд хөл тавихад ямар нэгэн боломжийг дараа үеийнхэндээ олгож байх ёстой. Тухайлбал, намайг сургуульд ороход Улаанбаатарт конкурстэхэд бололцоотой хүмүүс нь дагуулж яваад шалгалтад оруулж байсан. Үүнтэй адил багш болох хүсэл сонирхолтой хүүхдүүдэд боломж олгоё. Амьдралынх нь замын эхлэлийг хүсэл сонирхолынх нь дагуу зөв тавьж өгье гэсэн зорилго тавьсан. Монголын радио 2000-2010 оны хооронд 3-4 удаа конкурс нэвтрүүлгийг хийж байсан. Боловсролын сургууль өмнө нь 1-2 хүүхдэд урилга гардуулдаг байсан бол энэ жил хоёр хүүхдэд нь тусгай нөхцлөөр, 15 хүүхдэд энэ сургуулийн хаалга нээлттэй байна. Монголын радиог орон даяар сайн сонсч байгаа юм байна. Радиогоор даалгавар өгөөд дараа нь радиогоор хариуг нь авч шалгаад зөв, бурууг нь дүгнэж оноог нь тавиад явсан. Үндсэндээ радион зайн сургалт юм. Үүнийг тогтвортой сонсоод дөрвөн сарын турш нэг ч дугаар алгасахгүйгээр энэ нэвтрүүлэгт идэвхтэй оролцоно гэдэг радио сонсогчдын идэвх сайн байна гэсэн үг.

Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн XII ангийн сурагч А.Минжинсор: Тэргүүн байранд орсондоо итгээгүй

-“Радио конкурс”-ийг зохион байгуулсан МУБИС-ийн хүндэт багш нартаа бүх оролцогчдынхоо өмнөөс баярласнаа илэрхийлье. Тэргүүн байранд орсондоо итгээгүй. Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг давж гарах хэрэгтэй. “Радио конкурс”-ээр хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох, тэр дундаа багшийн мэргэжлийг сонгоход дэм болсон гэж бодож байна. Анхны дугаар нь хоёрдугаар сарын 7-нд явахад манай багш “Ийм уралдаан болох гэж байгаа юм байна. Та нар оролцоод үзээрэй” гэж хэлж байсан. Энэ үеэс идэвхтэй оролцсон. Манай ээж, хамаатны эгч нар багш. Багаасаа багш хүний дэргэд өссөн болохоор зааж байгаа арга барил, дүү нартайгаа багш болж тоглодог байсан учраас багш болно гэж боддог болсон. Би хэл сонирхдог болохоор хэлний багш болно гэж бодож байгаа. Монгол Улсынхаа боловсролд хувь нэмрээ оруулсан чадварлаг багш болно гэж бодож байна.

МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Д.Эрдэнэчулуун: Сүүлийн даалгавар “Шийдвэр гаргалт” гэсэн сэдэв байсан

-МУБИС-ийн хувьд МҮОНР-той “Радио конкурс”-ийг анх удаа хамтарч хийлээ. Уралдаант нэвтрүүлгийн гол зорилго нь багш болох чин хүсэлтэй сурагчдыг элсэн сурах боломж олгох, багш мэргэжлийн онцлогийг сурталчлах, зөвлөн туслах чиглэлээр зохион байгуулагдаж амжилттай дууслаа. Манайх 17 удаагийн нэвтрүүлгийн даалгаврыг боловсруулсан. Нэг удаагийн нэвтрүүлэгт гурван даалгавар бэлтгэж оролцсон. Даалгаврын онцлог нь багш гэж хэн юм бэ, ямар онцлогтой ажил хийдэг, ямар авьяастай, чадвартай хүн багшийн хөдөлмөрийг амжилттай сайн хийж чадах вэ гэдгийг ойлгуулах, багш мэргэжлийн талаарх мэдээллүүдийг бататгах, өөрийгөө таньж мэдэх зорилгоор шатлан хүндэрсэн. Хамгийн сүүлийн даалгавар “Шийдвэр гаргалт” гэсэн сэдэв байсан. Дөрвөн сарын турш мэдээлэл авлаа, өөрийгөө сорьж, эргэцүүллээ, бодлоо. Эцсийнхээ сонголтыг хийхэд нь туслах, сонголтоо зөв хийж чадаж байна уу гэдгийг үнэлэх даалгавар байлаа. Хүүхдүүд энэ уралдаанд оролцсоноор багшийн талаар илүү их ойлголт, төсөөлөлтэй болсон. Багшийн мэргэжлээр суралцах сэтгэл зүйн бэлтгэл, гараагаа амжилттай хийж чадсан гэж манай ажлын хэсгийн хамт олон үзэж байгаа.   

Эх сурвалж: www.polit.mn

 

ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

16 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

25 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

28 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

2 цаг 54 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

8 цаг 52 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

8 цаг 52 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

8 цаг 52 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

20 цаг 3 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

Өчигдөр 13 цаг 58 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06