Цахилгаан хэрэглэгчдэд 44.8 тэрбум төгрөгийг хөнгөлөлтийг үзүүлжээ

2017-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.Должинжав

Эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна. Өдөрлөгт эрчим хүчний харьяа 30 орчим үйлдвэр, компани оролцов. Тэд эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, цахилгаан халаагуур тоног төхөөрөмжүүдийг танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, цахилгаан дулааны техникийн нөхцөл, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, үзүүлэх тоглолт зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Түүхий нүүрсний хэрэглээг 12700 тонноор бууруулжээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зорилгоор  Эрчим хүчний яамнаас хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэхэд 2017 онд гэр хорооллын 114512 хэрэглэгчид 3.3 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлсэн. Мөн шөнийн тарифийг тэглэсэнтэй холбоотой нэг фазын 543 ширхэг, гурван фазын 154 ширхэг нийт 697 ширхэг тарифт тоолуурыг шинээр нэмж суурилуулсан талаар мэдээллийг өглөө. Түүнчлэн гэр хорооллын 24 томоохон барилга байгууламжийг төвлөрсөн дулаанд холбож 7610 тн нүүрс шатахыг зогсоож чадсан. Нийслэлийн 71 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 12700 тонноор бууруулж, 160 гаруй хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох тооцоо, судалгаа, зураг төсвийг хийж дууссан зэрэг цаг үеэ олсон олон ажлуулыг зохион байгуулж байгааг нээлттэй хаалганы өдөрлөгөөр салбарын мэргэжилтнүүд олон нийтэд дуулгаж байлаа.

Б.Уламбадрах: Хоёр тарифт тоолууртай хэрэглэгч цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Энэ салбарт эрчим хүчний үнэ тарифийн асуудал маш чухал. Өнгөрсөн жил гэхэд Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээний шөнийн тарифийг тэглэх шийдвэрийг гаргасан. Цаашид энэ асуудалд салбарын яамнаас хэрхэн анхаарч байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийн мэргэжилтэн Б.Уламбадрахаас тодруулахад “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээний бүсээр төвийн бүс 34.083 сая, баруун бүс 6.460.6 сая, зүүн бүс 863.9 сая, Алтай-Улиастай 3,075.1 сая, өмнөд бүс 318.7 сая нийт 44,801.4 сая төгрөгийн хөнгөлөлтийг ахуйн хэрэгчлэгчдэд үзүүлсэн. УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын дагуу цагийн ялгаваргүй (энгийн) толууртай ахуйн хэрэглэгчийн цахилгааны тариф 150 кВт.цаг хүртэлх хэрэглээг 98.40 төг/кВт.ц-р, 151 кВт.ц цагаас дээш хэрэглээг 118.20 төг/кВт.ц-р тооцохоор болсон. Харин цагийн ялгаварт тоолууртай ахуйн хэрэглэгчдийн цахилгааны тарифийг 6:00-21:00 цаг хүртэл 104.30 төг/кВт.ц, 21:00-6:00 цаг хүртэл 77.10 төг/кВт.ц-р тооцож байна. Энэ хоёр тарифт тоолууртай хэрэглэгчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлын хүрээнд өвлийн нэг, хоёр, арванхоёрдугаар сард шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа” гэв.

Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг дээр эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор “Таван толгойн цахилгаан станц”, “Жайка” олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “MON-P10”,  Багануурын цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төслүүдийг олон нийтэд танилцууллаа. Түүнээс гадна амины орон сууцанд зориулсан дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжүүдийг олон нийт сонирхож байв.

Мөн энэхүү өдөрлөгийн хүрээнд дэлхийн улс орнуудын мэргэжилтэн бэлтгэдэг нийтлэг түвшинд ойртсон бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалт явуулах замаар эрчим хүчний салбарт үндэсний материаллаг баазыг бэхжүүлэх их дээд сургуулиудын танилцуулга болон мэдээлэл үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Эх сурвалж: polit.mn

 

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

8 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

8 цаг 47 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

21 цаг 10 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

21 цаг 30 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

21 цаг 39 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин