Тойм: Өнгөрч буй долоо хоногийн онцлох таван үйл явдал

2017-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Улс төр мэдээллийн www.polit.mn сайтын өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

 

  1. Нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэв

Энэ сарын 6-нд буюу өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар Д.Сүхбаатарын талбайгаас,  АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны нээлтээ Хэнтий аймгаас эхлүүлж байгаа бол МАН-ын нэр дэвшигч М.Энхболд Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийлээ.  Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно.

 

  1. БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг улсын шалгалтын материалыг задруулсан, салбараа удирдаж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулсан юм. Харин түүний оронд академич Г.Чулуунбаатарыг томиллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн гишүүн бүр түүнийг магтаж энэ салбарыг хөл дээр нь босгож чадах хүн хэмээж байна.. Харин олон нийт түүнийг төдийлөн сайн танихгүй. Түүнд нийслэлийн захын хорооллын сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулах, цэцэрлэгийн багш нар өдөр бүр 2-3 цаг илүү цагаар ажилладаг тул илүү цагийн цалинг олгодог байх, Сингапур, Япон, Америкийн системийг нэвтрүүлэх гэж үе үеийн сайд нар оролддогийг зогсоох, шинжлэх ухаан нь үйлдвэрлэлээс салсан тогтолцоог өөрчлөх, Багануур дүүрэгт байгуулах кампусын ажлыг хурдлуулах, их дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэх, сансар судлалыг сэргээн хөгжүүлэх, 2020 оны Токиогийн олимпийн бэлтгэлд анхаарах даалгаврыг шинэ сайдад өглөө.

 

  1. Приус автомашины ОАТ-ыг тэглэв

Авто машинд ногдуулдаг онцгой албан татварыг тавдугаар сарын 1-нээс нэмсэн. Гэвч хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварыг ирэх сарын 1-ний өдрийг хүртэл “0” хувиар, долоодугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.

Засгийн газар санаачлан, УИХ баталсан дээрх өөрчлөлт Приус зэрэг хос тэжээлт авто машин импортлогчдод түр боловч амьсгаа авах боломж олгож байна. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шийдвэр. Сонгуулийн бал сар эхэллээ” гэсэн юм.

Учир нь онцгой албан татварыг ирэх сарын 1 хүртэл тэглэсэн. Үүнээс хойш ГЕГ хос тэжээлт авто машинуудаас 375 мянгаас 32 сая хүртэл төгрөгийн татварыг хурааж эхэлнэ.

 

  1. Улаанбаатар шөнийн гудамжтай болов

Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий.

Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижууллаа. Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт боллоо.

 

  1. Монголбанкийг гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэв

УИХ дахь МАН-ын гишүүд Хөгжлийн банкийг шалган, 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлэн, 600 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг тогтоосон. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы ахалсан ажлын хэсэг Монголбанкийг шалгаад гурван их наяд төгрөгийн алдагдал үйлдвэрлэсэн гэж дүгнэлээ.

  • УИХ дахь АН-ын бүлэг энэ дүгнэлтийг зөвшөөрсөнгүй. Тэд 2012 оны эдийн засгийн хүндрэлийг төр иргэдэдээ үүрүүлэлгүй, өмнөөс нь төлсний төлбөр нь 3 их наяд төгрөг гэв. Гэсэн ч УИХ Монгол банкны өмнөх ерөнхийлөгчид хуулийн хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэн, тогтоол баталлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12