2017 JCI ASPAC чуулганы зочид сургалтад хамрагдаж байна

2017-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

2017 JCI ASPAC чуулган гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулганд 51 орны 3500 гаруй бизнесмен, манлайлагч залуус хүрэлцэн ирсэн билээ. Чуулганы энэ өдрүүдэд нэгэн зэрэг олон арга хэмжээ болж буй. Өнөөдөр JCI Ази-Номхон далайн бүсийн чуулганы гишүүн орнуудын төлөөллийн Нэгдсэн чуулганы II үе үргэлжилснээс гадна олон төрлийн сургалт боллоо. JCI байгууллагын үндсэн зорилтуудын нэг гишүүдийнхээ хувь хүний хөгжил рүү чиглэсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, залуусын манлайллыг бий болгох олон төрлийн сургалтыг дэлхий нийтээр зохион байгуулдаг юм. Тэгвэл энэ удаа Монголд зохион байгуулж буй чуулганы үеэр 27 төрлийн сургалтыг  зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагаа өнөөдөр “Үр ашигтай харилцаа: Санаагаа зөв илэрхийлэх”, “Үр ашигтай манлайлал”, “Төслийн менежмент”, “Урам зоригтой манлайлал: Захиргаадалт хэрэглэхгүйгээр үр дүнд хүрэх нь” зэрэг дөрвөн төрлийн сургалтыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулав. “Урам зоригтой манлайлал: Захиргаадалт хэрэглэхгүйгээр үр дүнд хүрэх нь” сургалтыг Монгол гишүүн буюу JCI Монгол байгууллагын гишүүн Э.Чинзориг  Дэлхийн 51 орны гишүүдэд заасан нь бидний нэгэн бахархал байлаа.

Түүнчлэн JCI байгууллагын Мэтгэлцээний тэмцээн мөн өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээн нь англи хэл дээр зохион байгуулагддаг бөгөөд Дэлхийн олон орны гишүүд глобал сэдвийн хүрээнд өөр хоорондоо өрсөлдөж байна. Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн JCI Монгол байгууллагын баг оролцож байна. Шилдэг оролцогчдыг маргааш чуулганы хаалтын үйл ажиллагааны үеэр тодруулан шагнал гардуулах ажээ.

Дашрамд дурдахад, JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг JCI Монгол байгууллага хоёр жилийн өмнө авч, бэлтгэл ажилдаа орсон байсан билээ. Чуулганы өдрүүдийн тайлангаар ирсэн гадны зочид чуулганы зохион байгуулалтад ам сайтай байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12