2017 JCI ASPAC-ийн хүрээнд  “Ногоон хөгжлийн форум” боллоо

2017-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулган Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газартай хамтарсан “Ногоон хөгжлийн форум”-аар амжилттай үргэлжиллээ.

JCI байгууллагын үндсэн зорилтуудын нэг гишүүн улс орны нийгмийн сайн сайханд тустай төсөл, хөтөлбөрүүд билээ. Эдгээр төсөл хөтөлбөрийн тодорхой хэсэг нь улс орнуудыг ногоон хөгжил рүү хөтлөх, ард иргэд, залуусыг энэ хөгжилд уриалан дууддагаараа онцлогтой. Тиймээс энэхүү үзэл баримтлалын хүрээнд эх орондоо 2017 JCI ASPAC-ийг зохион байгуулж байгаа JCI Монгол байгууллагаас “Ногоон хөгжлийн форум”-ыг санаачлан ийнхүү зохион байгууллаа.

Энэхүү форумд хүндэт зочдоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, JCI  байгууллагын олон улсын төлөөлөл, JCI Монгол байгууллагын 2017 оны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч М.Батбаяр нарын зочид төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын хувьд ногоон хөгжлийн асуудал жил ирэх тусам хурцаар тавигдаж, төр засаг, шийдвэр гаргагч хүмүүсийг шийдтэй, хариу хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон нийслэл Улаанбаатар хотын захиргааны зүгээс гадаадын олон улстай хамтран ажиллах, олон улсын байгууллагатай харилцаагаа өргөжүүлэх зэрэгт анхаарч байгаа билээ. Үүний нэг илрэл нь 2017 JCI ASPAC-т оролцохоор Монгол Улсыг зорин ирсэн 50 гаруй орны 3000 гаруй бизнес эрхлэгч, манлайлагч залуусын эх орондоо хэрэгжүүлсэн, тэр дундаа байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагыг хуваалцахаар “Ногоон хөгжлийн форум”-ыг санаачилсан гэж зохион байгуулагчид ярьж байв. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол форумын үеэр тавьсан илтгэлдээ ч онцолсон. Тэрээр “Дэлхий нийтээрээ ногоон хөгжлийн зорилтыг дэвшүүлж улс орон бүр хөгжлийн бодлогоо энэхүү үзэл баримтлалдхэрэгжүүлж байгаа энэ үед JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулганыг Монголд Улсад зохион байгуулж байгаа нь ихээхэн завшаантай явдал. Манай орны байгаль орчинд ээлтэй, гэгээлэг, ногоон ирээдүй бол залуучууд, энэ чуулганы зохион байгуулагчид та бүхэн юм. Монголчууд бид олон зууны турш байгаль дэлхийгээ шүтэн амьдарч ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Гэхдээ өнөөдрийн Монгол Улсын ногоон хөгжилд тулгамдаж байгаа бэрхшээл олон байна. 20 гаруйхан жилийн өмнө бид нийгэм эдийн засгийн нэг системээс нөгөө системд шилжиж ихээхэн ярвигтай замыг эхлүүлсэн. Шилжилтийн үеэс үүдэлтэй ядуурал, байгаль орчны доройтлын зарим асуудал өнөөдөр ч тодорхой шийдэлгүй хэвээр байна. Түүнчлэн Монгол орон байгаль орчны асуудалд уур амьсгалын өөрчлөлт ихээхэн асуудал болоод байгаа. Манай оронд уур амьсгалын өөрчлөлтийн жилийн дундаж температур 2.1 хувиар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас гурав дахин их байна. Үүний улмаас гол ус хатаж, ширгих хөрс бэлчээр доройтох, цөлжих байдал улам газар авсаар байгаа нь сэтгэл түгшээж байна. Ийм үед JCI байгууллагын бүсийн чуулган манай улсад болж, олон улс орны ногоон хөгжлийн туршлагыг судлахаар болсон нь бидний хувьд маш ач холбогдолтой юм” гэлээ.

Ази-Номхон далайн бүс нутаг цаг уурын хувьд ногоон бүсэд хамаарагддаг. Гэвч дэлхий нийтийн дунд бий болсон уур амьсгалын өөрчлөлттэй энэ бүс нутгийнхан хэрхэн тэмцдэг, ногоон хөгжлийн чиглэлээр ямар технологи нэвтрүүлж байгааг чуулганы зочдоос дуулахад таатай байна гэж Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тодотгож байлаа. Байгаль орчинд ээлтэй, ногоон хот болоход Тайвань улс хэрхэн анхаардаг талаар JCI байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, JCI Тайвань байгууллагын төлөөлөгч  Sean Chang нэгэн сонирхолтой шийдлийг дуулгасан юм. Тайвань улсын хувьд хүн амын нягтаршил ихтэй, Азийн хөгжингүй орнуудын нэг. Улсаа байгаль орчинд ээлтэй, ногоон болгохын тулд хогны асуудалд ихээхэн анхаардаг гэнэ. Тайванийн хотуудын олон нийтийн газар, гудамж талбайд хогийн савны хэрэгцээг хязгаарлажээ. Нэг үгээр, Тайванийн гудамжаар явахад хогийн сав тэр бүр таарахгүй гэсэн үг. Ийм үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог ихээр ялгаруулах, боловсруулах явдал ч багасч, гэртээ болон албан газартаа хүргэж хаях шаардлагатай болдог байна. Ингэснээр хогоо дахин ангилж, бүтээгдэхүүн болгох явц ч үр дүнтэй байдаг гэж ноён Sean Chang хэлсэн юм.

Дэлхий нийтийн өмнө зорилт болсон ногоон хөгжлийн асуудалд улс орнууд хэрхэн анхаардаг, түүнийгээ хэрхэн амжилттай хэрэгжүүлдэг болохыг Азийн хөгжлийн банкны Ирээдүйн хот төслийн хүрээнд мониторинг хийдэг болохыг форумын үеэр илтгэл тавьсан Азийн хөгжлийн банкны төслийн туслах П.Мөнгөнчимэг ярилаа. Ногоон буюу ухаалаг хот гэж чухам ямар байх ёстой талаар тодорхойлолт олон улсад одоо хүртэл нэг мөр болоогүй, улс орон бүр өөр өөрийн онцлогт тааруулж хөгжиж байгааг тэрээр онцолсон юм. Үүний тод жишээ нь Австри улсын Вена хот юм байна. Ард түмэн нь тав тухтай, амьдралын чадавхийг бий болгосноос гадна эрчим хүчний хэмнэлт, хамгийн гол нь инновацийг бий болгосноороо дэлхийн олон хотоос 2013 оноос хойш жил дараалан ухаалаг хотоор шалгарчээ.

Ийнхүү дэлхийн улс орнуудын ногоон хөгжлийн талаар JCI байгууллагын төлөөлөгчдөөс шилдэг, сайн туршлага, мэдээллийг солилцож, түүнээс Монгол Улсад хэрэгжүүлж болох олон санааг бий болгосон форум болж өнгөрснийг зочид төлөөлөгчид цохон тэмдэглэж байлаа.

Эх сурвалж: Polit.mn

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

8 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

8 цаг 49 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

21 цаг 12 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

21 цаг 32 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

21 цаг 41 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин