2017 JCI ASPAC-ийн төлөөлөгчид Монголын бизнесийн орчинтой танилцлаа

2017-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Дэлхий дахинаа нэг сая гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн эерэг өөрчлөлтийн төлөөх JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн 2017 JCI ASPAC чуулган нийслэл Улаанбаатар хотод энэ өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр JCI байгууллага Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газартай хамтран найман төрлийн форумыг зохион байгуулахаар төлөвлөснөөс хоёр нь JCI Монгол байгууллагаас санаачилсан форум юм.

Улс орон бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй өнөө үед Монгол Улс ч энэ чиглэлд бодлого зангидан хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл тогтвортой хөгжлийн гол асуудлуудын нэг ногоон хөгжил, бизнес эдийн засгийн орчин гэсэн хоёр сэдвээр дэлхийн 51 орны бизнес эрхлэгч, манлайлагч залуусаас туршлага солилцож байна. Үүний нэг болох 2017 JCI ASPAC чуулган бизнесийн форумаар үргэлжиллээ. Эх орондоо JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулганыг зохион байгуулж байгаагийн хувьд дэлхийд тэргүүлэгч орнуудын бизнесмен залуусаас туршлага судлах нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтойг JCI Монгол байгууллагын 2017 оны Ерөнхийлөгч П.Батхишиг онцоллоо. Тэрээр бас “Нэг үеэ бодвол Монгол Улсыг гадныхан мэддэг болсон. Гэсэн ч хөрөнгө оруулагчдад манай улсын талаар асуултын тэмдэгтэй олон зүйл бий. Бүх улсын эдийн засаг хоорондоо хамааралтай учраас бид Дэлхийн жишгийг сонирхож, судалж дагах ёстой” хэмээн ярилаа.

JCI байгууллага дэлхий даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 200 000 гишүүнтэй. Гишүүдийн олонх нь бизнесийн салбарынхан. Хөгжингүй улс орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй залуусын хувьд Монгол Улс шинэ боломж, шинэ зах зээл болох нь гарцаагүй. Нэг үгээр, эдгээр олон бизнесмэн нэг дор манай улсад чуулж байгаа нь Монгол Улсын хувьд маш том аз завшаан гэдэгт чуулганы Монголын талын оролцогчид, зохион байгуулагчид ам сайтай байгаа юм.

Монгол Улсын хувьд бизнес эдийн засгийн орчин харьцангуй сайн нөхцөлтэй гэж форумын үеэр судалгааны байгууллагаас тэмдэглэж байлаа. Гол  нь хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудал байгааг ч онцолж байв. Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжтой салбаруудыг жагсаавал уул уурхайн салбар тэргүүлж, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд удаалж байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт гадны туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг форумаар хэлэлцэж байлаа. Учир нь манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавьсан ч энэ салбарын хувьд манай улс шинэ залуу байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс JCI байгууллагын олон улсын төлөөлөгч, бизнесменүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулах бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12