2017 JCI ASPAC “WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖЛЭВ

2017-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Пүрэв гаригийн орой Буянт-Ухаа спорт ордонд болсон нээлтийн арга хэмжээний үргэлжлэл гадаах талбайд зассан асар, монгол гэрт “WELCOME TO MONGOLIA” арга хэмжээгээр үргэлжилсэн юм.

51 орны 3500 гаруй манлайлагч залуус болон Монголын 400 гаруй лидер залуус оролцсон энэхүү арга хэмжээнд JCI Монголын 13 салбар байгууллага Монгол ёс заншил, ахуй амьдралыг харуулсан өөр өөрсдийн онцлогтой асар майхан, монгол гэр барьж, зочдыг гайхшруулж байв. Монголын үндэсний соёл уламжлалыг харуулсан хөгжөөнт тоглоом, үйл ажиллагаа бүхий асруудад нэрийн хуудас солилцох, бэлэг дурсгалын зүйлс, мини арт шоу зохион байгуулагдаж байв. Мөн Монголын үндэсний хоол, зоог бүхий үйлчилгээний асрууд болон уух зүйлс айраг, ус, пивоор дайлах асрууд, Монголын үндэсний онцлогийг харуулсан зураг авахуулах ZONE-WALL–ийг гурван хэсэгт бэлтгэсэн байлаа. Энэ хэсэгт үндэсний хувцастай баатрууд, хатадтай хамт зураг авахуулах боломжийг бүрдүүлсэн нь гадны зочдод илүүтэй таалагдаж байв.

Энэ үеэр Торго загварын шоу болж, Дарханы “Эгшиглэнт чимээ” хамтлагийн хүүхдүүд аялгуут хөгжмөө тоглож, уран нугараач охид нугаралтын гайхамшгийг гадныханд үзүүлсэн юм.

Мөн чопперчид талбайд орж ирж, тулга асаах ёслол болж, салют буудуулж, урлаг соёлын үзүүлбэрүүдтэй гайхалтай үдшийг олон орны залуус Монголын хөх тэнгэрийн доор өнгөрүүлсэн юм.

Ийнхүү Ази-Номхон далайн бүс нутгийн чуулган 2017 JCI ASPAС албан ёсоор эхэллээ. Чуулганы үеэр албан ёсны 84 арга хэмжээг зохион байгуулах бөгөөд 11-ний өдрийг дуустал Улаанбаатар хотноо үргэлжлэх юм.

Эх сурвалж: Polit.mn

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12