2017 JCI АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

65 жилийн түүхэндээ анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод чуулж буй 2017 JCI ASPAC-т 51 орны 3500 гаруй манлайлагч залуус хүрэлцэн ирээд буй. Олон улсын бизнес, эдийн засгийн манлайлагч нэг сая залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын энэхүү арга хэмжээний албан ёсны нээлт пүрэв гаригийн орой Буянт-Ухаа спорт ордонд ёслол төгөлдөр, халуун дулаан уур амьсгал дунд боллоо.

Ази номхон далайн бүсийн чуулганыг нээж Улсын филармонийн Морин хуурын чуулга Hans Zimmer, Сэрсэн тал аялгуунууд эгшиглэж, JCI байгууллагын Ази Номхон Далайн Бүсийн Чуулган-2017, Зохион байгуулах Хорооны Дарга Г.Баярмагнай үг хэлсэн юм.

Үүний дараа чуулганд оролцохоор бусад тивээс ирсэн Хүндэт төлөөлөгчид, зочдыг тайзнаа танилцуулсны дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн юм.   

Жил бүр дэлхийн дөрвөн бүсэд хуваагдан зохион байгуулдаг бүсийн чуулганы Ази-Номхон далайн бүсийн чуулганыг анх удаа Монгол Улсад зохион байгуулж буйд талархаж Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ.

Оролцогчдод зориулан Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчид Салхит шувуу бүжгээ бүжиглэсэн нь хурсан олныг баярлуулж байв.

Чуулганы нээлтэд зориулан JCI Монгол байгууллагын 2017 оны Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг үг хэлсэн юм. Тэрээр “Эрхэм хүндэт JCI-чуудаа Хөх тэнгэрийн оронд тавтай морил. Энэ үдэш бидний хувьд гайхалтай үдэж байх болно. 1992 онд JCI байгууллагын салбарыг Монгол Улсад байгуулсанаас хойш тасралтгүй  үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэхүү чуулган нь 1951 онд анх Хонг Конгд зохион байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш 65 жилийн дараа Монгол Улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм. Гадаадаас 3500 гаруй, Монголоос 400 гаруй манлайлагч залуус оролцож байна. Бид энэ чуулганаараа нийгэмд оруулсан сайн туршлагаа ярилцах юм. Чуулганы үеэр найман төрлийн форум зохион байгуулна. Үүнээс бизнес форум, ногоон хөгжлийн форум хоёрыг “JCI Монгол” байгууллагаас санаачлан зохион байгуулна” гэв.

Түүний дараа чуулганд оролцогчдод хандан JCI байгууллагын Ерөнхийлөгч Даун Хетзел хэлсэн үгэндээ “Манай байгууллага дэлхийн 200 000 гаруй идэвхтэн гишүүнтэй. Тэд 18-40 насныхан. Жил бүр дэлхийн дөрвөн бүсэд чуулганыг зохион байгуулдаг. Энэ жилийн бүсийн чуулганы хамгийн сүүлийнхийг Монгол Улс зохион байгуулж байна. Ази-Номхон далайн бүсийн чуулган бусад бүсийн чуулганаасаа ач холбогдол, цар хүрээгээрээ хамгийн өндөр нь. Зөвхөн Ази-Номхон далайнх ч гэлтгүй Европын орны гишүүн байгууллагын төлөөлөгчид энэхүү чуулганд оролцохоор ирээд байна. Бид бүгд дэлхийн эерэг өөрчлөлтийн төлөө юу хийж чадах вэ гэдгээ энэ чуулганаар харуулах болно. Энэ боломжоос монгол залуус ч суралцан, эх орондоо, дэлхийд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой” гэдгийг онцолж байлаа.

Ийнхүү 2017 JCI Ази номхон далайн бүсийн чуулган албан ёсоор нээлтээ хийлээ.

Эх сурвалж: Polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12