Х.Буянжаргал охинд хандивын гараа сунгацгаая

2017-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДОЛЖИНЖАВ

Төрөлхийн дөрвөн мөчний дутуу хөгжилтэй бяцхан охин Х.Буянжаргалд туслах “Нэг бал 1000 төгрөг” сайн үйлсийн аян өрнөөд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Мөн аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Өвөрмонголын иргэд хандив өгсөн байна. Охиныг Монголд эмчлэх боломжгүй учир БНСУ-д 150-200 орчим сая төгрөгөөр эмчлүүлэхээр болсон боловч хандивын хүрээнд цуглуулсан орлого охиныг эмчлүүлэхэд хүрэлцэхгүй байгаа аж. Охины эцэг, эх санал тавьсны дагуу “Эрдэнэзуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Бусдын төлөө гэрэлтье” ухаарахуй лекцийг энэ сарын 16-нд МҮЭСТӨ-д зохион байгуулахаар болсон байна. Хандивын арга хэмжээний талаар охины ээж Ч.Уранцэцэгээс тодрууллаа.

-Лекцний орлогын хэдэн хувь нь охины эмчилгээний зардалд хандивлагдах вэ?

 - “Бусдын төлөө гэрэлтье” ухаарахуй лекцийн бүх орлого эмчилгээний зардалд хандивлагдана.

-Лекцэд ямар  уран бүтээлчид хүрэлцэн ирэх вэ?

 -Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч, О.Баянмөнх, Л.Нарантуяа, Э.Чулуунчимэг, Н.Мөнгөншагай, Б.Энхбат,   яруу найрагч Б.Болорцэрэн  нарын   уран бүтээлчид оролцоно.  

Дөнгөж ой  өнгөрч байгаа ч тэнцвэрийн эрхтэн байхгүйн улмаас хөлд орж, алхаж чадахгүй байгаа бяцхан охиныг ирэх  наймдугаар  сард  яаралтай эмчлүүлэх шаардлагатай.  Тиймээс  түүнд халуун гараа сунган хандивын арга хэмжээнд хандив өргөхөөс гадна, сонирхолтой лекц, ая дуу сонсохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хандивын данс:  ХААН БАНК: 5166258376 

                           ГОЛОМТ БАНК: 1605118915

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12