2017 JCI ASPAC Улаанбаатар чуулган эхэллээ

2017-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Олон улсын бизнес, эдийн засгийн манлайлагч нэг сая залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийн чуулган 2017 JCI ASPAС өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.

Дэлхийн 51 орны 3500 гаруй залуус хуран цугласан энэхүү арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулснаараа өндөр ач холбогдолтой, тэр дундаа монгол залуус манлайллын чадвараа олон улсад харуулах өргөн боломж юм. Түүгээр зогсохгүй Монголд бизнес, аялал жуулчлалын томоохон гарцыг нээж өгч байна. Учир нь манай улсыг зорин ирж буй 3500 гаруй зочин төлөөлөгч Ази-Номхон далайн бүс нутагтаа бизнесийн гараагаа амжилттай эхлүүлсэн, тэргүүлэгч бизнесмэн залуус юм. Тэдгээр эрхэм зочидтой монгол залуус хамтран ажиллах, суралцах, гадаад харилцаагаа хөгжүүлэх зэрэг давуу талыг бий болгож байна. Түүнчлэн аялал жуулчлалын шинэ гарцууд ч энэхүү чуулганаар нээгдэж байгаа юм.

Чуулганы үеэр албан ёсны 84 арга хэмжээ зохион байгуулна. Үүнээс онцолж хэлвэл, 27 сэдвээр хувь хүний хөгжлийн сургалтуудыг залуучуудад хийнэ. Түүнээс гадна бүс нутгийн хөгжлийн тулгамдсан найман асуудлаар форум, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбоотой сэдэв юм. Тодруулбал, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн форум, бизнес форум юм. Түүнчлэн “Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвээр зөвлөлдөх уулзалт болно. Эдгээр арга хэмжээний хажуугаар Ерөнхий ассамблей болно. Үүнд 1800 гаруй төлөөлөгчид албан ёсоор оролцоно. Мөн JCI-ийн 2022 он хүртэл хийх ажлынхаа төлөвлөөгөөг хэлэлцэнэ.

Үүнтэй зэрэгцэн олон орны залуусын дунд хэд, хэдэн төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулах ажээ. Мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн, бизнесийн үзэсгэлэн, худалдаа болно. Үдэш нь улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогийг харуулсан үдэшлэг зохиох юм байна. Япон, Солонгос, Хонконг, Тайвань, Филиппиний үдэшлэг гэх мэт. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Welcome night” үдэшлэгээр эхэлнэ.

Чуулган өнөөдрөөс эхлэн энэ сарын 11-нийг дуустал үргэлжлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12