2017 JCI ASPAC чуулган “National Presidents Meeting” буюу гишүүн орнуудын Ерөнхийлөгчдийн уулзалтаар эхэллээ

2017-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ази-Номхон далайн бүсийн чуулганд Дэлхийн 40 орноос 3000 төлөөлөгчид ирнэ хэмээн төлөвлөж байсан бол чуулганы эхний өдрийн байдлаар Ази, номхон далайн гишүүн орнуудаас гадна бусад тивүүдийн төлөөллүүд нэгдэж нийт Дэлхийн 51 орноос 3500 гишүүд Монгол улсад хүрэлцэн ирсэн байна.  

Чуулганы эхний арга хэмжээ буюу “Ерөнхийлөгчидийн уулзалт”-д зочин орнуудын Үндэсний Ерөнхийлөгч болон Тэргүүн дэд Ерөнхийлөгч нарын уулзаж, уулзалтыг JCI байгууллагын Ерөнхийлөгч Даун Хетзел нээж, 2017 JCI Ази-Номхон далайн бүсийн чуулган зохион байгуулах хорооны дарга Г.Баярмагнай Ерөнхийлөгч нарт хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлж, чуулганыг албан ёсоор нээв.

Уулзалтаар JCI байгууллагын 2017 оны тэргүүн дэд Ерөнхийлөгч Марк Брайн Лим нь JCI байгууллагын стратеги болон тухайн жилийн өнгө төрх, гүйцэтгэлийн талаар нэгдсэн мэдээллийг нийт гишүүн орнуудын Ерөнхийлөгч нарт өглөө. Тэрээр энэ жилийн Дэлхийн JCI байгууллагын гишүүдийн дундаж нас 36 байгааг онцолж байв.

Түүнчлэн байгууллагынхаа алсын хараа, үнэт зүйлийг тодотгосноос гадна НҮБ-аас хэрэгжүүлж байгаа Мянганы сорилтын зорилтуудад гишүүн орны салбар байгууллагуудын хэрэгжүүлсэн төслүүд дүйцэж байгааг сайшаан цаашид “Нийгэмд чиглэсэн төсөл” хөтөлбөрүүдийнхээ агуулгыг шинэ гишүүддээ хүргэх тал дээр анхаарлаа хандуулахыг зөвлөв.

Мөн тэрээр Дэлхийн JCI байгууллагын 11 боломж болон challenge-ийг цохон дурдаж байлаа. Идэвхитэй үйлстэн иргэн байх алхмыг хийхэд Дэлхийн залуусыг уриалах, JCI  гэлтгүй тухайн орон нутагт байгаа залуучуудын бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, Засгийн газрынхаа оролцоог бий болгох, олон улсын үйл ажиллагааг илүү дэмжихийг уриалсан юм.

Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр яригдсан дараагийн сэдэв нь JCI байгууллагын үйл ажиллагаа, зорилго, чиглэлийг гишүүн бүх улс орны залуус, ард иргэдэд нээлттэй хүргэх ёстой. Үүний тулд тухайн орны эх хэл дээр мэдээ, мэдээллийг орчуулж хүргэх шаардлагатай гэж үзэж байв. Үүнтэй зэрэгцэн JCI-ийн гишүүн улс орон бүрийн хэрэгжүүлсэн амжилттай сайн туршлагыг онцлон дурдсаны нэг нь JCI Монгол байгууллагын санаачилан бусад орнуудын гишүүн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн JCI GARDEN буюу JCI Үндэсний цэцэрлэгт хүрээлэн төсөл болохыг цохон тэмдэглэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12