Приусын ОАТ-ыг буцаан олгохоор боллоо

2017-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвар/ОАТ/-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ОАТ-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачилсан бөгөөд авто машинд ногдуулах ОАТ-ыг Засгийн газар тогтоож байхаар, мөн приус машинд ОАТ-ыг 50 хувиар тогтоосныг хөнгөлөхөөр заажээ. УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа автомашины ОАТ-ыг 50 хувиар нэмэгдүүлэхээр заасан. Хууль 2017 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн үеэс авто машин импортлогчдын зүгээс татвар ногдуулсан хугацааг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. Иймээс хуулийн төслийг санаачилж, Засгийн газар ч дэмжсэн байна. Энэ үеэр зарим гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгууль дуусахаар татварыг нь буцаагаад нэмчихгүй биз. Татварыг нь бууруулахаас аргагүй хууль зүйн үндэслэл гарсан юм уу.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Авто машинд ногдуулах ОАТ-ыг 50 хувиар тогтоож, 2017 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжүүлтэл ачуулчихсан авто машиныг яах вэ гэдэг асуудал үүссэн. Засгийн газар, УИХ-д авто машин импортлогчдын зүгээс олон хүсэлт ирсэн. Шийдэх нь зөв гэж үзээд, холбогдох хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Эхнийх нь импортоор машинаа оруулаад ирсэн, ОАТ-аа төлөөгүй хэсэг аж ахуйн нэгж иргэд бий. Хоёр дахь нь ОАТ-аа төлчихөөд борлуулж чадаагүй хэсэг бий. Гурав дахь нь оруулж ирээд ОАТ-аа төлөөд худалдчихсан. Үүний буцаан олголтыг яаж шийдэх вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Энэ хуулийн өөрчлөлтөөр приус ОАТ-гүй болно. Борлуулж чадаагүй бол импортолсон аж ахуйн нэгжид олгоно. Иргэн худалдан авсан нөхцөлд буцаан олголтыг нь эцсийн хэрэглэгчдэд олгоно.

Мөн приус машины ОАТ-ыг хөнгөлөх заалт тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 9-н байх нь зөв юм гэсэн санал байнгын хорооны гишүүдээс дэмжлэг хүлээжээ.

Онцлоход, УИХ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12