Даун Хетзел: Монгол залуус дэлхийд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой

2017-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

“JCI 2017 АСПАК” буюу “JCI” байгууллагын Ази-Номхон далайн чуулганаар дэлхийн 51 орны 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус Монгол Улсад хуран чуулахад бэлэн болжээ. Дэлхийн эдийн засгийн хамгийн том чуулган “АСЕМ”-ыг амжилттай зохион байгуулсан Монгол Улс дахин дэлхийн анхааралд ийнхүү орж байна. Өөрөөр хэлбэл, монгол залуус “АСЕМ”-тай дүйцэхүүц арга хэмжээг эх орондоо зохион байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг дахин татах боломж бүрджээ. Энэ талаар өчигдөр “JCI” байгууллагын ерөнхийлөгч Даун Хетзел, “JCI” олон улсын байгууллагын 2017 оны тэргүүн дэд ерөнхийлөгч Марк Брайн Лим, “JCI -Монгол” байгууллагын 2017 оны үндэсний ерөнхийлөгч П.Батхишиг, “JCI” Ази-Номхон далайн бүсийн чуулган зохион байгуулах хорооны дарга  Г.Баярмагнай нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

Чуулганы үйл ажиллагаа энэ сарын 8-11-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод үргэлжилнэ. Хамгийн том бүсийн чуулган учраас “JCI”-ийн дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенетарууд ирнэ. “JCI”-д гишүүнчлэлтэй олон улсын төрийн бус байгууллагууд, тухайн улс орны залуус өөрсдийн оролцоотойгоор, идэвхи санаачлагаар сайн дурын үндсэн дээр энэхүү чуулганыг зохион байгуулдагаараа онцлогтой юм байна.

 

П.Батхишиг: ОЛОН УЛСЫН ЗАЛУУС НИЙГЭМД БҮТЭЭСЭН САЙН ТУРШЛАГЫГ ЯРИНА

 

Чуулганы талаар “JCI -Монгол” байгууллагын 2017 оны ерөнхийлөгч П.Батхишиг “JCI” байгууллага дэлхийн 120 гаруй улсад салбартай. Дэлхий даяар нэг сая гаруй дэмжигчтэй байгууллага. Энэ том байгууллагын салбарыг Монгол Улсад 1992 онд байгуулан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэхүү чуулганд олон улсын залуусын нийгэмд хийсэн сайн туршлагыг ярилцана. Монгол Улсад ч олон салбарт сорилтууд тулгарч байгаа. Чуулганы үеэр найман төрлийн форум зохион байгуулна. Үүний хоёрыг “JCI-Монгол” байгууллагаас санаачлан явуулна. Тодруулбал, бизнес форум, ногоон хөгжлийн форумыг зохион байгуулна. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд гадаадын 3500 хүн Монгол Улсыг зорин ирж, хэдэн өдрийн турш Улаанбаатарт буудаллан, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд ойролцоогоор 10 гаруй сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт бий болж байгаа” гэлээ.

“Жэй Си Ай 2017 АСПАК” чуулганы үеэр 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулна. 27 сэдвээр хувь хүний хөгжлийн сургалтуудыг залуучуудад хийх юм байна. Залуус өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, хаана ямар бизнесийн боломж байна, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвээр сургалт болж, сургалтад хамрагдсан залууст “JCI”-ийн сургалтын байгууллагаас сертификат олгох ажээ.

Үүнтэй зэрэгцэн олон орны залуусын дунд хэд, хэдэн төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулна. Мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн, бизнесийн үзэсгэлэн, худалдаа болно. Үдэш нь улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогийг харуулсан үдэшлэгийг зохионо. Япон, Солонгос, Тайвань, Энэтхэгийн үдэшлэг гэх мэт. Хамгийн эхнийх нь Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Welcome night” үдэшлэг ч болох ажээ.

 

Даун Хетзел: АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН ЦАР ХҮРЭЭГЭЭРЭЭ ХАМГИЙН ӨНДӨР

 

Чуулганд дээр өгүүлснээр 51 орны 3500 орчим залуус Монгол Улсад ирээд байна. Тэдний хамгийн хүндэт зочин “JCI -2017”-ийн дэлхийн ерөнхийлөгч хатагтай Даун Хетзел юм. Тэрээр өчигдөр 6:00 цагт Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна. Тэрээр хэвлэлийн бага хуралд оролцон “JCI” байгууллагын талаар мэдээлэл өгсөн юм. Манай байгууллага дэлхийн дахинаа 200 мянган идэвхтэн гишүүнтэй. Тэд 18-40 насныхан. Жил бүр дэлхийн дөрвөн бүсэд энэхүү чуулганыг зохион байгуулдаг. Хамгийн сүүлийнхийг Монгол Улс ийнхүү зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Ази-Номхон далайн бүсийн чуулган бусдаасаа ач холбогдол, цар хүрээгээрээ хамгийн өндөр. Зөвхөн Ази-Номхон далайнх ч гэлтгүй Европын орны гишүүн байгууллагын төлөөлөгчид энэхүү чуулганд оролцохоор ирээд байна. Тэд бүгд дэлхийн эерэг өөрчлөлтийн төлөө юу хийж чадах вэ гэдгийг харуулах боломжийг олгодог. Энэ боломжоос монгол залуус ч суралцан, эх орондоо, дэлхийд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12