Б.Ганзориг начны цолыг хураах тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

2017-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Допингийн үндэсний төвөөс улсын начин Б.Ганзориг, улсын начин Б.Баатарцол нарыг хориотой эмийн жагсаалтад багтах бодис хэрэглэсэн хэмээн мэдэгдсэн. Энэ дугаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос энэ оны хоёрдугаар сард улсын начин Б.Ганзоригийн цолыг хураах, Улсын начин Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргасан байдаг.

Тэгвэл дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Улсын начин Б.Ганзориг хуулийн байгууллагад хандсан байна. Энэ оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс Үндэсний баяр наадмын комиссын шийдвэрийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарчээ. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.

Ингэснээр Б.Ганзориг улсын начин цолтойгоо барилдах боломжтой болж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг энэ сарын 12-нд шүүхээс гаргах юм байна.

Б.Ганзоригийн эрхийг сэргээсэн бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний Бөхийн холбоо руу хүргүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12