Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг дэмжив

2017-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /06.07/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцжээ. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Намжил овогтой Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг дэвшүүлснээ УИХ-д санал болгосон. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нэр дэвшигчийн талаар танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Л.Мөнхбаатар, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, гишүүн Я.Содбаатар улс төрөөс ангид, хуулийн салбарт олон жил ажилласан, туршлагатай, сайн хуульчдын нэгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэнд Улсын дээд шүүхийнхэнд талархаж байна” гэж байсан бол гишүүн Б.Батзориг “Туршлагатай, мэдлэгтэй ийм л хуульч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж чадна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол улс төрөөс ангид байж, хуулийг чин шударгаар хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна” гэж байлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилох Улсын дээд шүүхийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12