Онцлох бичлэг: Сонгодог арга буюу “Нээлттэй хаалганы өдөр”

2017-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Энэ жил Төв талбай амрах завгүй байна. Учир нь Төрийн байгууллагууд ээлжлэн өдөр өнжилгүй нээлттэй ажиллаж байгаа.    Дөрөвдүгээр сарын 21-нээс эхэлсэн нээлттэй хаалганы өдрүүд үргэлжилсээр.  Өнөөдөр /06.07/ Сангийн яам, энэ сарын 09,10-нд ХХААХҮЯ, 12,13-нд Эрчим хүчний яам, 14,15-нд УУЯ, 16,17-нд БХБЯ  19,20-нд ХНХЯ нээлттэй ажиллах хуваарьтай байна.  Уг нь бол шинэ парламент бүрдсэн анхны хавар байлаа. Ажлаа авсны дараагаар уул уурхай, санхүү, мөнгөний хямрал тойрсон маргаантай асуудал ч олон байв.  ОУВС-д хамрагдах нь зөв, буруу, цалин тэтгэвэр нэмэхгүй, харин эсрэгээрээ олон төрлийн татвар нэмэх, тэтгэврийн насыг уртасгах, оффшор бүсэд нуусан хөрөнгө гээд л ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудын үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцэх асуудлууд олон байсан. Гэхдээ иргэд энэ бүхэнд үзэл бодлоо илэрхийлж чадсангүй. Тэдний үгээ хэлэх, үзэл бодлоо  илэрхийлэх эрхийг улстөрчид Нээлттэй хаалганы өдөр гэх цэвэрхэн аргаар боожилж орхилоо. Учир нь иргэдийн дуу хоолойгоо хүргэдэг хамгийн том индэр бол Төв талбай.  Тэнд нь өдөр бүр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг  хэнд ч өгсөнгүй. Харин ч үзэл бодлоо илэрхийлэх гэсэн нэгнийг баривчилж байцааж, эрүүгийн хэрэг хүртэл тулгах боллоо.   Ингэснээрээ иргэдэд үзэл бодлоо илэрхийлбэл ийм байдалд  хүрнэ шүү гэж айлгах мэссежийг цаагуураа өгч байна.   Мөн Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай цаг үед ирээд байна. Сонгуулийн жил, сонгуулийн өмнөх өдрүүд нэлээд хөдөлгөөнтэй байдаг. Харин энэ жил хаа хаанаа хүлцэнгүй, ард иргэд ч даруухан байна.  Тэднийг Нээлттэй хаалганы өдрүүдээр дарж, дарамталж чадлаа л гэж харж байна. Сонгуулийн өмнөх энэ олон нээлттэй хаалганы өдрүүд сонгуулийн дараа хэрхэн үргэлжлэх бол доо.  Төрийн байгууллагууд Төв талбайг орхиод хаалттай ажиллаж эхэлнэ.  Улс төрчдийн сонгуулийн өмнө иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилсон “Нээлттэй хаалганы өдөр”-үүд ажиллагаа амжилттай болж байна даа. Сонгодог арга  байлаа.  Үүнийг бодож олсон улстөрийн  менежер хол явах нь тодорхой.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12