Намаасаа бус, угшил нэгт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжинэ

2017-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Сэтгүүлч Ц.ГАНБАТ

Монголын  ард түмэн МАНАН-гийн нуувчинд юу сэдэгдэж, дэгдэж, хийж буйг мэдэхтэйгээ боллоо. Үр дагаврыг амсаж, мэдэрч буйгаа цэгнэх боллоо. Энэ ухаарал их үнэ цэнэ тээж байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар  хувь заяагаа тэгшлэх эсэхийг тэд шийднэ. Ингэхдээ нийгмийн бүхий л давхарга өнөөдрийнх шигхэнийг дэмжих, эс дэмжихгэсэн  тийм тов тодорхой  ойлголт, зорилготой байсангүй.

 Монгол өнгөн дээрээ гоё харагдавч начир дээрээ гундаж. Ард нийтийн амьжиргаа шалдаа бууж. С.Баяр, М.Энхболд, Ц.Элбэгдорж гэсэн улс төр, санхүү, эдийн засгийн тэнхлэгаюулт, бодит үзэгдэл  хуйвалдаанаар бий болсныг ард олон  ухамсарлалаа. Хуйвалдагчид намаа наймаалцаж, эзэн суув. Намын бодлого, үйл ажиллагааг өөрсдийн дур зоргын эрхшээлд зангидав. Тэд Үндсэн хуулиас давсан эрх дархыг хэрэгжүүлж, хэсэг бүлгийн дарангуйлал тогтоожээ. Эрх мэдлийг хэтрүүлэн ашиглагчдын бүтэц бий боловДүр эсгэсэн ардчиллаар нийгмийг  авторитар хэлбэрийн засаглалд хөрвүүлэн тушив. Тоталитаризм руу алга эргүүлэх зуур хөнтөрч орхихоор замнаад байна. Олонхийн гэгчээр түрүү барьж аль нь ч  сонгуульд ялсан ч, ялагдсан ч энэ бүлэглэл төр атгана. Хэнд нь ч алдах юм байхгүй. Бүргайхалтайнь сонгуулийн дөрвөн жилдээ засаг ээлжлээд барьчихна. Тэдний үйл ажиллагааг түрүүлж ухаарсан, уудлан илчилсэн зоригтнуудыг улс төрийн хэлмэгдүүлэлд өртүүлнэ. Элдэв нэр хаяг зүүж, залхаан цээрлүүлнэ. Бүлэглэлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэгчид байтугайэнэ  юу болж байнахэмээгчдийг бүл бүлээрээ, шугам шугамаараа дарамтлана, дарлана, тохуурхана. Бяцлах гэж оролдоно. Гэвч монгол түмний Идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрдаг гэсэн айхтар зүйр үг бий дээ. МАНАН-гийн явуулга, ажилбар нь хүмүүсийн ой тойнд сураг, шивнээгээр саяхан хүртэл сүүмэлзэж, эргэлзээ дагуулдаг байсан бол одоо нэг мөр задгайрав, илчлэгдэв. Олигархи МАНАН нь эдүгээ оффшортнууд хэмээх зэрэглэлээр дэв ахиадхав. Үүнээс цааш ямар сэтэр зүүх, ялд унах нь таашгүй. Тэднийг ард түмний баялаг, хөрөнгийг идэж цаддаггүй, сорж ханадаггүй мангас гэх аж. Тэд цулайгаад байдаг. Ард нийт үгүйрээд байдаг. Энэ чинь юу болж байна аа. Үүнийг чинь монголын ард түмэн байтугай нөгөө соёлт ертөнц ажиглаад, “хараандааавчихаж. Одоо чинь хэддүгээр зуун, хэдэн он билээ. Ардчиллаар замнахдаа Монголын ард түмэн үүнийг хүссэн гэж үү, үүний төлөө явсан гэж үү. Ард түмний хүсэл зориг тэдэнд зоосны ч, хүн ёсны ч үнэ цэнэгүй. Ингэж дарлуулах ард түмэн тэсвэр, тэвчээрээ барж байна. Эгдүүцэл бухимдал нь улам л бадарна. Ямартай ч ард түмэн ойлголттой болж, шүүлтүүртээ оруулаад эхэллээ. Энэ бол амьдралаа өөрөөр зохицуулах чиг шугаманд тэд гарлаа гэсэн үг. Энэ бол одоо тогтоох аргагүй хөдөлгөөнд орлоо гэсэн үг. Энэ бол том өөрчлөлтийн төлөөнөө нэгдэн зангигдлаа гэсэн үг. Нам толгой дээр нь ургасан, олж хардаггүй, ойшоодоггүй, үүнээс ангид оршигч нам гэж юу байдаг юм бэ. Нам олон түмэнтэйгээ байх учиртай. Уг нь МАН өөрийгөөолон түмний намгээд ам өчгөө өгсөн дөө. Өрөвдмөөр нь ердөө л тунхаг болж хоцров. Иймдээ ч санаатай санаандгүй, мэдээлэлтэй мэдээлэлгүй байж тархи угаалтаар МАНАН-д үйлчлэгч намын  гишүүд ч юмны жинхэнэ төрхийг ухаарч өөрчлөлт хүсэх боллооМАН-д шинэчлэл авчрах цөлхи, эр зоригтой, шударга гишүүд тодорно гэдэгт итгэнэм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран намд өөрчлөлтийн үйл явц эрчимжих л болноӨнөөдрөөс дуу хоолой, сэтгэл зүрхээ ил тод илэрхийлэн эвлэлдвэл хожмынх нь үйл хэрэгт шинэчлэгчдэд өөрсдөд нь л өлзийтэй байх болно.

Энд хоёр зүйлийг тодруулъя. Нэгдүгээрт, Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд чухамхүү намын төлөө саналаа өгдөг. Олж авсан суудлаар намын эрх ашиг хөндөгддөг онцлогтой. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд намын гишүүнийг нам бус, чухамдаа нам бус болгох гэж нам илгээдэг юм. Нийт ард түмний эрх ашгийн төлөө хүнээ дэнслүүлдэг юм. Ерөнхийлөгч ганц намын ашиг тусын тулд үйлчилдэггүй. Иймд, шууд хэлбэл, өөриймсч намчирхах бус харин буруу гэж үзсэн нэр дэвшигчид саналаа өгөхгүй байх эрхийг намын гишүүнд олгож байгаа хэрэг. Энэ нь намын гишүүн гэдгээр бус чухамхүү Монгол Улсын иргэн гэдгээр саналаа өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Буруутвал нэр дэвшигч, түүнийг дэвшүүлэгч Удирдах зөвлөл, Бага хурал хариуцлагаа хүлээнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Энэ удаа бүх ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох сүүлчийн сонголт байх болно. Иймд харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулах боломж түүнд хэвээр хадгалагдана. Үүнээс хойш Ерөнхийлөгчийг парламентаас сонгох төсөл явж байна. Түүгээр ч болох бололтой. Тэгвэл эрх нь хязгаарлагдсан намын бодлого хэрэгжүүлэгч бэлэгдэл төдий Ерөнхийлөгчтэй болно. Энэ удаагийн сонгууль нь ард түмний эрх ашгийн төлөөнөө эргэлтийн ач холбогдолтой сонгууль гэдэг нь илүү мэдрэгдээд, ойлгогдоод  байгаа биз. Монголын төр цэвэрших ганц ардчилсан боломж, бүр түүхэн боломж  хэдхэн хоногийн  дараа тохионо. Хувь заяагаа ард түмэн гартаа авах, эсвэл МАНАН гэгч бүлэглэлд  даатгуулах, захируулах асуудал шийдэгдэнэ. МАНАН-аас хагацахад цаг хугацаа алдах эрх байхгүй. Олон түмэнд ч тээнэгэлзэх эрх байхгүй. Хожим толгой руугаа шаагаад хараал, ерөөл урсгах хуурамч, хожимдсон сэхээрэл хэрэггүй. Мэдээлэлтэй байна гэдэг оюун санаа, зүрх сэтгэл  зэвсэглэгдлээ хэмээдэг дээ.

Нэгэн зүйл. Миний бие 1980 онд МУИС сургууль төгсөөд МАХН-ын Төв хорооноос ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гуайМАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга”-аар ажиллаж байлаа. Түүнээс хойшхи намын бүх дарга нарын нүүрийг үзэж. 1992-1996 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажилласныг эс тооцвол намын байгууллагад насыг элээсэн билээ. Москва хотноо Нийгмийн ухааны академийг дүүргэхдээӨөрчлөлт шинэчлэлийн үе дэх монголын нийгмийн улс төрийн соёлсэдвээр гүн ухааны дэд эрдэмтний зэргийг  хамгаалсан юм.

Намын онол, суртахууныБодрол бясалгалсэтгүүлийг хариуцан гаргаж байлаа. Тус сэтгүүл нь нам нийгмийн авторитар тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжих үед оюун санааных нь  мэтгэлцээн, ухаарлын  талбар байлаа. Шинэчлэгдэх намын номлол, арга зүйн асуудлыг түмэнд түгээнэ. Сэтгэлгээ, сэтгэхүйг задлах ардчилсан үзэл санаа, үнэт зүйлс, олон ургальч үзлийг дэлгэрүүлнэ. Дэлхийн улс төрийн шинжлэх ухааны сонгодог бүтээлүүдээс нийтэлнэ. Улс оронд өрнөж буй үйл явцыг тайлбарлана. Танин мэдэхүйн мэдлэгээр соён гэгээрүүлнэ.Тухайн үед намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон гуай нэг удаа би сая Хэнтий аймагт хөдөлмөрчидтэй уулзалт хийх үеэр нэг хүнБи танай намын гишүүн биш. Гэхдээ хүсэлт байна. ТэрБодрол бясалгалсэтгүүлээ бүү хаачихаарай гэж байна лээхэмээж билээ. Энэ нь сэтгүүл зөвхөн намд бус нийгэмд ямар хэрэгцээтэй байсныг илтгэнэ. Нам оюун санаагаар хэр өөрчлөгдөн шинэчлэгдэхээс нийгэм тэр хэрээр ардчилагдана гэдгийг бид ойлгож байв. Дараа дараагийн шинэчлэл, эрэл хайгуул, өрнөлийн  хөрсийг ч тус сэтгүүл зулж, нутагжуулсан юм. Одоо онол гэхээр огихоос наашгүй болж. Гэтэл нам шинжлэх ухаанч бус бол ердөө л хоосон толгойтон, хэнээрхэгчдийн цуглуулга байж, үндсэн зорилгоо ойлгохгүй. Түүнийгээ зурайлгаж, хэрэгжүүлж чадахгүй. Үүний горыг бид эдүгээ амсаж байна. Сүүлдээ бүр улстөрийн эд эс, бүтцийг аж ахуйн түвшинд аваачаад бизнесийн байгууллага мэт болголоо. Үүнийгээ ухаарах ч тэнхэл алга. Ингэтлээ оюун санааны саатжилд орж дордов.  

Нэгэн зүйл. 1990 оны ардчилсан хувьсгал өрнөх тэр торгон мөчид  улстөрийн тавцанд нам орших, эс оршихтой нүүрэлдсэн юм. Сэхэх, мөхөхийн заагт улстөрийн тэмцэл явагдаж байсан юм. Энэ бол хатуу ч бодит үнэн. Тэр цагт бид  “Шинэ үежигүүрийг санаачлан, тэргүүнээр нь миний бие ажиллаж байв. Нам тэсч үлдэх, шинэчлэгдэхэд тус жигүүр түүчээлсэн гэхэд хилсдэхгүй. Намын онол, суртахуун, үзэл баримтлалыг боловсруулахад жигүүр гардан оролцсон. Үйл ажиллагааны зарчим, арга барилыг өөрчилсөн. Жирийн гишүүдэд урам зориг хайрласан. Бид ахмад, дунд, залуу үеийн алтан аргамжийг алдруулаагүй. Жигүүрийг намын ХХI их хурлаар баталгаажуулсан юм. “Намыг хагалан бутаргах гэж байна, эрх мэдэл, албан тушаалын төлөө шунахайрагчид”  гэх мэтээр нам дотроо бишгүй л яллуулсан даа, бид. Гэхдээ бид мохоогүй. Бид намаа шинэчлэх, намаа залуужуулах зорилтыг хэрэгжүүлсэн. Тэгэхэд гудамж талбайд жагсаал цуглаан бараг тасрахгүй халуун, ээдрээтэй цаг үе байж. Манай жигүүрээс гадна өөр хоёр жигүүр үйл ажиллагаа явуулж байв.

1992 оны Улсын Их Хурлын сонгуулиар нам ялж, 72 суудал авав. Гэтэл нөгөө хоёр жигүүрийн нэг болох  “Нийгэм журамтны холбооныхоннамын их хурлын шийдвэрээс гажив. Наммарксизм-ленинизмээс ухарлаагээд илт давшилж, ажиллаад эхэлсэн. Намыг дотоодод ч, гадаадад ч ойлгохоо болив. Энэ бол намд ирсэн нэг том сорилт байв. Манай жигүүр нам сонгож авсан ардчилсан замнал, намын  Их хурлын үзэл баримтлалдаа үнэнч  улстөрийн нэг цул байгууллага гэдгийг хамгаалсан. Намын эрх ашгийн үүднээс бүх жигүүрийг татан буулгахыг санаачилж, намын Бага хурлаар шийдвэрлүүлсэн юм. Тухайн үед энэ л алхмыг дотоод хямрал, сорилтыг даван туулах эрүүл саруул гарц гэж үзсэн учир тэр. Ингэхдээ жигүүрийг намын залуу гишүүд, дэмжигчдийн бүтцээр үлдээх, жигүүрийн төлөөллийг Удирдах Зөвлөлд оруулах, Намын Удирдах Зөвлөлийн хэсэг гишүүдийг чөлөөлүүлэх нөхцөлтэйгөөр үүнийг гүйцэлдүүлсэн юм. Жигүүр тэр үед дэргэдээ эмэгтэйчүүдийн зөвлөл, оюутны зөвлөл гэсэн бүтэцтэй байсан бөгөөд жигүүр болон эдгээр нь хожим социнтерний зохион байгуулалтын жишгээр бүгд намын дэргэдэх холбогдох байгууллагууд болж хувирсан юм. Үүнийг намын одоогийн залуусын дийлэнхи мэддэггүй. Мэддэг удирдах хүмүүс нь дурсдаг ч үгүй. Бүүр мартагнуулах сонирхолтой байдаг шиг байгаа юм. Гэхдээ түүх бол түүх. Харин өөрт хэрэг болно гэж үзвэл жигүүрийг өмчлөх хандлагыг гаргадаг юм байна. Намын дарга М.Энхболд ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ намтартӨөрийгөө жигүүрийг санаачлагч гэж. Манай жигүүр намын ХХI их хурлын өмнө зохион байгуулагдаад тус Их Хурлын баримт бичгийг боловсруулах, зохион байгуулалтын асуудал шийдвэрлэхэд хэдийнэ идэвхтэй оролцоод ирсэн байв. Тус Их хурлаар жигүүрээ батламжлуулсан хэрэг. Тэгэхэд 21 залуу индэр дээр гарч зогсоход тэрээр оролцсон шиг санагдах юм. Их хурлын 64 төлөөлөгч жигүүрт элсч байсан юм. М. Энхболдыг баримт бичиг боловсруулахад нэг санаа хэлж, нэг өгүүлбэр бичиж өгч байсныг мэдэхгүй юм. Үйл хэрэгт хэр оролцож байсан нь буухгүй байна. Үүнийг дурдаж буйн учир гэвэл тус жигүүр нүүр талхлах, оноо авах хэрэгсэл бус гагцхүү үзэл санаа, үйл ажиллагааны мөр замтай улс төрийн капитал, тэгэх тусмаа, миний улс төрийн капитал болохыг болохыг цохон тэмдэглэчихье.(Энэ болон бусад зүйлийг дараа дараагийн бичлэгт өгүүлье). Түүндээ тулвал тэр үед бадамласан, эрчлэгдсэн үйл хэрэг инэрциэ тавиагүй, эерэг тулгуур байсаар байна. Буянаа шавхаагүй байна. Нам гээд ярьвал тэр л цагийн гэгээлэг үзэл, үйлст дөрөөлж байна. М.Энхболд морь, шатарт хорхойтой гэж. Шатарт цугтванг гэх нэг ойлголт бий. Энэ ойлголт биежээд байна. Цугванг нь юу болохыг мэдэх үү. Тэр нь нүүдэл хийх бүртээ бүтэлгүйтэх, хожигдол хүлээх байрлалд орохыг хэлдэг. Намын хувьд жирийн гишүүдийн  хүсэл мөрөөдлийг эдүгээ гажуудуулж, зүтгэл, тэмүүллийг хөсөрдүүлж, намыг төрөл арилжуулсныг хэлж байна. Зөвхөн нам ч биш.Нийгэм үүрээ эвдүүллээ, жирийн ард үгүйрч гүйцлээ. “Хөмөрсөн тогоондэргээд дарууллаа. Ухаантнууд сэддэг, зоригтнууд хийдэг, адгийн амьтад үр дүнг нь хүртдэг гэсэн утгатай нэгэн хэлц санаанд орж байх юм.

Нэгэн зүйл. Улсын Их Хурлын гишүүний хугацаа өндөрлөхөд миний бие намын үзэл суртлын зэвсэгМонголын үнэнсонинд тоймчоос эрхлэгч хүртэл  албыг нэлээд жил хашсан билээ. Намын жирийн гишүүд адил намын нэр төрийг дээдлэн чухалчилж ирсэн. Нам эрх баригч, эс бөгөөс, сөрөг хүчин байх аль аль үед  ажиллаж байлаа. Нийтлэлийн ямар бодлого сонин явуулж буй нь ил тод. Тэнд ар хударгаар аргалаад нууж далдлах юм байхгүй. Бүх зүйл уншигчдын шүүлтүүрээр ордог учир тэр. Сонин хэдий намын харьяалалтай авч хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хувьд харьцангуй бие даасан бодлого явуулж байсан гэдгийг л хэлж чадна. Нотлоно. Ямартаа лИргэний нийгмийн иргэнлэг сонин байхзорилго дэвшүүлээд ажиллах вэ дээ. Сонин  иргэнлэг байх тутам тэр хэрээр нам ардчилагдана, нам олон түмний нам байна гэдгийг эш үндэс болгосон хэрэг. Нөгөөтэйгүүр,“намын шүүмжлэл, өөрийн шүүмжлэлгэх айхтар үнэт зүйл бий. Их л эртний нэр томъёо сонсогдож байна уу. Тэгвэл түүнийг байр суурь, итгэл үнэмшил, шударга ёс, хүсэл зориг, ил тод байдал, олон ургальч үзэл, намыг хөдөлгөөн, хөгжилд дэвжээх хөшүүрэг гээд ойлгочих. Нам доторх шүүмжлэлээ даахгүй бол нам байгаад яах юм. Шүүмжлэлд эрүүл саруулаар хандвал эм болдог. Хүнийсэг, хөндий, хорсолтой хандвал хор болдог. Нам хөдөлгөөнд байх, алдаа, оноогоо тунгаах, өсч дэвжих ундарга нь намын өөрийн шүүмжлэл аж. Улс төрийн шинжлэх ухаанд ингэж номлосон байдаг билээ. Үргэлж магтуулах нь нялхруулдаг, мөхүүлдэг юм. Үүнийг умартвал, басамжлавал, үл ойшоовол нам ялзарна. Чухам ийм л зарчмыг аль ч даргын үед бид чиг болгон баримталж ирсэн. Үгүй гэж булзах дарга гарахгүй биз. Харамсалтай нь намын өв уламжлал, үнэт зүйлс, үйл ажиллагаанаас энэ нь эдүгээ арчигдаж. Намд нүүрлээд буй өнөөгийн бүх лай ланчин, намаг шавхайгаас сонин ямагт урьдчилан сэрэмжлүүлж байв. Ийм гайд автлаа, засч залруул,түүнээс ангижир, ийм гай нүүрлэх нь гэдгийг бичиж, нийтэлнэ. Жирийн гишүүд, дэмжигчид болон олон түмний үзэл бодол, санаа сэтгэлийг бидний хүргэсэн сонины хуудсууд шарлаж амжаагүй л байна. Ганц жишээ татахад сонинМАХН-ыг (одоогийн МАН) нозоорлоос сэргээх нийгмийн дуудлага цангинаж байнагэсэн хоёр дугаар дамжсан редакцийн өгүүлэл гаргав. Намын дарга М .Энхболд тэргүүтэй удирдлагууд энэ юу болж байна гээдярилцаж”. Удирдах Зөвлөлийн хуралд дуудаж байв. Бангадах санаатай...Хурлын дараа С.Баяр надтай уулзсан. “Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намайг чамтай уулз гэсэн. Чи ийм материал нийтлэх гэж байна гэдгээ надад ядаж дуулгахгүй яав. Чи араа даах юм уугэж байна. Би С.БаяртХэрэв  дуулгаад нийтлэгдэхгүй болбол яах юм. Өөрөө хүлээж бай. Цаг нь болоогүй гэх ч юм уу, ерөөс түр хойшлуулчих гэвэл яах вэ. Ийм юмыг толгойгоороо хариуцаж байвал намайг асуудаггүй гэдгийг өөрөө гадарлана. Хэрэгтэй гэж үзээд нийтэллээ. Араа би даанахэмээв. Араа би үнэхээр даав. Сонин намын жирийн олон түмний эрх ашгийг илэрхийлсэн юм. Сонины нийтлэлийг Л.Түдэв гуайгаас эхлээд нийгмийн зүтгэлтнүүд, цуут сэтгүүлчид, нэр хүндтэй улстөрчид, бүр сөрөг хүчний сонины эрхлэгч ч дэмжсэн цувралууд манай сонины дараа дараагийн дугааруудад хөвөрч билээ. Дашрамд дурдахад сонин өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Орлого олж гавихгүй ч зарлагаа тооцвол багагүй хөрөнгө намд хэмнэж өгсөн байдаг. Нам улс төрийн соёлтой, ёс зүйтэй, ёс суртахуунтай байхыг сонин сурталдахыг чиг шугамаа болгосон. Би сэтгүүлчдийнхээ итгэл үнэмшил, эр зоригтой байж, шударга ёс болон хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө  үнэнч хүчин зүтгэсэнд мэхийнэ.

Яг дөрвөн жилийн өмнө “...Хүнийг суудал нь бус, хүн өөрөө суудлаа чимдэг гэдэг. Хүнийг албан тушаал бус ажил хэрэг нь алдаршуулдаг. Хүнийг эрх мэдэл нь бус ёс зүй, ёс суртахуун нь өнгөлдөг... Би бусармаг явдалд оролцоогүй, хутгалдаагүй. Хэсэг бүлэг болон хэн нэгэнд барьцаалагдаагүй. Миний нэр, миний гар, миний сэтгэл цэвэр. Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг арилжахгүй. Би зарчмаа, оюун санаагаа, бие сэтгэлээ наймаалахгүй...” гээд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ  сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өөрийгөө  сурталчлаад явсан энэ үгийг  би бичсэн юм.  Ийм Ерөнхийлөгчтэй байх ач холбогдол буурсангүй. Харин бүр ч эрэлт хэрэгцээтэй болж. Ийм үзэл баримтлал, байр суурьтай, менталитеттэй, цэх шулуун, шударга ерөнхийлөгчтэй байх хүсэмжилдээ би үнэнч хэвээр байна. Энэ удаад өөрийн намаас бус угшил нэгт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжих болно. Үзэл бодол, байр сууриа илэрхийлэх болно. Цаг үеийн ийм дуудлага, шаардлагатай ард түмэн нүүрэлдсэнийг тосон авч, утгажуулан дэмжинэ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

1 цаг 4 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

3 цаг 24 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

3 цаг 33 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

3 цаг 36 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

6 цаг 2 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

12 цаг 0 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

12 цаг 0 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

12 цаг 0 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

23 цаг 12 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

Өчигдөр 13 цаг 58 мин