Домогт сансрын нисгэгч Монголд ирнэ

2017-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

 “Аполло-11” хөлгөөр 1969 онд саран дээр хөл тавьсан цор ганц хүн болох Базз Олдрин Монгол Улсад ирэх гэж байна.  Тэрээр олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласны дээр Сансрын Институти байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа нэгэн юм. Түүний бодит амьдралаас сэдэвлэн Холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэг болох “Тоглоомын түүх” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрийг бүтээсэн байдаг. Базз Олдриныг “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ урьж Монголчуудтай уулзуулахаар болсон байна. Тус байгууллагын тэргүүн УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-д ажиллах үеэрээ Базз Олдринтой уулзжээ.  Энэ үеэр 36 жилийн өмнө сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болсон.  Манай улс сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг эзэмшихийн төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллах болно гэдгээ илэрхийлж байжээ. Үүний хариуд Доктор Базз Олдрин “Монгол Улс сансрын дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж байгаад талархан хүлээн авч байгаагаа хэлээд манай Сансрын институт энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“ гэдгээ ч мэдэгдсэн байна.  Улмаар тэр зургадугаар сарын 8-ны өдөр   манай улсад ирэхээр болжээ.   Түүний Монголд хийх уулзалтын үеэр амьдралын түүх болоод залуу хойч үеийг үлгэрлэн дагуулж, урам зориг өгөх лекцийг хүргэх юм.  АНУ-ын домогт сансрын нисгэгчтэй хийх сонирхолтой уулзалт, ярилцлага  энэ сарын 8-ны өдөр “Shangri La Mall”-д зохион байгуулагдахаар болжээ. Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Ж.Гүррагчаа Базз Олдрины айлчлалын турш хамт байлцах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12