Элсэн тасархайд аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлчилгээний төв байгуулна

2017-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Дэлхийн байгаль хамгаалах өдөр өчигдөр тохиов. Энэ өдрийг тохиолдуулан байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд ойртуулж, сурталчилсан өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Агаар, хөрс, усны бохирдол, цөлжилт, үзэсгэлэнт байгальтай ч жуулчдыг татах таатай орчныг бий болгох гээд Манай орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй, шийдэх шаардлагатай олон асуудал бий. Иргэд, олон нийт энэ талаас нь сонирхож, төрийн байгууллагууд ч өөрсдийн үйл ажиллагааг танилцуулав.

Манай улсад аялал жуулчлалын олон компани байдаг. Компани бүр жуулчдын ая тухыг хангасан орчин бүрдүүлж чадаагүй нь хамгийн тулгамдсан асуудал гэж салбарын сайд Д.Оюунхорол онцолж байв. Тиймээс жуулчны компаниудад тавих стандартыг тавьдаг болсон гэж байна. Тэрээр “10 гэр, модон жорлонтой хүн бүр “Би аялал жуулчлалын компанийн үйл ажиллагаа эрхэлж байна” гэж ярьдаг. Манай яамны зүгээс аялал жуулчлалын компаниудад тодорхой стандартыг тавьж байгаа. Ядаж жуулчин хүлээж авах үйлчилгээгээ сайжруулахын тулд усанд ордог боломжийг нь хангаж өг, боловсон эко жорлон барь, орчин тойрондоо хог хаяхгүй бол гэж. Ингэж байж энэ нь эко аялал жуулчлалын нэгдсэн бүтээгдэхүүн болох боломж бүрдэнэ. Гадны жуулчдын тоо нэмэгдэхгүй байгаа нь зам дагуух дэд бүтэц, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож чадаагүй. Үзвэр, үйлчилгээ дутмаг байгаатай холбоотой. Тиймээс хамгийн эхлээд Булган аймгийн нутаг дэвсгэрт Элсэн тасархайн ойр орчимд аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх үйлчилгээний төв байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна” гэсэн юм. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын томоохон төлөөлөл болсон Хөвсгөл нуурын орчмын бохирдлыг ч тэрээр онцлов. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван сая ам.долларын төслийг Хөвсгөл далайн орчныг сайжруулах, аялал жуулчлал эрхлэх таатай нөхцлийг хангахад зориулахаар эхлүүлжээ.

Харин байгаль орчныг хамгаалах тухайд иргэн бүрийн оролцоо гэдгийг төрийн байгууллагынхан онцолж байлаа. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд иргэдийн мод тарих сонирхол нэмэгдсэн гэж байна. Иргэд зөвхөн мод тариад зогсохгүй байгаль орчноо хамгаалах асуудал хамгийн чухал байгааг уламжилж байв. Хамгийн сүүлд гэхэд Булган аймагт ойн түймэр гарч их хэмжээний талбай хамарсаныг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр дуулгалаа. Тэрээр “Төрийн бодлогыг иргэдтэйгээ уялдуулж байгаль орчноо хамгаалах хэрэгтэй. Ганцхан төрийн бодлогоор асуудал явахгүй. Гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд юу шийдэх вэ, иргэд өөрсдөө хэрхэн ажиллах вэ, ойгоо, усаа яаж хамгаалах вэ, ус бохирдоод байгаа асуудал хэнээс хамааралтай байгааг хумьж тодорхойлох ёстой. Түүнчлэн байгаль орчинд хамааралгүй нэг ч яам байхгүй. Яамдын хоорондын уялдаа холбоо чухал байна” гэв.

Өдөрлөгийн үеэр хувийн хэвшлийнхэн байгаль орчинд ээлтэй гэр хорооллын бохирын шийдлийг харуулсан бүтээгдэхүүн олноор танилцуулсан юм. Түүнчлэн орон нутгийн нөхөрлөлүүд таримал бүтээгдэхүүнийг танилцуулж олон нийтэд худалдаалж байв.

Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын асуудал өндрөө авсан билээ. Хэдий дулааны улирал ирсэн ч агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар иргэд санал зөвлөгөө өгөхөөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрыг олноор зорьж байлаа. Тус газрын зүгээс иргэдэд тайлбарлахдаа нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг хэмжиж буй 16 харуулын байр байдаг. Түүний зургаа нь тус газрын харъяаных. Нийт харуулын байрны 12 нь онлайнд шууд холбогдож тухайн цаг мөчид агаарын бохирдол ямар байгааг иргэдэд шууд мэдээлж байгааг дуулгав. Түүнээс гадна агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжиж байгаа гэнэ. Төслийн зүгээс саналууд дэвшүүлсний дотор цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, авто машинд тортог шүүдэг төхөөрөмжүүд, сайжруулсан түлш, дулааны алдагдал багатай орон сууцыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12