О.Магнай: Эрх нь зөрчигдсөн иргэн бүрийг АН хамгаална

2017-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.МЯГМАРБАЯР

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай  өнөөдөр /06.05/ сэтгүүлчдэд гурван асуудлаар мэдээлэл хийлээ.  

“Онгоц унасны хариуцлагыг салбарын сайд нь хүлээх ёстой”

Өнгөрсөн баасан гаригт /06.02/ ИНЕГ-ын “АН-2” онгоц хөөрч чадалгүй унасан байна.  Тэрээр энэ талаар “Бидэнд байгаа мэдээгээр онгоц газраас дээш 100 метрт хөөрөөд эргэж унасан байгаа. Ямар шалтгаанаар унасан нь тогтоогдоогүй  байна. Гэхдээ онгоц унасан нь  эх баригчдын хийж байгаа бодлогогүй үйлдэл гэж бид харж байна. Онгоцны уналтаас болж улсад  бидэнд байгаа мэдээгээр  хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч байна. Хоёрдугаарт энэ онгоц 70 орчим сумаар явахаар 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн байсан.  Дээрээс нь Ерөнхий сайд 70 сумаар явах ажлыг манай сумаас эхэлье гэснээр Сэлэнгэ аймгаас нислэгээ эхлэх гэж байгаад ийм харамсалтай зүйл болсон байна.  Та бүхэн санаж байгаа бол БСШУС-ыг сайд Ж.Батсуурийг огцруулсан байгаа. Ж.Батсуурийг огцруулсан явдлыг удирдлагаар хангаж чадаагүй гэсэн  албан ёсны тайлбарыг Ерөнхий сайд хийсэн. Тэгэхээр онгоц унана гэдэг жижиг асуудал биш. Ер нь хариуцлагыг гартаа авч чанга байхыг АН зөв гэж үздэг. Тиймээс өнгөрсөн баасан гарагт болсон явдалд салбарын сайд, удирдлагуудыг огцруулахад хангалттай үйлдэл боллоо гэж үзэж байна. Ерөнхий сайд өөрийнхөө кабинетийн сайдад хариуцлага тооцно гэж найдаж байна” гэлээ.  

“Манай нам хүнийг гарал үүсэл, шашин шүтлэг, яс үндсээр нь хэзээ ч гүтгэн доромжлохгүй”

Мөн дараагийн асуудал нь  “Олон нийтийн цахим сүлжээгээр хүнийг гарал үүслээр нь доромжлох асуудал нэлээд өндөр авч байна. Манай намаас нэр дэвшигч, АН-ыг зохион байгуулж байна гэсэн хардлага байх шиг байна. Та бүхэн санаж байвал 1990 оны хувьсгалыг АН эхлүүлж ,манлайлж, оролцож явсан улс төрийн хүчин. Энэ хувьсгалын үр дүнгээр 1992 онд үндсэн хууль батлагдсан. Манай  үндсэн хуулийн хамгийн чухал хэсэг нь  нийт ард иргэд, шашин шүтлэг, яс үндэс, арьс өнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлахгүй байх нь бидний байгуулж буй өнөөгийн нийгмийн хамгийн чухал үнэт зүйл. АН энэ үнэт зүйлийг хамгаалах үүрэгтэй улс төрийн хүчний хувьд хэзээ ч гарал үүсэл шашин шүтлэг яс үндсээр нь хүнийг гадуурхах маягаар сонгуулийн сурталчилгаа хийхгүй байхыг, мөн хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна” гэлээ. Мөн үүний цаана ямар хүмүүс байгааг ойрын үед олж тогтоох болно гэдгээ мэдэгдэв.

“Иргэн О.Батсайханыг 12 цагийг дотор суллахыг шаардаж байна”

 Мөн өнгөрсөн сард нэгэн иргэн Приус машинаа шатаах оролдлого хийсэн. Үүнтэй холбогдуулан О.Батсайхан гэгч энэ хүнийг баривчилсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл анги буюу зандалчлах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Зандалчих гэдгийг орчуулах юм бол терроризм гэсэн үг. Үзэл бодлоо илэрхийлэх олон хэлбэр байдаг. Чимээгүй суухыг хүртэл үзэл бодлоо илэрхийлж байна гэж үздэг. 1992 оны үндсэн хуулийн хамгийн чухал үнэт зүйл нь юу вэ гэхээр иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангаж өгсөн байгаа. Гэвч харамсалтай нь иргэн нь татвар нэмсэн Засгийн газрынхаа буруу бодлогыг эсэргүүцсэний төлөө өнөөдөр цаазаар авах ялтай зүйл ангиар шоронд хорино гэдэг бол Ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл хэмээн  манай нам үзэж байна. Үүнтэй хобогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын дарга нөхөр Ө.Энхтөрд АН-аас албан бичиг хүргүүлж байна. Иргэн О.Батсайханыг 12 цагийг дотор суллахыг шаардаж байна. Терроризм гэдэг өөр зүйл,  иргэд үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглаан хийнэ гэдэг өөр зүйл. Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхийг цагдаа хүчний байгууллагаар түрж илтэд улстөржүүж хорьж цагдаж дээрээс нь үндсэн хуулиар баталгаажсан эрхэд халдаж байгаа явдлыг зүгээр хараад суух эрх АН-д байхгүй. Үүнийг зарим нөхдүүд улс төржүүлж байна гэж ойлгож магадгүй. Эрх нь зөрчигдсөн иргэн бүрийг АН хамгаална” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

4 цаг 50 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

4 цаг 50 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

4 цаг 50 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

15 цаг 42 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

22 цаг 27 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

22 цаг 53 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин