Онцлох бичлэг: Монголчууд үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй боллоо

2017-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Хавар болохоор жагсаал цуглаан зохион байгуулж, иргэд Төв талбайг эзэгнэдэг байлаа.  Ялангуяа сонгуулийн жил иргэний нийгмийн байгууллага, Үйлдвэрчний эвлэлүүд их л идэвхитэй үзэл бодлоо илэрхийлэх учиртай.   Тэр дүр зураг энэ жил харагдсангүй.  Эрх баригчид эрх ашгийнхаа төлөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүчээр дараад байна уу даа гэж  харагдаж байна.  Нөгөө талаар  үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг болон хувирчээ.  Татвар нэмэхийг эсэргүүцсэн, улс төрчдөөс амлалт нэхэж жагссаныхаа төлөө цагдаад шалгагддаг тийм цаг үед бид амьдарч байна.  Үүнийг нотлох хэд хэдэн жишээ бий.  Тухайлбал

-Засгийн газрын татвар нэмэх шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн тавдугаар сарын 22-ний өдөр  жагсаал зохион байгуулсан байдаг.  Энэ үеэр иргэн О.Батсайхан өөрийн эзэмшлийн приус маркийн машинаа шатаахыг завдсан хэмээн баривчилжээ.  Тухайн өдрөөс хойш О.Батсайханыг саатуулан шалгаж ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байсаар хорих хугацааг нь хоёр сар болгосон байна.  Мөн О.Батсайханд Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл анги буюу зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Түүний өмгөөлөгч Ч.Ундрах-Эрдэнэ “Үзэл бодлоо илэрхийлэх олон хэлбэр байдаг. Засгийн газрын буруу бодлогыг эсэргүүцсэнийх нь төлөө иргэнийг 10-15 жилийн хорих ял авах зүйл ангиар шоронд хорих нь Ардчилсан улсад байж боломгүй зүйл” гэж байна.  Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрд О.Батсайханыг суллахыг шаардсан албан бичиг хүргүүлжээ.  

-Яг ийм зүйл ангийг бас нэгэн иргэнд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө тулгаад байгаа.  Мөн л татвар нэмэхийг эсэргүүцсэнийх нь төлөө “Иргэнийг сонсох 11-11 төв” ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатарын энэ зүйл ангиар шийтгэх гэж байгаа талаар мэдээллэж байсан.  Зандалчлах гэдэг нь терроризм гэсэн утгатай учраас үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг ийм хүнд зүйл ангиар шийтгэж болохгүй гэдгийг хүний эрхийн хуульчид хэлж байна.

-Хүний эрхийг боомилсон, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг  нь хаасан үйл явдал өнөөдөр /06.05/ үргэлжиллээ. Олон улсын тоймч Ш.Гантулгыг Эрүүгийн цагдаагийн газраас дуудаж байцаалт авсан гэх мэдээллийг эх сурвалж мэдээллэж байна.  Тэрээр өнгөрсөн сарын 29-нд "Улаан тарианы хүүхдүүд" нэртэй нэвтрүүлгийн үеэр “Төр засгийг цэвэрлэх ганцхан арга бол түүнийг угааж цэвэрлэх. Угааж цэвэрлэх ус нь бол угаалгын нунтаг биш. Энэ бол цус байна гэдэг нь тодорхой. Дор хаяж 200 өөдгүй хүний толгойг аваад, тэр толгойнуудыг цуглуулаад монголчууд тойроод бүжиг хийх юм бол бүх авилгал үгүй болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байдаг” хэмээн ярьсан билээ. Түүний дээрх яриа бол иргэн хүнийхээ хувьд ч тэр, улс төрийн тоймч хүнийхээ хувьд ч тэр авилгалаас хэрхэн ангижирах вэ гэж толгой гашилгаж, аргаа барсандаа ярьсан энгийн нэг үзэл бодол мэт санагдсан. Ийнхүү зүгээр нэг үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө Эрүүгийн цагдаагийн газарт байцаагддаг үе ирж буй бололтой. Өнгөрсөн дөрвөн жил цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, иргэдэд ээлтэй болж эхэлж байсан. Гэтэл сонгуулиас сонгуульд орвонгоороо өөрчлөгдөж байдаг төрийн тогтолцооны завхралаас болж эргээд хаалттай, иргэддээ халтай болж эхэлж буй нь энэ гэж сошиал орчинд бухимдлаа илэрхийлэх олон хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12