“Мазаалай” хиймэл дагуул ямар ач холбогдолтой вэ

2017-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

“Мазаалай” хэмээх Монголын хамгийн анхны хиймэл дагуулыг АНУ-ын “SpaceX” компанийн ”Falcon 9” пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон улсын Сансрын станцаас АНУ-ын 4.30 pm 6-3-2017, Улаанбаатарынц цагаар 2017 оны зургадугаар  сарын 4-ний ням гарагийн өглөө 05:05 цагт хөөрлөө.
Монгол Улс сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн 51 дэх орон болж байна.
Хиймэл дагуул нь дараах зургаан төрлийн онцлог, зорилготой ажиллана.

1. Эх орныхоо зургийг сансараас авч илгээх.
Хиймэл дагуулд байрлах өндөр нягтаршилтай камерыг ашиглан дэлхийн болон эх орныхоо зургийг сансараас хэсэгчлэн авч илгээх.

2. Хиймэл дагуулаас радио долгионоор дуу цацах.
437MHz давтамжтай радио долгионоор сансраас цацах. Сонирхогчдын газрын станц болон гар хийцийн жижиг хүлээн авагчаар хүлээн авч сонсох боломжтой. Мөн газрын станцаас дууг хиймэл дагуулруу илгээж түүнийг сонсох боломжтой (дуу зохиогчийн эрхийн зөрчилгүй байх).

3. Хиймэл дагуулын байрлал тодорхойлох.
Хиймэл дагуулаас цацаж буй радио долгионыг орон бүрт орших газрын станцууд дээр хүлээж авсан сигналын хугацааны зөрүүгээр хиймэл дагуулын байрлалыг нарийвчлал өндөртэй тодорхойлох.

4. 400км өндөр дахь агаарын нягтыг тодорхойлох.
400км өндөр дахь сансрын орчинд агаар хэдийгээр маш сийрэг байдаг ч гэсэн тэрхүү агаарын үрэлтийн улмаас хиймэл дагуулын хурд удааширч, өндрөө алдаж эхэлдэг. Хиймэл дагуулын байрлалыг тодорхойлох замаар уг өндөр дахь агаарын нягтыг тодорхойлох юм.

5. Single Event Latch-Up үзэгдлийг судлах.
Электроникийн хагас дамжуулагч төхөөрөмжүүд сансрын орчны өндөр энергит бөөмийн цацрагаас болж ажиллах нас багасаж эвдрэл үүсдэг. Хагас дамжуулагч элемент дотор үүсэх “Single Event latch-up” хэмээх энэ үзэгдлийн давтамжийг хиймэл дагуулын орбитын байрлалаас хамааруулан бүртгэх.

6. Хиймэл дагуулын газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ажиллуулах.
Монгол, Япон, Тайланд, Тайвань, Гана, Нигери, Бангладеш зэрэг орнуудын газрын станцыг интернетийн сүлжээгээр холбон хиймэл дагуулыг дэлхийн нөгөө хагасаас удирдах боломжтой гарзын станцын сүлжээ бий болгон ажиллуулах.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12