“Улаанбаатарын үдэш” цэнгүүнд 198 сая төгрөг зарцуулна

2017-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Улсын баяр, наадмын комисс өнөөдөр /06.02/ хуралдаж, наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулах юм. Наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцсон байна.

Соёлын арга хэмжээний тухайд нийт долоон ажил төлөвлөгдсөн байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концерт, Хүй долоон хутагт соёлын арга хэмжээ, Улаанбаатарын үдэш концерт, Монголын сайхан орон уран зургийн үзэсгэлэн, Гурван баритон тоглолт, Төрийн хүлээн авалтын үеэр тоглогдох урлагийн арга хэмжээ болох аж. Одоогийн байдлаар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд нийт 4000 хүн оролцно гэсэн мэдээ байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол хаалганы 440 метр талбай эвдэрсэн. Үүнийг 19,8 сая төгрөгөөр засуулахаар болжээ. Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газрыг эмх цэгцтэй, нэг гарт төвлөрүүлэх журмыг боловсруулсан байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэх эрхийг өмнө нь гурван газар олгодог байсан бол энэ жил ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгох аж. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асарт байрладаг 230 сандал хуучирсан тул 27,6 сая төгрөг төсөвлөжээ. Үндэсний сурын харвааны үзэгчид гурван эгнээ 60 метр, 360 суудалтай болох юм байна. Бэлтгэл ажил долдугаар сарын 3-нд дуусах аж. Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 1660 автомашины зогсоолыг баяр наадмын үед ашиглахаар зохих газарт нь хандсан байна. Автомашины зогсоолын тоо өмнөх жилийнхээс буураагүй аж. Баярын өдрүүдэд нийслэлийн 82 чиглэлд 654 автобус, зуслангийн чиглэл таван автобум явах аж. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд 3-5 минутын зайтай богино эргэлтийн автобус үйлчлэхээр болжээ. Баяр наадмын арга хэмжээг Монголын үндэсний олон нийтийн телевиз, “ТВ9”, “Монгол” HD шууд дамжуулах хүсэлт гаргажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12