Фото:Ц.Элбэгдорж: Дарь эхүүд даруухнаар айл бүрт нэг нэгээрээ байдаг юм

2017-06-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагнав. Тэдний төлөөлөл болох 108 эхэд эх үрсийн баярын өдрөөр Төрийн ордонд "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ээжүүддээ эх, үрсийн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр бид Төрийн ордонд 108 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулж өглөө. Нэг мэргэн хүн хэлсэн байдаг. “Дарь эх 21 байдаггүй юм. Даруухнаар айл бүрт нэг нэгээрээ байдаг юм” гэсэн байдаг. Та бүхэн бол үнэхээр Монголын айл бүхэнд байгаа манай эрхэмсэг Дарь эхүүд.Өнөөдөр Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртсэн нийт ээжүүд болон ээжүүдээр дамжуулан нийт хүүхдүүд, аавууд, ойр дотнын бүх хүмүүст чинь хамгийн сайн сайхан, энэ хорвоогийн аз жаргалыг хүсч, та бүхний аз хийморь үргэлж өөдөө бадарч явахын өлзийтэй ерөөлийг дахин өргөн дэвшүүлье.Манай ээжүүд улс орны ачааг, айл гэрийн ачааг нуруундаа үүрч явдаг хүмүүс. Манай ээжүүд үр хүүхдээ улам сайн өсгөн хүмүүжүүлж, Монгол Улсын идэвхтэй, сайн, бүтээлч иргэн болгож чадна гэдэгт итгэж байна. Манай ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна гэдгийг энд хэлье.Монголынхоо нийт ээжүүдэд, нийт эмэгтэйчүүдэд бүгдэд нь баярын мэнд хүргэе. Нийт хүүхдүүдэд бүгдэд нь баярын мэнд хүргэе. Өнөөдөр энэ хүндэт танимд ирж одонгоо гардаж авсан нийт ээжүүдэд дахин баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12