Боловсролын сайдад дөрвөн хүний нэр яригдаж байна

2017-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /05.30/ өргөн мэдүүллээ. Саяхан математикийн улсын шалгалтын материал задарч, энэ салбарт өмнө нь болж байгаагүй хариуцлагагүй үйл  явдал болсон хэмээн тодотгожээ.  Мөн тусгай сургууль дээр болсон явдлууд, Ж.Батсуурь сайдын зарим мэдэгдэл гээд ер нь энэ салбарт хэл ам нэлээд их байсан.  Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, Хүүхдийн баярын өдрүүдэд огцруулах асуудлыг гаргаж ирсэн нь анхаарал татаж байна.  Өчигдөр орой /05.30/ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцруулах хүсэлтээ хүргүүлсэн бол түүний дараа МАН-ын удирдах зөвлөл хуралджээ.  Хурлаар боловсролын салбарын удирдлагын асуудлыг ярилцсан талаар эх сурвалж мэдээллэсэн. Яамны дэд сайд Ё.Отгонбаяр мөн АНУ-д ажиллах Элчин сайдаар томилогдоод байгаа.  Энэ суудлыг намынхаа Хэвлэл мэдээлэл олон нийттэй харьцах хэлтсийн дарга Б.Ганбаярт өгөх талаар яриа байсан ч намын зүгээс үгүйсгэсэн.   Тэгэхээр хэн хэнийг энэ салбарт хуваариалахаа ярилцаж, ямар нэгэн шийдэлд хүрч амжаагүй хурал өндөрлөжээ.  Гэхдээ  Боловсролын сайдад дөрвөн хүний нэр яригдсан байна.  УИХ-ын гишүүн Л.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, О.Содбилэг нарын нэг энэ суудалд суух бололтой.   Харин  дэд сайдын асуудлыг одоогоор яриагүй байна.  Үүнээс үзэхэд сайдын асуудал чуулганы хуралдаанаар орж эцэслээгүй байхад намын удирдлагууд дараагийн хүнийг ярьж эхэлсэн нь С.Батсуурь сайд ажлаа өгөх нь тодорхой болсныг баталж байна.  

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12