Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эрхийн бичгээ аваарай

2017-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Нийслэлийн ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ. Үүнээс нь гурав нь шинээр байгуулагдсан зуслан байна. Ихэнх зуслангууд эхний  ээлжийн хүүхдээ зургадугаар сарын 10-наас хүлээж авах юм байна.  Нийслэлийн Засаг даргын тавдугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд зургадугаар сарын 5-8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна. “Хяналт шалгалтыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гурван ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна” гэдгийг  Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунгэрэл хэллээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зуслангийн эмч, тогооч, удирдах ажилтнуудын дунд холбогдох сургалтуудыг зохион байгуулж дууссан байна. Мөн энэ сарын 25, 26-нд бүлгийн багш нарт зориулсан долоо хоногийн сургалтыг явуулж эхэлжээ.  

 

ТӨЛБӨР НЬ ӨДРИЙН 23-25 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХ ЮМ БАЙНА

 

Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулж, 16 мянга 540 хүүхэд амарсан байна. Харин энэ онд 27 зуслан үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлж байна. Зуслангуудын нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм байна. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас Улаанбаатар чуулгын байранд худалдаалж эхэлжээ. Мөн хүүхдийн зуслангууд ирэх сарын 1-нээс 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, 4-5-ны өдөр Сүхбаатарын талбайд ажиллаж, эрхийн бичгээ борлуулна гэж мэргэжилтэн Б.Ариунгэрэл дуулгаж байна. 

 

ШИЛДЭГ ХӨТӨЛБӨРТЭЙ ЗУСЛАНГУУДЫГ ШАЛГАРУУЛНА

 

Зуны амралтаа өнгөрөөж буй хүүхдүүдийнхээ амралтын тав тухыг бодоод зуслан бүр өөрийн онцлогт тохирсон хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй ажиллана гэдгийг албаныхан хэлж байна.  Монголын Үндэсний зуслангуудын холбооны тэргүүн Б.Ангараг  “Зуслан бол албан бус боловсролын төв учир амарч байгаа хүүхдэд амьдралын ухаан, цэрэг иргэний, нөхөн үржихүйн зэрэг танхимаар заадаггүй боловсролыг олгох нь зүйтэй гэж үзэн шат шатны сургалт зохион байгуулж эхлээд байна. Зуслангуудын эрүүл аюулгүй ажиллах стандартын дагуу зуслан эхлэх, дунд, дуусах үед шалгалт явуулдаг. Зусланд ажиллах багш нарт Монголын үндэсний зуслангуудын холбоо, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газраас  сургалт явуулж сертификат олгодог” гэв. Мөн энэ жил шилдэг зуслан шалгаруулах болзолт уралдаан зарласан гэдгийг дуулгалаа. Ирэх наймдугаар сарын 15-нд “Хүүхдийн шилдэг хөгжлийн хөтөлбөртэй зуслан”, “Шилдэг маркетинг менежменттэй зуслан”, “Хөрөнгө оруулалт засвар үйлчилгээ сайн хийсэн зуслан”,  “Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлсэн зуслан”-г тус тус шалгаруулах аж. Өнгөрсөн онд “Нарс” зуслан шилдгээр шалгарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12