Төв банкаараа оролдоод төгрөгөөрөө сор залах вий

2017-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

МАН-ын нэр бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн гаргасан “Монголбанк 2012-2016 оны хооронд 7.1 тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгийг салхинд цацсан” гэх дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нарын гишүүд Төв банкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгаж уг дүгнэлтийг гаргажээ. 

Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд нийгэмд дуулиан тарьж буй энэхүү шалгалтын дүн эдийн засгийн зорилготой гэхээсээ улс төрийн агуулгатай гэдэг нь хэн ч харсан тодорхой байгаа. Төв банкинд хяналт шалгалт хийсэн  мэдэгдэл өндөр авахын хэрээр гадаад хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсгэж буйг анхааруулах нь зөв биз.

Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн үгийг гадаадынхан Монголын парламентын дүгнэлт, мэдэгдэл гэж хүлээж авахаас МАН-ын хэдэн гишүүд популизм хийж байна гэж бодохгүй нь лав.

Өөрөөр хэлбэл, тэдний үг, үйлдэл болгон Төв банкны хараат бус бодлогод болон Монголбанкны чадавхийг сулруулахад чиглэгдэж байна уу гэсэн хардлага төрүүлж байна. 

Төв банкны тухай хуулийн 30.4-т 'Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй' гэж заасан байдаг. 

Харамсалтай нь, ажлын хэсгийн гаргаж ирсэн дүгнэлтүүд нь дээрх заалтыг ноцтой зөрчсөн, УИХ гишүүдийн бүрэн эрхээс давсан, нэг үгээр хэлбэл, Төв банкны халдашгүй эрхэнд улс төрийн зорилгоор нөлөөлөх гэсэн оролдлого болж харагдаж байна гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй биз. 

Монголбанкнаас 2013-2016 оны хооронд дөрвөн хөтөлбөрийг санхүүжүүлсэн байдаг. 

Нэгд, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөр;

Хоёрт, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр;

Гуравт, Банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах, дотоод актив чанаргүйдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ;

Дөрөвт, АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд банкуудад олгосон санхүүжилт.

Энэ бүхнээс харахад дээрх хөтөлбөрийг Төв банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх болсон шалтгаан юу вэ гэсэн асуулт бодитоор тавигдах нь зүйн хэрэг. Монгол Улсын эдийн засгийн бүтэц уул уурхай хэмээх нэг хөлтэй, хөрөнгө оруулалт үлэмж шаардсан ганц салбараас хэт хамааралтай явж ирсэн. Ажлын байр бага шингээдэг тус салбар валютын нийт урсгалын 90 гаруй хувийг бүрдүүлж байсны сөрөг нөлөөлөл 2012 оноос “Голланд” өвчний шинж тэмдгээр илэрч эхэлсэн байдаг. 

Чухамдаа хөгжлийн бодлогоос сонгуулийн бодлого руу чиглэсэн олон алдааг удаа дараа давтсан нь нэг салбараас хамаарсан моно бүтэцтэй, зөвхөн олборлох үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай болгоод зогсохгүй өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн үндэс болсон гэж хэлж болно.

Үндсэндээ 2010-2012 онд иргэдэд олгож байсан 75 мянга, 21 мянгаар дамжуулан сар бүр 90 тэрбум төгрөгөөр хэрэглээг урамшуулах бодлого хэрэгжүүлснээс болоод санхүү-эдийн засаг-нийгмийн гурвалсан хямрал бүр 2013-2014 онд бодитой тохиолдох эрсдэлтэй байсныг, энэ бүхэн С.Батболдын засгаас эхлэлтэй гэдгийг МАН-ынхан мартаж, санасан ч байж болох. Гэхдээ Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт ямар үр дүнтэй болоод үр дагавартай байсныг ядахнаа нэг танхимд суугаа, ангийн найз, намын нөхөр Б.Жавхлангаасаа асуучихад гэмгүй биз. 

Монгол Улсад инфляцийн түвшин байнга өндөр, хэлбэлзэл ихтэй байж ирсэн. Тухайлбал, 

2010 онд инфляци 13, 2011 онд 10.2, 2012 онд 14 хувьтай байсан үүнд шатахуун, хүнс, махны үнийн өсөлт голчлон нөлөөсөн байдаг. Зөвхөн махны үнэ 2010-2012 онд дунджаар 34 хувь,, 2012 онд 44 хувиар өсч байжээ. Иймд инфляцийг бууруулж, нам, тогтвортой түвшинд байлгах зайлшгүй шаардлагын хүрээнд УИХ-ын тогтоол шийдвэрийн дагуу Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. 

Т.Аюурсайханы хэлээд байгаа шиг Н.Золжаргал ганцаараа дур мэдээд баахан мөнгө үйлдвэрлэж аваад гадагшаагаа зугатаачихсан асуудал бүр ч биш. Тэгээд ч сонгууль болдгоороо болно. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Сонгуулийн шоу хийж байгаад “Жоомоо алах гээд гэрээ шатаана” гэгч болж магадгүйг олонхийн бүлгийн зарим нэг ойворгон гишүүдэд сануулахад илүүдэхгүй биз.

Төв банкаараа оролдож байгаад төгрөгөөрөө сор залж магадгүй юм шүү. 

Эх сурвалж: www.news.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12