Ц.Өлзийтогтох: Газрын тосны хайгуулыг эсэргүүцэж иргэдийнхээ талд зогсоно гэдгээ илэрхийлсэн

2017-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Увс аймагт газрын тосны хайгуул явуулахыг эсэргүүцсэн нутгийн иргэдийн тэмцэл тасраагүй байна. Тус аймагт саяхан болж өнгөрсөн уул уурхайн чуулганы үеэр нутгийн иргэдийн төлөөлөл газрын тосны хайгуулыг цуцлахыг шаардаж жагсаал зохион байгуулжээ. Газрын тосны хайгуул, олборлолтоос Увс нуур, Увс аймгийн байгаль орчныг хамгаалах зорилготойДэлхийн өв Увс нуур төвТББ-ынхан ч орон нутагт ажиллаад иржээ. Энэ талаар тус ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-“Дэлхийн өв Увс нуур төвтөрийн бус байгууллагынхан та бүхэн Увс аймагт ажиллаад ирсэн байна. Орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?

-Увс аймгийн 19 сумын 14-ийнх нь газар нутгийг хамарсан талбайд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, гэрээг Хятадын нэгэн компани 2015 онд авчихаад бидний төрсөн нутгийг сүйтгэх ажиллагааг явуулсаар өнөөдрийг хүрлээ. Нутгийн иргэдийн төлөөлөл болсон бидний хэдэн хүн тэрхүү хууль бус ажиллагааг мэдсэнээс хойш нутгийн суугуул иргэдтэйгээ хамтран тус компанийн явуулж буй хөрөнгө оруулалт гэгчээр халхавчилсан сүйтгэлийн үйлдлийг нь зогсоохоор хуулийн хүрээнд хэр чадлаараа тэмцэн ажиллаж байна. Хэрэв газрын тосны хайгуул явуулбал хамгийн түрүүнд өртөх, устах магадлалтай Хяргас, Зүүнговь, Тэс суманд саяхан ажиллаад ирлээ. Нэгдүгээрт, нутгийн иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, энэ нутгийн эзэн нь та нар гэдгийг ойлгуулах, зөвхөн одоо амьдарч байгаа та нарын төдийгүй үр хүүхэд, хойч үеийнхний чинь хуулиар хамгаалагдсан нутаг орон шүү гэдгийг ухааруулах хэрэгтэй байна. Урьд өмнө нь нутаг оронд нь ийм дайралт, түрэмгийлэл, төрийн нэр барьсан, хуулиар далайлгасан дээрэмдэлт, эдийн засгийн алуурчид  нутгийн иргэдтэй тохиолдож байгаагүй учраас зарим хүмүүс нь мэдээлэл муутай байдаг юм байна. Нөгөө талаас уул уурхай гэж юм байдаг. Тэд явж л байгаа биз гэсэн хэнэггүй хандлага ч зарим хүмүүст байна. Өмнө нь тархи угаалт явчихсан учраас, мөн хятадуудын шууд болон дам нөлөөлөлд өртчихсөн зарим этгээд эхлээд  газрын тосоо хятадуудын мөнгөөр, Монголоос мөнгө гаргахгүйгээр үнэгүйгээр хайлгаад олж аваад, дараа нь авдартаа хийж цоожилчихоод хожим сайхан цаг ирэхээр хэрэглэж болох юм шигээр ч ярьж байна. Тэр хүмүүс хятадуудтай байгуулчихсанБүтээгдэхүүн хуваах гэрээгэгчийн учрыг огт ойлгоогүй байна. Хайх, ашиглах, олборлохыг бүгдийг нь хамтад нь өгөөд тавиад туучихсан байгааг мэдэхгүй байцгаана. Хятадуудыг оруулаад л эхлүүлэх л юм бол нутаг орныг чинь тэд эзлэчихнэ, сүйтгэх, устгах, сорох, мөлжих бүх эрх нь нээгдчихнэ гэдгийг зарим хүн мэдээгүй байна. Тиймээс л нутгийн иргэдийг  холбогдох үнэн зөв мэдээллээр сайтар хангах хэрэгтэй гэж үзэж байгаа.

 Хоёрдугаарт, орон нутгийн удирдлагууд хууль бус, нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчсөн, байгаль орчинд халтай зөвшөөрөл олгохгүй, газрын тос болон ашигт малтмалтай холбоотой ямар нэгэн гэрээг нутгийн иргэдийн оролцоо, санал асуулгагүйгээр байгуулахгүй байх, UNESCO буюу Дэлхийн өвд, улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийн эргэн тойронд байгаа орон нутгийн тусгай хамгаалалтанд авах зайлшгүй шаардлагатай газар нутгийн хил хязгаарыг тогтоож холбогдох шийдвэрийг гаргуулах. Гуравдугаарт, Засгийн газар, Газрын тосны газар, Увс аймгийн удирдлага, “Монголиа гладвилл увс петролиумкомпанийн  зүгээс явуулж буй хууль бус үйл ажиллагааг эрх бүхий субьектүүд, шат шатны холбогдох чиглэлийн шүүхэд нь хандаж Увс аймгийн газар нутгийн гуравны нэгийг газрын тосны хайгуул, ашиглалтын талбай болгочихсон байгаа шийдвэрүүдийн үйлчлэлийг бүрмөсөн зогсоолгох арга хэмжээг авахтай холбоотой бэлтгэл, мэдээлэл хүргэж түгээх чиглэлийн үйл ажиллагааг хийж богино хугацаанд орон нутагт ажиллаад ирлээ.

-Иргэд мэдээлэл багатай байна гэлээ. Та бүхний зорилгыг тэд хэр­хэн хүлээн авч байна вэ?

-Ямартаа ч бидний уулзалтаар Хяргас сумын ИТХ-ын дарга н.Баярмагнай, Зүүнговь сумын ИТХ-ын дарга н.Өлзийтогтох, Тэс сумын ИТХ-ын дарга О.Нэргүй, Засаг дарга Ж.Нямбуян, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Буяндалай болон энэ сумдын багийн дарга нар, байгаль хамгаалагч нарын хүмүүст болж буй явдлын талаар үнэн бодит мэдээллийг хүргэлээ. Нутаг орноо хамгаалахыг уриалж, хууль бус ажиллагаа явуулах нөхдийн ухуулгад автахгүй байхыг, ямар нэгэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй байхыг зөвлөсөн. Хамгийн их нөлөөлөлд өртөж болзошгүй тэдгээр сумдын удирдлагууд өөрсдийг нь сонгосон ард иргэдийнхээ талд тууштай зогсоно гэдгээ илэрхийлсэн. Нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоорУвс-сүйрлийн ирмэг дээрном бүтээж тараасан. Яг юунаас эхлээд ямар үйл явц өрнөж байгааг уг номноос харж болохоор байгаа. Энэ хууль бус ажиллагааг хүлээн зөвшөөрөөд явууллаа гэж бодоход байгаль орчин, нутгийн уугуул иргэдэд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг тодорхой жишээн дээр тайлбарласан. Түүнээс гадна олон улсын “Nature conservancy” байгууллагаас гаргасан Увс аймаг орчимд улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай бүс нутгийн судалгааг номондоо танилцуулсан.

-Газрын тосны хайгуулын эрхтэй компанийн хувьд өнгөрсөн жил нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран Монголоос гарсан. Энэ жил үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх мэдээлэл дуулдаж байсан?

-Одоогоор орон нутагт ажлаа эхлүүлсэн зүйл алга. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөхийг хүлээж байгаа нь лавтай. Аймгийн удирдлагуудын зүгээс сумдуудад газрын тосны хайгуулын ажлыг үргэлжлүүлэхэд дэмжиж ажилла гэсэн утгатай албан бичгүүд ирсэн байсан. Энэ нь компанийн зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа.

-Саяхан нутгийн иргэд жагсаал зохион байгуулсан байсан?

-Увс аймагт уул уурхайн чуулган гэж хоёр өдрийн турш үйл ажиллагаа болсон. Энэ үеэр Тэс сумын иргэдийн төлөөлөл нутаг усаа хамгаалж жагссан. Нутаг дээрээ хайгуул хийлгэж уул, ус, газар, шороогоо сүйтгүүлэхгүй, бидэнд амьдрах газар нутаг байхгүй гэдгээ хэлсэн байсан. Үнэндээ газрын тосны хайгуул хийхээр товлосон сумдад малын тоо толгой нь бэлчээрийн даацаасаа хоёроос гурав дахин хэтэрсэн. Зүүнговь сум гэхэд 70-75 мянган мал бэлчээрлэх даацтай байхад 110-120 мянган малтай, Тэс сум гэхэд 130 мянган малтай байх газар нутаг дээр 268 мянган толгой мал бэлчээрлэж байна.

Үүнээс гадна сумдын удирдлагуудын хувьд уул уурхай, газрын тосны хайгуулаас бэлчээрийн газраа хамгаалахын тулд газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан байна. Цаашид ч илүү нарийн судалгаа, тооцооны үндсэн дээр орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрууд байгааг хэлж байсан. Сумуудын удирдлагууд ч тэр талаар хамтарч ажиллах шаардлага байгаа талаар санал солилцсон. 2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд Засгийн газраас Увс аймагт газрын тосны хайгуул явуулах эрх олгосон өдөр Тэс суманд ИТХ нь хуралдаж газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авъя гэсэн шийдвэр гаргаж байсан байгаа юм. Гэвч тэд бүртгүүлж чадаагүй. Одоо дахиад тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргахаар ажиллаж байна. Зүүнговь сумынхан гэхэд нутгийнхаа 65 хувийг хамгаалалтад авахаар шийдвэр гаргаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу явуулахад зөвшөөрөөгүй юм байна. Тиймээс тусгай хамгаалалтад авах асуудлыг орхиж болохгүй.

-Цаашид шүүхэд хандах уу?

-Орон нутагт шүүхэд хандахаар ажлаа бэлтгэж байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газарт хандах асуудлууд бий. Цаашлаад шүүхийн ажиллагаа үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

1 цаг 2 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

13 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

13 цаг 0 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Өчигдөр 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Өчигдөр 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Өчигдөр 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин