Онцлох бичлэг: Л.Чинбат тэргүүнээр сонгогдсон ч Р.Нямдорж ажлаа өгөхгүй

2017-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Өнгөрсөн ням гаригт /05.28/ Монголын үндэсний бөхийн “Их эе” хуралдаж, холбооны тэргүүнээр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг сонгосон.  Баяр наадмын өмнөхөн МҮБХ-ны тэргүүний асуудал ийнхүү хурцадсан нь бөхд хайртай хүмүүсийн сэтгэлийг зовоогоод байгаа юм. Өнөөдөр /05.29/ Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, Хэвлэлийн хүрээлэнд “Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.  Ингээд хоёр талын байр суурийг хүргэж байна.

 

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж:  Бие, оюун, сэтгэл зүрхний хөгжилтэй хүнд ажлаа өгнө

-2002 оноос Х.Баянмөнх, Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс “Бөхийн өргөө”-г авах зорилгоор тэмцэж эхэлсэн. Ингэхдээ тус онд болсон ээлжит бус Их эеэр Бөхийн өргөөг авна гээд чадаагүй, өдгөө хүртэл тэмцсээр байна. Одоо Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар гэх мэт нийгэмд сонирхолтой хэдэн хүмүүс тэмцээд байна. Эд нар Бөхийн өргөө, Бөхийн холбоог авч чадахгүй. Учир нь энэ улсад шүүх, цагдаа гэх мэт хуулийн байгууллагууд байдаг. Намайг гурван шатны шүүхээр энэ хурлыг даргалж хуралдуул гэсэн, маргаан тэдний талд гарсан нь үнэн. Гэтэл “Цэцдийн зөвлөл” гэх одоо байгаа 61 хүний гуравны хоёр нь буюу 66 хувь нь хуралдаж байж ээлжит бус Их эеийг зарлах дүрэмтэй. Эдгээр хүмүүс нөгөө л нэг айлгадаг, ятгадаг, гуйдаг журмаараа нэг хурал хийжээ. Х.Баянмөнх, Ж.Ганболд нар Залуучуудын бэлтгэлийн байшинг авсан улс шүү дээ. Гэхдээ А.Сүхбат, Ж.Ганболд, Х.Баянмөнх, н.Дуламсүрэн нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй, нэр хүнд муутай. Би үүнийг Монголын бөх сонирхогчдод гурван жилийн өмнөөс хэлсэн. Би хувьдаа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд хоёр гурван хүн бодож байна. Миний хүсч байгаа ганц зүйл бол биеийн хөгжил, оюуны хөгжил, сэтгэл зүрхний хөгжил, иргэний боловсролтой хүнд би ажлаа өгнө. Монгол бөхөө гэсэн сэтгэл зүрхгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Ганболд нарт би ажлаа өгөхгүй. Дэвшүүлээд байгаа хүн нь эд нартай адил бөхөө гэх сэтгэл, зүрхгүй ижил хүн байж магадгүй гэж би хардаад байгаа юм. Тэрнээс Л.Чинбат бид нэг нутгийн хүмүүс. Энд нэр дэвшиж байгаа хүн ямар ч намын харьяалалтай байх ёсгүй. Хоёрдугаарт бөхийг үздэг, дунд нь ороод холилдож явдаг ийм хүн байх ёстой” гэлээ.


“Их Эе”-ийг зохион байгуулагч Ү.Хүрэлбаатар : Хуралд 170 төлөөлөгч оролцсон

- Үндэсний бөхийн холбооны ээлжит бус их хурал амжилттай хуралдаж, хэлэлцэх асуудлаа бүрэн шийдсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу энэ хурал болсон учир Бөхийн холбооны хуучин удирдлагууд болон зарим хэвлэлээр хууль бус хурал гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 403 тоот тогтоолд, “МҮБХ-ны тэргүүнийг сонгох тухай ээлжит бус их хурлыг зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай” гэж заасан. Энэ тогтоолын дараа гурван шатны шүүх хуралд болж, эцсийн шатны шийдвэр гарсны дараа буюу өчигдөр их хурлыг хуралдуулсан юм. "Их эе"-д 170 төлөөлөгч оролцсон. Үндэсний бөхийн дүрэмд 200 орчим төлөөлөл байдаг, хурлын ирц 85 хувьтай байсан учир ирц бүрдсэн гэж үзсэн. Хурлаар гурван асуудал хэлэлцсэний нэг нь холбооны тэргүүнийг сонгох асуудал байв. . Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн Бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, Гацууртын Л.Чинбат нар нэр дэвшсэн. Ингээд эхний гурван нэр дэвшигч нэрээ татаж, Л.Чинбатыг 99.9 хувиар сонгосон гэлээ.

Ийнхүү МҮБХ-ны тэргүүний асуудал олон жилийн өмнөөс яригдаж байгаа ч энэ  цаг үед нэлээд хурцадмал болж ирлээ.  Хурлаар Үндэсний бөхийн холбоог дэд тэргүүнгүй болгосон бөгөөд дэд тэргүүний оронд дотоод үйл ажиллагааг удирдах Гүйцэтгэх захирлыг ойрын үед томилно гэж шийдвэрлэжээ.  Мөн энэ асуудлаар Бөхийн холбооны  тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарт албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хүндэтгэлтэй хандахыг хүссэн. Гэвч хуучин удирдлагууд нь үүнийг эрс няцааж, ажлаа өгөхгүй хэмээн мэдэгдээд байна.

Эх сурвалж: www.polit.mn

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

1 цаг 2 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

13 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

13 цаг 0 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Өчигдөр 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Өчигдөр 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Өчигдөр 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин