“Лиш” одонгоор ардчилалын төлөө тэмцэгч 20 эмэгтэйг шагналаа

2017-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  "Лиш" хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 27-нд Баянгол ресторанд боллоо.  Ардчилалын түүчээ болж яваа  эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 150 гаруй эмэгтэй оролцсон юм. Уг үйл ажиллагааг нээж Монголын АЭХ-ын Ерөнхийлөгч С.Одонтуяа хэлсэн үгэндээ  “ Ардчилалын түүчээ болж яваа эмэгтэйчүүд, эхчүүд та бүхнээрээ дамжуулан монголынхоо нийт эмэгтэйчүүддээ удахгүй болох  Эх үрсийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Манай нам шинэчлэгдсэнээр эмэгтэйчүүд бид улам өнгөлөг, өөдрөг амжилт бүтээлээр дүүрэн байна. Намынхаа гал голомтыг үнэнчээр сахиж яваа бидний үе үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд та бүхний ачаар нам маань нэгэн цул болж ардчилсан Ерөнхийлөгчөө сонгох торгон мөчийн өмнө бид цуглараад байна.  Монгол улсын Eрөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга хүрэлцэн ирж эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж байгаад бид бүхэн баяртай байна. Эмэгтэйчүүд бидний өмнө хариуцлагатай сонголт хийх цаг ирээд байна. Бид ардчилсан Ерөнхийлөгч өө ялалт байгуулахын төлөө хүчээ намынхаа эв нэгдлийг хангаж хамтдаа урагшлах болно” гэв. Энэ үеэр  Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор БНИУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Ардчилалын лидер болсон Шагдарын Батцэцэг шагнагдсан  байна.

Уг үйл ажиллагаан АН-ын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ , УИХ-ын дарга асан  З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Нийслэлийн АН-ын дарга  Д.Баттулга нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж үг хэлсэн. АЭХ-ын  тэргүүн дээд “Лиш” одонгоор 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ардчилалын төлөө тууштай тэмцэгч АН-ын ахмад 20 эмэгтэйг шагналаа. Монголын мянга мянган эмэгтэйчүүд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Х.Баттулгийг дэмжиж хамтдаа ялалт байгуулахаа энэ өдөр илэрхийлсэн.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12