“Ид шидийн аялал”-д тавтай морил

2017-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байнаХүүхдэд хүсэл мөрөөдлийн жигүүр ургуулж өгдөг хамгийн том байгууллага болох  “Монголын хүүхдийн ордон”- ы нэг өдрийг сурвалжиллааЭнэ жил тэдИд шидийн аялалжүжигчилсэн тоглолтоор хүүхдийн баяраа угтах гэж байнаЖүжигт драм, бүжгийн дугуйлангийн 100 гаруй хүүхэд оролцож, багачууддаа баяр хөөр бэлэглэх юм. 

 

ХҮҮХДҮҮДЭД НОМЫН ХҮЧИЙГ ОЙЛГУУЛНА

 

Өнгөрсөн бямба гаригт бидМонголын хүүхдийн ордон”-нд очиж, жүжгийн бэлтгэлтэй танилцсанАмралтын өдөр ч гэлээ хүүхдүүд өглөө эрт иржээ. Ирээдүйд нэртэй жүжигчин, бүжигчин болно гэсэн хүсэл мөрөөдөл тээсэн тэдний ертөнц гэгээн сайхан юм. “Ид шидийн аялалжүжиг нь   хүүхдүүдийг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх зорилготой ажээМХО-ны сургалтын албаны дарга С.НэргүйЦахим ертөнц хөгжсөн өнөөгийн нийгмийн нэгэн хохирогч нь хүүхдүүд болж байна. Компьютер, гар утаснаас салахаа больсон. Энэ нь  тэдэнд сөргөөр нөлөөлж, тоглоомонд донтож байна. Хүүхдүүд хичээл сурлагадаа анхаарахаа больж ээж аавынхаа үгэнд орохгүй хүмүүжлийн доголдолд орж байгаа нь ажиглагддагТиймээс бид энэ жүжгээрээ хүүхдүүдийг номтой нө­хөр­лүүлэхийг хүссэн. Номыг хайрлаж унш­санаар түүний үнэ цэнийг ойлгож хүүхдийн сэтгэхүй хөгжиж эрдэм мэдлэгтэй болох, цаашлаад улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болж төлөвших юмгэлээ. Гурван сурагч санаандгүй байдлаарИд шид”-ийн гэмээр нэгэн ном олсноор жүжиг эхэлнэТэдний адал явдалт аялал эхэлж замд таарсан бүхнээ сайн сайхнаар шийдэж найз нөхөдтэйгөө хамт хорон санаат баатруудыг ялан дийлж тэдэнд зөв замаар явахыг ойлгуулна. Жүжгийн баатрууд нөхөрлөлийн үнэ цэнэ, номын сайхныг ойлгож байлааЭнэ л аяллаар хүүхдүүд хүүхдийн баярын өдрөөрөө аялах боломжтой юмЖүжигт оролцож буй  бяцхан сурагчидтай уулзлаа.

 

Бүжгийн дугуйлангийн сурагч Н.Бөртэ-Үжин: Бурхан гэдэг нь тэнгэр л байдаг болов уу

-Би Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд жил гаруй хичээллэж байнаЖүжгийн бурханы хэсэгт тоглосонБурхан гэдэг нь тэнгэр л байдаг байх гэж бодсонМөн жүжигт хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатрууд оролцож байгааНайзууддаа хүүхдийн баярын мэнд хүргэе. Мөн манай жүжгийг ирж үзээрэй гэж хэлмээр байна.

 

Сурагч З.Энэрэл: Байгаль дэлхий, ойн амьдтаа хайрлан хамгаалъя

-Ойн амьтад, бурханы хэсэгт тоглож байнаХүүхдүүдийг номонд дуртай болгохын зэрэгцээ байгаль дэлхий, ойн амьдтаа хайрлан хамгаалахыг мөн ойлгуулахыг зорьсон. Энэ жилийн баяр ер бусын  сайхан байна. Бид одоо өдөр бүр бэлтгэлээ хийж байнаХүүхдүүдээ бидний аялалд хүрэлцэн ирээрэй.

 

ИйнхүүМонголын хүүхдийн ордон”-ы энэ жилийн хамгийн том бэлэг ньИд шидийн аялалюм.

 

55 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД СААТААРАЙ

Бидний аялал цааш үргэлжиллээХүүхдүүддээ барих дараагийн нэг бэлэг нь гар зургийн үзэсгэлэн юм. 55 жилийн түүхтэй энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдийг танхимын хэсэгт өрж байхтай таарав. Зургадугаар сарын 1-ны өглөө нээлтээ хийх бөгөөд шилдэг зураач хүүхдүүдээ шалгаруулах ажээ. Тус үзэсгэлэнд энэ жил найман аймгийн 14 сум, Улаанбаатар хотын 100 гаруй хүүхдийн бүтээл оролцож байна. Сургуулийн өмнөх нас, бага, дунд, ахлах бүлэг гэсэн ангиллаар бүтээлүүдийг шалгаруулна. Хүүхдийн ордны зургийн дугуйлангийн багш Б.БатбаярМанай үзэсгэлэн 55 жилийн түүхтэй. Монголын хамгийн том хүүхдийн гар зургийн үзэсгэлэн юм. Бүтээлүүдийн сэдэв санаа жил бүр өөрчлөгддөг. Энэ жил хүүхдийн баяр, миний мөрөөдөл, миний гэр, ёс заншил зэрэг сэдвийн хүрээнд хүүхдүүд бүтээлүүдээ ирүүлсэн. Үзэсгэлэнгээс шилдэг зураачийг шалгаруулахын зэрэгцээ, Монголын зургийн урлагийн үндэс угсаа, ирээдүй, багш нарын ур чадвар зэргийг харж болдгоороо онцлогтойгэв.   Мөн энэхүү үзэсгэлэнгийн зарим бүтээлийг Токио хотын галерейд явуулсан бөгөөд 10 гаруй хүүхдийг шагнахаар болсон гэнэТүүнийг мөн Хүүхдийн баярын өдөр гардуулах юм байнаХүүхэд бүхэн зурах дуртай. Тиймээс Монголын хамгийн том хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд саатаж хүүхдүүдээ баярлуулах боломжийг олгож буй юм.

 

Б.Цэнгэлмаа: ГАДААД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛНЭ

 

Монголын хүүхдийн ордон”-ы захирал Б.Цэнгэлмаатай сургалтын үйл ажиллагаа, зорилгынх нь талаар ярилцлаа.

 

-Танайх хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлдэг хамгийн том байгууллага. Үйл ажиллагаа хэр өргөжин хөгжиж байна вэ?

-1958 онд анх Монголын пионер сурагчдын төв ордон нэртэйгээр байгуулагдаж, өдгөө 59 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байнаЖилдээ 30 гаруй дугуйланд 4000 орчим хүүхэд суралцдаг. 2015 оноос эхлэн алслагдсан дүүргүүдэд салбар дугуйлангууд нээн хичээллүүлж эхэллээ. Мөн бүтэн болон хагас өнчин, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн сургалтын төлбөрийг 25-100 хувь хөнгөлж байна. Мөн уралдаан тэмцээнийг төвлөрүүлэн зохион байгуулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирлээ. Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулахЦодгор хүү”, ардын болон хүүхдийн дуу дуулаачдынДуулах өв”, өсвөрийн яруу найрагчдынХүрэл тулга”, “Уран жиргээ”, ардын хөгжимчдийнАя эгшгийн зургаан жигүүр”, цэцэрлэгийн насны хүүхдийн цэнгээнт бүжгийнШувуухай”, “Би эстрадын дуучинболонАзийн цэцэгс”, “Өвлөн бүжицгээе”, “Ганга мөрний уянгазэрэг уралдаан тэмцээний нэр хүнд өсч, хамрах хүрээ өргөжин, оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

-Хичээлийн шинэ жил дуусч байна. Энэ жилийн сургалтын онцлог юу байв?

- Энэ жил манай ордон маш онцлог чухал үйл явдлаар дүүрэн байлаа. Бид гадаад харилцаагаа хөгжүүлж, багш нараа гадны байгууллагуудаас туршлага судлуулах зорилго тавин ажиллаж байнаТухайлбал нэг багш маань Колумбад Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцахаар боллооМөн  Испани хэлний багш манайд иржсурагч солилцоогоор хамтран ажиллахаар болсонЯпон улсынАсахи Трейвэлкомпанийн хамт олонОлон улсын найрал дуу”-ны тэмцээнд оролцох санал тавьсан байгаа. Мөн энэ жилээс эхлэнМонголын хүүхдийн ордон”-ны төгсөгчдийнЭрдмийн баяр”-ын үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулахаар болсон.

- Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд багшийн ур чадвар чухал шүү?

-Энэ жил МХО-ны дугуйланг 47 сурагч төгсөж “Төгсөлтийн үнэмлэх”-ээ гардан авсан. Сургалтын чанар манай ордны чадварлаг багш нартай салшгүй холбоотой. БНХАУ-ын Манжуур хотод зохиогдсон Орос, Хятад, Монгол хүүхдийн урлагийн наадамд ятгын багш, Ж.Сайнбилэг, бүжгийн багш С.Энх-Амгалан нар урлагийн дугуйлангийн 42 сурагчийн хамт амжилттай оролцсон. Испани улсын Уэска /  хотод зохиогдсон олон улсын төгөлдөр хуурчдын 12-р уралдаанд Т.Туул, Д.Одончимэг багштай есөн сурагч амжилттай оролцсон. Монгол Японы Боловсрол хөгжлийн сангаас зарласан Японы “Окада Мокичи сан”  Олон улсын уран зургийн уралдаанд  20 бүтээл оролцуулсан байна. Финляндын Хувинка хотод зохиогдох олон улсын уран зургийн уралдаанд сурагчдын бүтээлүүдийг оролцуулсан. Д.Саруул, Г.Отгонжаргал багшаар удирдуулсан шанз, бүжгийн дугуйлангийн 12 сурагчтай баг Болгар улсын Сливен хотноо зохион байгуулагдаж буй ардын урлагийн наадамд оролцсон зэрэг цухас дурдахад ийм үйл ажиллагааг энэ жил зохион байгуулжээ.  Ер нь бид гадаад харилцаагаа илүү түлхүү хөгжүүлж, багш нараа гадны байгууллагуудаас туршлага судлуулах тал дээр илүү анхаарч ажиллана гэсэн зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд тодорхой алхмуудыг хийж байна.

 

ЭНЭ ЗУН 17 ТӨРЛИЙН ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭНЭ

 

Монголын хүүхдийн ордны зун хичээллэх дугуйлангуудын бүртгэл эхэлжээ. Энэ жил морин хуур, төгөлдөр хуур, шанз, лимбэ, ятга, хийл, драм, загвар, цахилгаан хөгжим, зураг, шатар болон математик, англи, хятад, япон хэл зэрэг 17 төрлийн сургалт явагдах юм байна. Зургадугаар сарын 5-ны өдрөөс хичээл эхлэх гэнэ. Эдгээрээс зарим  дугуйланг онцлон танилцуулав. Морин хуурын дугуйлан хүүхдүүдийн дунд эрэлт хэрэгцээ ихтэй байнаМонголын ард түмэн олон зууны турш мал маллаж нүүдэллэн амьдрахдаа адууг машид эрхэмлэн, туг сүлдэндээ дээдэлж, дуу хөгжимдөө мөнхөлж ирсэн түүхтэй. Энэ хүндэтгэлийн нэгэн илрэл нь морин хуур хөгжим  байдаг. Тиймээс хүүхдүүд энэ дугуйланг ихэд сонирхдог гэлээ.   Мөн Ятга хөгжмийн дугуйланд зургаан наснаас дээш хүүхдүүдийг бүртгэж байнаДолоо хоногт хоёр удаа 60 минутаар хичээллэх бөгөөд сургалтын төлбөр 150 мянган төгрөг юм байнаЖ.Сайнбилэг багш энэхүү дугуйланг удирдан хичээллүүлэх юмТэрээрЯтга хөгжмийн бусад ардын хөгжмийн зэмсгүүдээс ялгагдах онцлог нь пентатоник хөгөөр хөглөгддөгЯтгын урт богино, толгойн хэсэг, их бие зэрэг нь нутаг бүрт өөрийн өвөрмөц хийцтэй байдаг төдийгүй бие гарт тааруулж тохируулан урладагаараа нэгэн хэв загварын тусгай дүрэм горимд хамаарагддаггүйгэж байв.

 

ГУРВАН НАСТНУУД ЗУРГИЙН ДУГУЙЛАНД ЯВАХ БОЛОМЖТОЙ

Зургийн сургалтад гурваас дээш насныхан хамрагдах боломжтой. Бага наснаасаа эхлэн зураг зурснаар хүүхдийн гарын эвсэл  сайжирна. Хожим хүүхэд гарын дүйтэй болж, бичиж сурахад нь хүртэл хялбар байдаг талаар зургийн багш Б.Батбаяр ярьж байна. Бас хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжинө. Хүүхэд чөлөөтэй сэтгэж, зурсан зургаараа дамжуулан өөрийгөө илэрхийлж сурдаг гэлээЕр нь Монголын хүүхдийн ордон урлагийн чиглэлийн дугуйланг түлхүү хичээллүүлж байна. Лимбэ хөгжмийн сургалтдаа наймаас дээш насны хүүхдийг бүртгэж байгаа бөгөөд ганцаарчилсан сургалтыг явуулж байгаагаараа онцлогтой юмЛимбэ хөгжмийн дугуйланг Ж.Даваажав багш удирдаж байнаМонгол лимбийн үндсэн барил нь уламжлалт таван эгшигт хөгийн барил юм. Таван эгшигт хөгийн барилаар ардын дуу, уртын дууг хөгжимдөнө. Өөрөөр битүү хөг гэж нэрлэдэг. Ямар ч ардын дууг хөгжимдөхөд хоёр хурууг сөхөлгүй дараатай үлддэг. Ийм маягаар хөгжимдөхөд дууны бүхий л өнгийг ижил дуурьсалтайгаар хөгжимдөж болдог өвөрмөц онцлогтойхэмээн багш ярьж байна.  

ИйнхүүМонголын хүүхдийн ордон”-ы нэг өдөр өндөрлөлөөТэдИд шидийн аялалжүжигчилсэн тоглолт,  55 жилийн түүхтэй зургийн үзэсгэлэнгээрээ хүүхдийн баяраар багачуудтайгаа уулзана, мөн багш нараа чадавхжуулах, гадны оронд суралцах боломжийг илэрхийлж буйгаа ордны захирал Б.Цэнгэлмаа дуулгавЗуны дугуйлангийн бүртгэл ч эхэлсэн байна. Хүүхэд шуугисан, тэдний  хүсэл мөрөөдөл буцалсан ордон дуу хуураа цангинуулсаар үлдэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

6 цаг 10 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

8 цаг 30 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

8 цаг 39 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

8 цаг 42 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

11 цаг 8 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

17 цаг 6 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

17 цаг 6 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

17 цаг 6 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

Өчигдөр 18 цаг 48 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

Өчигдөр 13 цаг 58 мин