Онцлох  үзвэр: Хүүхдийн баяраар хаана, ямар тоглолт болох вэ?

2017-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан соёл урлагийн байгуулагуудын үзвэр үйлчилгээ, тоглолтын хуваарийг хүргэж байна.
 

"Үлгэрийн баатруудтай хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа"


"Үлгэрийн баатруудтай хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа" хүүхэлдэйн жүжгийг зургадугаар  сарын 1-нд 13:00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын танхимд толилуулна.
Хүүхэд багачуудаа угтаж авахаас үдэн гаргах хүртэл үлгэрийн баатруудтайгаа хамтдаа байж зургаа авахуулан, тоглож наадах боломжтой.



“Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг



УДБЭТ-ын тайзнаа зургадугаар сарын 1-ний өдөр 12:00, 15:00, 18:00 цагаас “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг хүүхэд багачууддаа зориулан дахин тоглох гэж байна. Тасалбар бүрт бэлэгтэй байна.  "Хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ?" хэмээн бардам асуух хатан хаан, "Таны гоо үзэсгэлэн төгс төгөлдөр билээ. Гэвч цасан цагаан царайтай, цусан улаан уруултай, гил хар үстэй Цасангоо хамгаас үзэсгэлэнтэй нь, Ахайтан минь..." хэмээн айдас дүүрэн өгүүлэх толь энэ удаа юу гэж хэлэх бол. Жүжгийн тайллыг ирж сонирхоорой.


“Буратино-Алтан түлхүүр" жүжиг


ЗХУ-ын зохиолч, А.Толстойн “Буратиногийн адал явдал" зохиолоос сэдэвлэн, Ардын жүжигчин С.Сарантуяагийн найруулсан “Алтан түлхүүр" хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-нд 13:00 цагаас Корпорэйт Конвэшн төвийн концертын танхимд тоглоно.
Хүүхдүүдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг.

“Царцаа Намжил” жүжиг


БСШУСЯ-ны "Хүүхдэд зориулсан уран бүтээлийн" төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг УДЭТ-ын тайзнаа зургадугаар сарын 01-ний 14:00 16:00 цагт тоглоно.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.



“Ид шидийн аялал” хүүхдийн жүжиг


Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид өхөөрдөм бяцхан дүү нартаа зориулан "Ид шидийн аялал" хүүхдийн жүжгийг энэ сарын 27, 28, 31-нд зургадугаар сарын 1-нд 11:00, 16:00 цагт тоглоно. Тоглолтын тасалбар 18 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй. Мөн хайртай үлгэрийн баатруудтайгаа дурсгалын зургаа татуулах боломжтой.
Хүүхдийн баярт зориулсан энэхүү жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой.

 

“Сүүн далай ээж” тоглолт

“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч, дуучин Б.Аззаяа энэ сарын 27-нд 13:00, 18:00 цагуудаас АСА циркт анхны бие даасан “Сүүн далай ээж” тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тоглолтод түүний хит болсон уран бүтээлүүд  дуулагдах нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “2016 entertainment”  ажиллаж байгаа бөгөөд хамтран дуулсан уран бүтээлчдээс гадна бүжгийн “ Угсаатан ”, амьд хөгжмийн “The Logos” хамтлагууд оролцох юм байна.

 

“Дэггүй Лиз” балет

Энэ сарын 27,28 нд ДБЭТ-ын тайзнаа “Дэггүй Лиз” балет эгшиглэх гэж байна.  Францын нэрт балетмейстер Жан Доберваль 1789 онд анх Франц ардын аялгуун дээр зохиомжлон бүжгэн жүжиг туурвиж байжээ. Харин хөгжмийн зохиолч Л.Герольд нь 1828 онд энэхүү балетэд зориулан хөгжим бичсэнээр өнөө цаг хүртэл урлагийн тайзнаа амьдарсаар иржээ. "Дэггүй Лиз" балет нь өнөө цагт дэлхийн бүхий л их театруудад тоглогддог, хүн төрөлхтний бахархам бүтээлүүдийг нэг юм. Зохиолын үйл явдлаас цухас дурдвал тариачин хатагтай Марцелина ганц охинтойгоо амьдардаг. Үзэсгэлэнт сайхан охиныг Лиз гэнэ. Марцелина хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Никез-д дургүй байх бөгөөд чинхүү хайртай залуу болох Колентайгаа гэр бүл болохыг мөрөөднө. Марцелина хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12