Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эе хуралдана

2017-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин


Ч.ЗОТОЛ

Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эе 2017.05.28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулах Ажлын хэсэг мэдэгдэв. Мөн тэд  “Ээлжит бус Их Эеийг хуралдуулах ажлыг зохион байгуулах албан ёсны Ажлын хэсгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор МҮБХ-ны нэр барьж Р. Нямдорж тэргүүтэн мэдэгдэл гаргасан тул  хариу мэдэгдлийг хийж байна” хэмээн мэдэгдэл гаргаснаа олон нийтэд мэдээллээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

НЭГ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014.06.24-ний өдөр МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулан хуралдуулах Ажлын хэсгийг албан ёсоор байгуулсан билээ. Тиймээс ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулах эрх үүрэг бүхий Ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд шүүхийн гурван шатны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

 

ХОЁР. Р. Нямдорж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан хуралдуулсан Монголын үндэсний бөхийн Цэцдийн зөвлөлийн хурлыг хүчингүй болгуулахаар шалгуулж буй мэтээр мэдэгдэл хийсэн нь бусдыг төөрөгдүүлэх зорилгыг агуулсан төдий зүйл юм. Учир нь Р. Нямдоржийн гомдлыг Сүхбаатар дүүрийн прокурорын газрын 2017.04.10-ны өдөр 387 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас  2017.05.17-ны өдрийн 08/1783 тоот албан бичгийг ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан байх тул холбогдох шийдвэр, гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг холбогдох байгууллагад болон Ажлын хэсэгт чиглэл өгсөн болно. Тиймээс Р. Нямдоржийн мэдэгдэл нэгэнт шийдвэрлэгдсэн зүйлийг будилаантуулж мэдэн будилсан хууль бус оролдлого юм.

 

ГУРАВ. МҮБХ-ны нэр барьсан Мэдэгдэл гэгчид Ээлжит бус Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү. Хүрэлбаатарыг МҮБХ-ны тэргүүлэгчээс хөөгдсөн мэтээр түүний нэр хүндэд халдахыг оролдсон нь Ээлжит бус Их Эеийг будилаантуулж, бусдын анхаарлыг өөр тийш нь чиглүүлэхийг оролдсон ёс зүйгүй бусармаг үйлдэл болсон байна.

 

ДӨРӨВ. Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн болон Цэцдийн зөвлөлийг сонгоно. Тиймээс ээлжит бус Их Эед төлөөлөгчөөр сонгогдсон бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэц, бөх судлаачид, аймгийн бөхийн холбооны төлөөлөгчдийг хуралдаа хүрэлцэх ирэхийг урьж байна. Уг хурлыг тасалдуулах зорилгоор МҮБХ-ны нэр барьж мэдэгдэл хийж буй хууль бус үйлдэлд автахгүй байхыг Ажлын хэсэг уриалж байна.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЭЭЛЖИТ БУС

ИХ ЭЕИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АЖЛЫН ХЭСЭГ

2017 оны 05  сарын 25-ны өдөр     

                                                                 

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12