Онцлох сурвалжлага: Тог цахилгаан, утасны сүлжээ, ундны усгүй хүүхдийн зусланд тавтай морил

2017-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.БҮЖИН

Урин дулаан цаг  хаяанд ирж зуслангийн зугаатай өдрүүд эхлэж байна.   Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 24 зуслан ирэх сарын 10-наас хүүхдүүдээ хүлээн авахаар болжээ. Энэ жил гурван зуслан нэмэгдэж үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Тиймээс нэмэгдэж буй зуслангуудын талаар мэдээлэл хүргэж байна.  

Ажил хөдөлмөрийн үр шимийг ойлгуулах “Хөдөлмөр” зуслан

“Хөдөлмөр” зуслан нь Төв аймгийн Баянчандмань сумын Доргонотын ам хэмээх газарт байрлах бөгөөд, хотоос 75 км-ын зайтай оршино. Тог цахилгаангүй, утасны сүлжээ барихгүй, морин тэргээр усаа зөөх гэх мэт нөхцлийг зориуд бүрдүүлсэн нь тэдэнд ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, мөн бие дааж амьдрах чадвар нь нэмэгдэх зэрэг сурагчийн хүмүүжил төлөвшилтөд өндөр ач холбогдолтой юм.  Зусланд амрах нь манай сургуулийн сургалтын чухал хөтөлбөрүүдийн нэг юм. Хичээл бол эрдэм мэдлэгт суралцах үйл ажиллагааг голчилдог, дугуйлан секц нь авьяас чадварыг нээн хөгжүүлэхийг чухалчилдаг бол зуслангийн хөтөлбөр нь сурагчдад мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн орчин нөхцөлд амарч ажиллах замаар ажлын эв дүй, тэсвэр хатуужил суулгах, бие даан ажиллаж амьдрах чадварт суралцуулах зорилготой. Хөдөлмөр зусланд сурагчдын зуны амралтын хугацаанд 6-12-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд нэг ээлжинд 40 хүртэлх хүүхэд 5-10 хоногийн хугацаатай амарна.

Зөвхөн улаан загалмайчуудад зориулжээ

МУЗН-ийн гишүүн хүүхэд, багачуудыг амраах, сургалт, судалгаа явуулах байраар хангах “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв зуслан”-г Цонжинболдогт байгуулжээ.  Энэхүү зуслан нь зөвхөн улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудад зориулагдсан сургалт сурталчлах үйл ажиллагаа явуулдаг онцлогтой юм.

“Нарны хүүхдүүд” зуслан

Тус зуслан нь Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдийн нийгмийн хөгжлийг ханган ажиллах зорилготой. Канад улсаас санхүүжин үйл ажиллагаагаа явуулж эхлээд юм байна.  Өмнө нь Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд зориулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж байв.  Энэ нь энэ жилээс зуслан болон өргөжиж буй юм.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12