Ц.Батдорж: Унаж, татдаг хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж байна

2017-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнЗолиосны бүлэгхөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Батдорж манай сонинд хандлаа. Тэрээр уналт, таталтын улмаас группт байсан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг онцлов.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группт хамруулдаг заалтуудаас уналт, таталтынх нь хасагдсан гэлээ. Яагаад энэ заалт хасагдах болов?

-Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2008 оны хамтарсан тушаал байдаг. Энэ тушаалыг 2016 оны зургадугаар сарын 30-нд өөрчилж маш олон заалтыг хассан. Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн тэмцлийн үр дүнд хасагдсан заалтуудаас 60 гаруй заалтыг эргээж сэргэсэн. 1500 орчим иргэн группдээ эргэж орсон. Энэ бол сайн хэрэг. Гэтэл заалт нь сэргээгүй хэсэг иргэд байгаа нь уналт, таталтын өвчтэй хүмүүс. Ялангуяа орон нутагт ийм хүн олон байна. Би өөрөө хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан хүн. 1988 оноос хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахаар тэмцэж ирсэн. Энэ хүрээнд унаж, татдаг хүмүүсийг орон нутагт группээс нь хэрхэн хасч байгаа талаарх хэд, хэдэн хуралд сууж ажиглагч хийлээ. Өөрөөр хэлбэл, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралд суусан. Тухайлбал, Өмнөговь аймагт гэхэд найман настайгаа унаж эхлээд 22 жил болсон залуу байна. Тархины гэмтлээс болж 22 жилийн турш эм ууж, группт байсан залуу. Түүнийг аймгаас нь Улаанбаатар хотАльпа долгионгэх эмнэлэг рүү очиж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж ир. Дүгнэлтийг үндэслэж группт оруулах эсэхийг шийднэ гэсэн байгаа юм. Хөөрхий залуу ах дүүгийнхээ тусламжаар хотод иржАльпа долгионэмнэлэгт ирж 70000 төгрөгөөр шинжилгээ өгсөн. Өмнө нь ч өгч байсан. Тэгэхэд группт байх ёстой гэж дүгнэж байсан эмнэлэг. Гэтэл энэ удаа өмнөх дүгнэлтээсээ 180 хэм эргэсэн шийдвэр гаргасан байсан.

-Тодруулбал?

-Энэ хүн уналт, таталтын эмгэггүй. Хуурамчаар унаж татдаг. Уналт, таталт гэдэг өвчин ямар байдаг вэ гээд зураг харуулахдаа түлэгдсэн, шарагдсан, хөл гараа хугалсан аймшгийн зургууд үзүүлээдЭнэ бол жинхэнэ уналт, таталт. Та 22 жил болоход ерөөсөө ингэж гэмтэж байгаагүй. Энэ бол хуурамч уналт. Тиймээс группт орох шаардлагагүйгэж дүгнэлт гаргасан. Ийм дүгнэлт өвчтөний хувьд үнэхээр хүнд 22 жилийн турш эм уудаг, анх нэгээр уудаг байсан бол дөрвөөр ууж байгаа хүн яахаараа худлаа унасан болж таарах вэ. Арчаагүй хүмүүс л унахдаа гэмтэл түлэгдэл авдаг. Асаргаа сайн, ар гэр нь тэтгэж явдаг хүмүүс өөрсдийгөө золиослон өвчтэй хүнийхээ араас явдаг. Над дээр яг ийм асуудлаар 13 өргөдөл ирээд байна. Энэ талаар биАльпа долгионэмнэлгийн эмчтэй уулзсан. Гэтэл нададСүүлийн үеийн аппарат оруулж ирсэн. Ганцхан энэ аппарат л Монголд үнэнийг хэлнэ. Энэ аппарат орж ирээгүй байхад өмнө нь орж байсан хүмүүс худлаа унаж татдаг байсангэсэн.

-Цаашид яах ёстой вэ?

-Хуурамчаар унаж татдаг байя гэвэл эрүүл хүн ч унаж болох нь. Гэтэл хүчтэй эмийг 22 жил уугаад татаад унаад явах чинь жүжиглэлт үү. Би энэ заалтыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана. Бас Үндсэн хуулийн цэцэд хандана. Энэ асуудлаар тууштай явна. Би нэг хүн группт оруулах асуудал биш өвчтэй хүний хууль ёсны заяагдмал эрхийн төлөө хандах гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

5 цаг 24 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

5 цаг 24 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

5 цаг 24 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

16 цаг 15 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

23 цаг 0 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

23 цаг 27 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин