Онцлох сурвалжлага: Жуулчид 5-10 долларт ямар бэлэг авах боломжтой вэ?

2017-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.БҮЖИН

Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Монгол улс бол адал явдалт аяллын орон.  Тэр ч утгаараа жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Энэ салбараас эдийн засгийн хувьд мөнгө босгох боломж бий хэмээн ярьдаг.  Бид аялал жуулчлалын салбарын хамгийн эхний нэгж болох бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр орлоо.  Сүүлийн жилүүдэд манай улсад жижиг дунд үйлдвэрлэл ихэд хөгжиж байна.   Сонирхол татахуйц, монголын зан заншлийг шингээсэн жижиг бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангуугаар дүүрэн байв. Тэднээс онцлон зарим шинэ бэлэг дурсгалын зүйлсийг танилцууъя.

 

Чонын соёо, шагай

Монголчууд эрт дээр үеэс ан амьтныхаа арьс, үс, ясыг янз бүрийн байдлаар бүтээгдэхүүн болгон хэрэглэж ирсэн.  Түүний нэг нь чонын шагай юм. Сүүлийн үед үүнийг бэлэг дурсгалын зүйлд их ашиглаж байна. Мөнгөөр бөгжлөн түлхүүрийн оосор, зүүлт зэргийг хийжээ. Түүнийг жуулчид таван ам.доллараар худалдан авах боломжтой байна. 

 

Эсгий эдлэлүүд

Сүүлийн үед гар урчууд эсгийгээр янз бүрийн бүтээгдэхүүн хийж байна.  Цүнх малгай зэргээс эхлээд жижиг бэлэг дурсгал бий. Монголын орны газрын зураг, монгол гэр, тэмээ гээд бүгдээрээ эсгий.  Үүнийг хоёр ам.доллараар худалдан авах боломжтой юм.

 

Хөргөгчний соронз

Чингис хааныг дэлхийн талыг эзэлж явсан аугаа удирдагч, баатар гэдгээр нь дэлхий нийт мэднэ. Тэр ч утгаараа Чингисийн зурагтай бэлгийг гадныхан ихэвчлэн авдаг. Энэхүү  хөргөгчний соронзийг таван ам.доллараар авах боломжтой.

 

Угсармал гэр

Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний бидний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн тохиромжтой. Сүүлийн үед гэрийг жижигрүүлсэн хувилбараар танин мэдэхүйн ач холбогдолтойгоор худалдаалах нь олон болжээ.  Гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Энэхүү гэр нь 1.5 ам.доллароор худалдаалагддаг байна.

 

Тоонот цаг

Монголд жилийн 300 орчим өдөр нь нартай байдгаас намар, өвөл, хаврын хүйтэнд тооноор орж байгаа нарны илч нь гэрийг дулаацуулах ач холбогдолтой. Монголчууд эрт дээр үеэс тооноор туссан нарны байдлаар өдрийн цагийг тодорхойлдог байжээ. Үүнийг бэлэгдсэн уг цагийг хоёр ам.доллараар авах боломжтой.

 

Монгол эмээл

Монгол ахуй,  соёлын илэрхийлэл бол малчин ард түмэн. Тэдний адуу малдаа хэрэглэдэг эд бүтээгдэхүүнүүд ямагт сайн сайхныг урин дууддаг хэмээн бэлэгддэг.  Түүний нэг нь яалт ч үгүй Монгол адууны эмээл хазаар ногт зэрэг бүрэн хэрэглэл юм.  Энэхүү жижиг эмээлийн сувинерийг дунджаар таван ам.доллараар худалдан авах боломжтой.

 

Эвэр эдлэлүүд

Гар урчууд маань таван хошуу малын эврээр янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс хийжээ. Аяга, хундага, үзэгний сав зэргийг харж болно.  Эвэрт аягануудыг 15 ам.доллараар худалдан авах боломжтой байна.

Модон эдлэл бэлэг дурсгалын зүйлс дунд онцгой байр суурь эзэлдэг.  Модоор монголын зан заншил аж амьдралыг харуулсан өгүүлэмжтэй олон бүтээгдэхүүн бий. Монгол гэр, хоёр бөхт тэмээ, хүү гэдэг таван ам. доллараар худалдаалагдаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12