Шорон дотроос өшөө авагсад байсаар байгаа

2017-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.МЕРЕЙ

Одоогоос 30-аад жилийн өмнө Монголын сод хөвгүүдийн нэг зохиолч Барамсайгийн “Шорон дотроос өшөө авагсад байдаг юм биш биз” гэсэн нийтлэл тухайн үеийн МАХН-ын “Үнэн” сонинд нийтлэгдэж байсан. Ийм нэртэй баримтат кино ч бүтээгдсэн.

Тэр үед УЕПГ-ын хэлтсийн дарга бай­сан шалхайсан бү­дүүн, цатгалан авгай Зүүнхараагийн шоронд онц хүнд гэмт хэргийн учир ял эдэлж байсан туранхай чөргөр, өлсгөлөн ялтан М-тэй нэг хөнжилд орчихоод Эрдэнэт хотын нэр хүндтэй хуульчдыг энгийн иргэдийн хамт онц хүнд гэмт хэрэгт хэрхэн холбогдуулан гүтгэснийг нийтлэлд бичсэн бол нэг хэсэг нь хэрхэн цагаатгагдан суллагдаж байгааг кинонд харуулдаг.

Эрдэнэт хотод болсон нэгэн учралыг хуулийн байгууллага нь шалгаад Д гэгч өөрийгөө егүүтгэсэн болохыг тогтоон хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан байдаг. Гэтэл ялтан М “Тэр өөрийнхөө амийг хорлоогүй. Би нэр бүхий хүмүүстэй хамт буудан хороосон. Энэ хэргээ хуульчдад хахууль өгөн хаалгасан” гэсэн утгатай зүйл ярьж үүнийг нь прокурор авгай шүүрэн авч тэр үеийн улс төрийн товчооны алдарт 316 дугаар тогтоолын хүрээнд албан тушаал, алдар цол горьдон илт гэм буруугүй хүмүүсийг санаатайгаар онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, уг ажиллагаандаа шүүх болон бусад байгууллагыг хүртэл татан оролцуулсан. Ялтан М-д цаазаар авах ял оногдуулсан. Бодвол прокурор авгай өөрийнх нь гэм бурууг нотолж болзошгүй гэж түүнийг төрийн гараар цааш харуулахыг санаархсан биз.

Хэлмэгдэгсэд гэм бу­руу­гүй болохоо анх­наа­­саа баталж, нотолж, холбогдох дээд байгуул­лага, албан тушаалтанд хандах хүсэлтэй байсан ч прокурор авгай зуултаа чангатган гадагш харилцах бүхий л бололцоо, нөхц­лийг хаан нийгмээс бүрэн тусгаарлаж чадаж байсан гэдэг. Өнөөдөр Содномдаржаа, Чимгээ хоёрыг шалгаж шүүж байгаа шиг.

Гэвч хүн л болсон хойно, хэн нэг нь гарц олж зохиолч Барамсайтай харилцаа тогтоосон. Барамсай өөрийнхөө нэх хүндийг ашиглан уг асуудлыг судалж үзээд үнэхээр гэм буруугүй хүмүүсийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, хэлмэгдүүлэн тамалж байгааг олж мэдээд нийтлэл бичсэнээр төр, засгийн удирдлагуудын сонорт хүрч асуудлыг дахин хянан шалгаж Дээд шүүхийн нийт шүүгч нарын хурлаар хэлэлцээд тэдгээр хүмүүсийг цагаат­ган сулласан. Ялтан М өөрийнх нь удаа дараа­гийн хулгайн хэргийг илрүү­лэхэд цагдаагийн байгууллагад тусалсан байж магадгүй гэж өөртэй нь дотно харилцаатай байсан хүмүүсийг хардан тэднийг хамтарч хүн алсан болгон гүтгэсэн бол хэргийг нь илрүүлсэн, шалгасан, шийдвэрлэсэн хуульчдад хонзогнон, тэднийг хахууль авсан, гэмт хэргийг нуун дарагдуулсан болгон хэлмэгдүүлсэн.

Тэгвэл өнөө цагт ч шорон дотроос өшөө авагсад байсаар байгаа. Дээр дурдсан прокурор “мама”-гийнх нь хойд дүрээр тодорсон нөхдүүд байна. Зүс царай, зан ааш, ажил мэргэжил, хүсэл сонирхол гээд ялгаж салгахын аргагүй их адилхан. Ялгаатай талаас нь яривал прокурор “мама”-г тэр үед бурхан хатуу чангаар цээрлүүлсэн бол одоогийн хойд дүрээр нь тодорсон нөхдүүдийг төр ч цээрлүүлэхгүй, бурхан ч цээрлүүлэхгүй. Бурхан хүртэл авлигад идэгдчихсэн юм шиг байгаа юм.

Хаа очиж прокурор “мама” нь нэг л ялтантай нэг хөнжилд орж байсан бол одоогийн хойд дүрүүд нь их замбараагүй. Зүсэн зүйлийн эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн хөнжил дамжин явж бусдыг гүтгэдэг. Нэгнийх нь хөнжлөөс сугарч гараад нөгөөгийнх нь хөнжил рүү шургаж ороод л ялтан төрүүлэх ажлаа хийдэг юм.

Сүүлийн үед төр, нийгмийн нэрт зүтгэлтний амь насанд халдсан гэх хүмүүсийн талаар их ярьдаг, бичдэг боллоо. Содномдаржаа, Чимгээ нар уг хэргийг үйлдсэн гэдэгт түмэн олны адил эргэлзэж байна. Онц хүнд гэмт хэрэгтэн Амгаланбаатар өөрийнх нь үйлдсэн аймшигт хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагад тусалсан байж болзошгүй гэж хардан, эсвэл шоронд байхад нь эргэлт оруулсангүй гэж хонзогнож танилуудаа гүтгээгүй байгаа. Зарим хүмүүс төрийн том албан тушаалтны эсвэл аль нэг намын захиалга юм шиг ярих юм. Эдгээр хүмүүстэй санал нийлэхгүй. Энэ бол ердөө л албан тушаал, алдар цол, “Алтангадас” горьдсон адгийн новш­нуудын санаатай үйлдэл байх магадлал маш өндөр.

Шүүх хурлаа хаалттай, нээлттэй хийх эсэхээ шинжээчээр заалгадаг болчихсон юм байна.

Ингээд гурван нөхрийг эгнүүлэн зогсоож байгаад захиалгаар хүн алсан гээд дээд хэмжээний ял өгсөн. Хамгийн эхэнд нь зогсоод хамгийн хүнд ял авах ёстой захиалагч байгаагүй. Захиалагч нь нэг бол үхсэн, нэг бол оргоод олдохгүй байгаа юм байна. Одоо гэмт хэрэгтний үхэл, орголт нь хүртэл улсын нууцад хамаардаг болчихоод ярихгүй байгаа юм байна гэж бодсон. Гэтэл анхан шатны шүүх ял өгсөний дараа тагнуул, цагдаагийн мөрдөн байцаах албадын хамтарсан “Захиалагчийг олж тогтоох” ажлын хэсэг байгуулагдсаныг сонсоод их гайхсан.

Хавтаст хэрэг дотор үхсэн, оргосон ямар ч захиалагч байхгүй болж таарч байна. Бодвол Амгаланбаатар захиалгаар гэмт хэрэг үйлдсэн гэдэг байх л даа. Нэмэлт нотолгоо байхгүй байхад нэг алуурчны амаар хэрэг зүйлчилж болох уу.

Мөрдөн байцаалтын шатанд захиалагчийг олж тогтоох, хэрэг тусгаарлах ажил­лагаа яагаад хийгээ­гүй юм. Ийм дутуу дули­маг хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх нь нэмэлт мөрдөн байцаалтанд хэргийг буцаалгүй ял өгч байгааг юу гэж ойлгох вэ.

Эд улсын нууц гэсэн халхавчаар өөрсдийнхөө бузар булай явдлыг нуугаад байгаа юм биш биз.

Том ярьж мултраад байгаа прокурор, шүүгч­дээс хохирогч С.Оюун хавьгүй өндөр боловс­ролтой, өргөн мэдлэгтэй хүн гэдгийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрнө. Тэдний нууц гээд байгаа зүйлээс хавьгүй том нууцыг С.Оюун мэднэ дээ.

Парламентад олон жил суучихсан. Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын албаны тухай хууль, Төрийн албаны нууцын тухай хуулиудыг биечлэн батлалцсан. Ахынх нь амь насанд халдсан гээд байгаа гурван хүнтэй холбоотой хэргийг нээлттэй хэлэлцсэнээр улсын эрх ашигт хор хохирол учрах эсэхийг мэдэх­тэйгээ байлгүй. Мэдэж байгаа учраас шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтээ удаа дараа гаргаад байгаа байх.

Тагнуулын газар ажиллагааныхаа бүх материалыг тэр чигээр нь мөрдөн байцаалтанд шилжүүлээгүй нь лавтай. Тодорхой хэсгийг л шилжүүлсэн биз. Түүн дотор ил хэлбэрт шилжүүлж болохооргүй цөөн тооны материал байдаг л биз. Шаардлагатай, хувь хүний нэрийг нууцлах арга хэмжээ авчих юм бол өөрөөр нууцлаад байх юу байдаг юм...

Гэмт хэрэгтэнг баривч­лах ажиллагаа бас л улсын нууцад хамаар­даг болчихсон юм байна. Содномдаржааг гудам­жинд явж байхад нь баривч­лаад явчихсан гэдэг. Францаас Энхбатыг хулгайлсан шиг. Ар гэрийнхэн нь Содном­даржааг 14 хоног хайж зовж, шаналсаны эцэст Төв аймгийн шоронд байгааг олж мэдсэн гэдэг.

Зарим хүмүүсийг бо­лохоор гэр орондоо эхнэр, хүүхдүүд, найз нөхдийн­хөө дунд байхад нь хэрхэн баривчилж, гар хөлийг нь сарвагнуулан Төв аймгийн шорон руу авч явж байгаагаа зурагтаар нийт ард түмэнд үзүүлэн гайхуулдаг юм билээ.

Содномдаржаа, Чимгээ нарын ар гэрийн­хэн анх удаа ярилцлага өгөхдөө, “Тагнуулын газрынхан бидний утсыг байнга чагнадаг байсан. Амгаланбаатар утсаар мессеж бичиж Содномдаржаа, Чимгээг дарамталдаг байсан гэж ярьсныг телевизээр орон даяар цацсан. 100 гаран мессеж бичсэн нь одоо нэгэнт тодорхой болсон. Удахгүй хэний утсаар бичдэг байсныг хэн нэг нь зарлах биз.

Ингээд улсын нууц дууссан юм байна гэсэн чинь үгүй юм бай­на. Прокурор яллах дүгнэл­тээ “маш нууц”-аар үйлдээд хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт байгаа зарим материал улсын нууцад хамаарна гэсэн шинжээчийн дүг­нэлт гарсан гээд шүүх хуралдаанаа хаалттай (нууц) явуулах шийдвэр гаргав. Өдөр тутмын амьд­ралд шүүх нь голдуу хүчингийн хэргийг л хаалт­тай хэлэлцдэг. Ингэх­дээ бас л шинжээч томилон, хувь хүний нууцад хамаарна гэсэн дүгнэлт гаргуулан хаалт­тай шүүх хурал хийдэг юм байх даа.

Харин тэд төрийн том албан тушаалтнуудад хэрэг гарцаагүй илэрсэн гэж итгүүлсэн байхыг үгүйсгэх арга байхгүй.

Тагнуул, Эрүүгийн цагдаагийнхан хөдөөгийн эгэл жирийн 4-5 хүний дунд байсан нууц руу огт нэвтэрч чадахгүй байсаар байгаад 20-иод жилийн дараа сая олж сонссон гэхэд итгэхэд хэцүү.

Зарим хуульчдын мэдэгдэл, ярилцлага, тэдний төрх байдал эргэл­зээг минь улам нэмэгдүүлж байна.

УПЕГ-ын сахал нь сөрвийж, нүд нь бүлтийсэн нэг нөхөр өнгөрсөн онд байнга ярилцлага өглөө. Улс төрийн нэрт зүтгэлтний амь насанд халдсан этгээдүүдийг шалгаж байгаа. Дэлгэрэнгүй ярих боломжгүй. Улсын нууц байгаа юм гээд л. Улсын нууц юм бол түүнийгээ нэг л удаа яриад ард түмэндээ ойлгуулаад больчихно биз дээ. Өөрөө илрүүлээд шалгаж байгаа аятай дахин дахин ярилцлага өгч, уг нь би мэдээд байна л даа. Хэлчих гэхээр болохгүй байна. Улсын нууц гээд. Энэ үеэс ард түмэн эргэлзэж эхэлсэн. Гэм буруугүй хүмүүст хэрэг тохоод нууцлаад байна уу. Тэд гэмт хэрэгтэн гарцаагүй мөн гэж биднийг итгүүлэхийн тулд дахин дахин ярилцлага өгч тархи угаагаад байна уу гээд хардаж, эргэлзэж эхэлсэн.

Улсын нууц мөрдөн байцаалт, улсын нууц прокурорын хяналт гэж сонсоогүй юм байна. ЭБШ хуульд л лав ийм үг, үсэг байхгүй.

Мундаг нууцлаад байсан зүйл нь эхнээсээ ил болж байна. Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүний нэр, оршин сууж байсан газар, хоригдож байгаа шоронгийн байршил нь хүртэл улсын нууцад хамаардаг. болчихсон юм байна.

1937 оны хэрэг материалыг өнөөдрийг хүртэл хадгалж болоод байхад хэрэгсэхгүй болгосон хэргийг 30 жил хадгалж болно доо. Гэхдээ нөхдүүд үүнийг хэзээ ч хүсэхгүй.

Төр аливаа алдаа, эндэгдлээс урьдчилан сэргийлж байх ёстой. Тэгвэл, хорвоог дэндүү эрт орхисон Барамсай агсны “Шорон дотроос өшөө авагсад байдаг юм биш биз” нийтлэл, киног архиваас гарган бүх шатны прокурор, шүүгч нарт нэг бүрчлэн уншуулж, үзүүлж гарын үсэг зуруулж авбал үнэн хэзээд ялдаг юм гэдгийг ойлгуулсан, хэлмэгдүүлэлтээс урьдчи­лан сэргийлэх ач холбогдол бүхий ажил болохсон.

Хүн араатан Амгалан­баатар өвчнөөр болон тохиолдлоор бүү үхчихээ­сэй. Хэзээ нэгэн өдөр хэрэг болж мэднэ.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтний амь насанд халдсан гэж сайн дураар хэрэг хүлээсэн анхны хүн нь Амгаланбаатар биш байх шүү.

Амгаланбаатарын сайн дураар хүлээсэн анхны хэрэг нь ч энэ биш юм байна лээ шүү дээ...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12