Д.Батбаяр: Хот хооронд зорчих тасалбарыг автомат машинаас авах боломжтой

2017-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАДАМХАНД

Авто тээврийн үндэсний төвөөс Драгон төвд улс, хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыг түгээх машинаас авах үйлчилгээг эхлүүлжээ. Энэ талаар тус төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас тодрууллаа.

-Зорчигчид касснаас бус тасалбар түгээх машинаас тасалбар авдаг болжээ. Энэ үйлчилгээний талаар тодруулахгүй юу?

-Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар олон үйлдэлт автомат тасалбар түгээх машиныг хийсэн. Тасалбар түгээх машин буюу “Ticket Vending Machine-TVM” машины зааварчилгаа нь  монгол, англи хэл дээр байна. Дотоодын төгрөгийн карт болон олон улсын эрхтэй “VISA”, “Master card” зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой.

-Автомат тасалбар түгээх машинаас нийтийн тээврийн бүх чиглэлд тасалбар авах уу?

-Эхний ээлжинд хот хооронд зорчих тасалбар бичнэ. Энэ нь туршилтын журмаар нэг сарын хугацаатай хэрэгжинэ. Үндсэн машин нь хот хооронд, орон нутгийн нислэг, галт тэрэг болон торгуулиа шууд төлж болох “Torguuli.mn” гэсэн дөрвөн төрөлтэй. Хэрэв туршилт амжилттай байвал бусад төрлийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ.

-Тасалбар бичих машиныг өөр газарт байрлуулах уу?

-Худалдааны төвүүд, хөдөө орон нутаг болон сумуудад тасалбар түгээх машин байрлана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12