
Т.САЙХАН
Монгол Улсын Тод манлай уяач, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүлэгч, Архангай аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн, Монгол Улсын начин Цэвээнжавын Дуламсүрэн төрийн албан хаагч болжээ.
Тодруулбал, хуульч мэргэжилтэй Ц.Дуламсүрэн уяачийг сар шахмын өмнө Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилсон байна.
Тэрээр 1989 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, улс, бүс, “Их хурд” уралдаанаас 11 түрүү, 40 айраг хүртэн Монгол Улсын тод манлай уяач цол хүртсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn