АН-ын экс гишүүд хаана юу хийж явна вэ?

2017-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

 Ц.БАЯР

2016 оны  УИХ-ын сонгуульд АН-аас нэр  дэвшиж ялагдсан экс гишүүдийн олонх нь хувийн бизнесээ  хийж байна. Сонирхолтой нь нэлээдгүй хэсэг нь газар тариалангийн бизнест хөл тавьжээ.  Боловсрол бол брэнд хэмээн ярьдаг Л.Гантөмөр гэхэд хунчир тариад явж байгаа сурагтай.   Ингээд АН-ын экс гишүүд хаана, юу хийж яваа талаар сураг гаргаснаа хүргэе.

 

Хүлэмжийн бизнест хөл тавьсан  Л.Эрдэнэчимэг

Өнгөрсөн дөрвөн жилийн турш олны анхааралд явсан экс гишүүн Л.Эрдэнэчимэг улс төрөөс нэгэнт гарахаар шийдсэн бололтой.  Тэрээр хувийн бизнестээ анхааран завгүй ажиллаж яваагаа  твиттер хуудастаа жиргэжээ. Өнгөрсөн намраас хойш улиралд нэг биш хоёр удаа ургац авна хэмээн хүлэмжийн бизнест хөл тавьж, нарийн ногоо жимс тариалаад эхэллээ.

 

“Хунчир” Л.Гантөмөр

Намын даргынхаа сунгаанд хүч үзэж явсан Боловсролын сайд асан Л.Гантөмөр гэхэд хунчир тариалах бизнест хөл тавьсан.  Хунчир нь малын тамир тэнхээг сайжруулдаг,  буурцагтан, олон наст ургамал юм.  Ийнхүү монголын боловсролын салбарт нэгэн хэсэг санаа тавьж байсан сайд маань Монгол хунчир тариалж эхэллээ.  Тэрээр  өөрийн твиттер хуудаснаа “Бороожуулагчаа угсарч дуусаад тариалалтаа эхэллээ. Ургац арвин байх болтугай Дэлхийн брэнд монгол хунчир” гэж жиргэжээ. Газар тариалангийн ажил АН-ын экс гишүүдийн хувьд өгөөжтэй байгаа бололтой.

 

Хоббигоо ажил хэрэг болгосон М.Зоригт

Цахим ертөнцөд  фото зурагчин гэдгээрээ алдартай М.Зоригт видео контентын үйлдвэрлэлд хүчээ үзэж байгаа бололтой. МҮОНТВ-тэй хамтран “Монголоо тойрох аялал”-ыг эхлүүлээд байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Ер нь тэр жиргээнд нэлээд идэвхитэй нэгэн билээ.  Саяхан гэхэд “Бид Хөвсгөл аймагт 50 хоног ажиллав. Фото цомог сонирхоорой. Удахгүй танай аймагт очих болно. Бидний бэлтгэсэн богино хэмжээний видео контентүүд нь  монголчуудын эв нэгдлийн уриа дуудлага байгаасай гэж хүсч байна” хэмээжээ.

 

Аз жаргалаар дүүрэн яваа АПУ-ын Г.Батхүү

Гишүүн асан Г.Батхүү төрийн түшээгийн ажил гээд өнгөрсөн хугацаанд төрсөн өдрөө олигтой тэмдэглэж явсан удаа ховор байсан биз ээ. Харин төрийн ажлаас түр ч болов холдсон энэ өдрүүдэд төрсөн өдрийн баяраа аз жаргалаар дүүрэн тэмдэглэж  урьд өмнө мэдрээгүй мэдрэмжээ энэ удаа авсан болов гэж харагдахаар үйл явдлууд түүний цахим хуудсаар дүүрэн.  Төрсөн өдрөөр нь  хүү нь аавдаа дурсамж дүүрэн зураг илгээсэн бол “АПУ” компанийн авто баазийн ажилчид, инженерүүд нь  даргадаа зориулж сэргээсэн “Bolga Gaz 2410”  автомашин бэлэглэжээ. Цахим хуудаснаа тэрээр энэ тухайгаа “Тээврийн салбарын маань буян заяа их юм даа Тээвэрчид маань төрсөн өдөрт минь  зориулж сэргээсэн Bolga Gaz 2410 автомашин бэлэглэлээ” гээд  машинтайгаа авахуулсан зургаа тавьж жиргэжээ.  Мөн “А” үсэг заасан бага ангийн багш нь мэндчилгээ дэвшүүлсэн зэргээр их л завтай сэтгэл тэнэгэр аз жаргал дүүрэн сайхан байгаа ажээ.

 

Эмэгтэйчүүдийн дуу хоолой болсоор яваа  М.Батчимэг

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг эмэгтэй гишүүд дундаа эхчүүд эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой нь болж явсан.  Энэ зангаа ч тэрээр тавиагүй яваа бололтой.   Зургаан  сар хүртэл хүүхдээ эхийн сүүгээр хооллох тухай хууль гарсантай холбоотойгоор “ Эхчүүдэд хүүхдээ сүүгээрээ хооллохын ач тусыг сайн ойлгуулж сурталчлах чухал. Нялх үрдээ хайргүй эх хүн үгүй. Хуулиар бүхнийг шийдэхгүй” гэж жиргэсэн нь эхчүүдийн асуудал одоо ч түүний сэтгэл зовоосон асуудал хэвээрээ байгааг илтгэнэ.

 

Кино зохиолын сургалтаар гаршиж буй  Ц.Оюунгэрэл

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам” номынхоо хоёрдугаар дэвтрийг  бичиж байна.  Тэрээр үүнийхээ хажуугаар мөн сургалт зохион байгуулж байна.  Монголынхоо зохиолч, сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч нарт зориулж кино зохиол бичих сургалт зохион байгуулж буй нь тун ч сонирхолтой, эрэлт хэрэгцээ их байгаа гэнэ. Одоогоор тэрээр  кино сургалтынхаа дөрөв дэхийг зохион байгуулаад байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12