Гацууртын ордоос ашиг хүртэх үү?

2017-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үндсэн орд нь 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулахдаа Монгол Улсад 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлж 1000 орчим ажлын байрыг бий болгоно гэсэн тооцоотой Гацууртын ордын ашиглалтад шүүхийнхэн хориг тавьчихлаа. “Ноён уулаа аваръяа” хөдөлгөөнөөс Гацууртын орд дахь “Сентерра гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг шийдтэл лицензийг хөдөлгөөнд оруулахыг түр хориглов. Үнэндээ Гацууртын ордыг шүүхийн шийдвэрээр ч бус улс төрийн нөлөөллөөр сейфнээс гаргаж чадахгүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл орд ашиглалтыг эхлүүлэхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Гацууртын ордыг олон нийтийн зүгээс эсэргүүцэж байгаа ч энэ ордыг хөдөлгөөнд оруулах ажил өнгөрсөн хугацаанд багагүй өрнөжээ. Ордыг ашиглавал Ноён уулан дахь түүх, соёлын дурсгалуудад нөлөөлнө гэсэн эмзэглэл олон нийтэд бий. Гэхдээ үүнээс дутахааргүй чухал асуудал нь хөрөнгө оруулалтын болон орд ашиглах гэрээ юм. Тэгвэл эдгээр гэрээг албан бусаар бэлэн болчихсон гэх мэдээлэл бий. Эдгээр гэрээнд ямар зүйл тусгасан, Монголын талд хэр ашигтай болов?

 

ОРД АШИГЛАХАД ХААЛТЫН САН БАЙГУУЛАХГҮЙ ГЭВ ҮҮ

 

Бидэнд олдсон мэдээллээр Гацууртын ордыг ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талд ашиггүй, нөгөө талд өгөөш болсон, судалгаа шинжилгээ муутай заалтууд олноор оржээ.

Уул уурхайн олборлолтын гэрээнд хаалтын сан гэж чухал заалт бий. Гэвч стратегийн хэмжээний ордыг ашиглах гэрээнд энэ тухай тусгаагүй мэдээлэл байна. Уурхайн ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэний дараа жилээс тухайн жилийн борлуулалтын орлогын тодорхой хувиар хаалтын сан байгуулж уг санг арвижуулан уурхай хаах бэлтгэл хангах талаар гэрээнд заавал тусгах ёстой.

Орд ашиглах гэрээнд нууцтай холбоотой асуудлууд ч олноор тусгагдсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа тус ордын хувьд байж болохгүй асуудал. Тэгээд ч байгаль орчин, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой мэдээлэл хаалттай байх учиргүй. Монгол Улсын холбогдох хуулиар ч энэ тухай тусгасан заалтууд бий.

 

ЗАСГИЙН ГАЗРЫГ ЖИЖИГРҮҮЛСЭН ГЭРЭЭ

 

Хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ гэрээ бол Монгол Улсын хувьд хамгийн чухал гэрээ. Стратегийн ордыг ашиглахад Монгол Улсад ямар хөрөнгө оруулалт орох вэ, тэр нь хэр хэмжээтэй байх вэ гэдэг нь хүн бүрийн анхаарлын төвд байгаа.

Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газрыг төлөөлсөн томоохон албан тушаалтнууд зурах бол хөрөнгө оруулагчийг төлөөлж “Сентерра гоулд Монголиа” компанийнхан гарын үсэг зурахаар тусгасан гэх мэдээлэл байна. Энэ нь манай Засгийн газрыг жижигрүүлсэн, тэнцүү бус хуулийн этгээдүүдийн хоорондох гэрээ болохоор байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Түүнчлэн “Сентерра гоулд Монголиа” компанид Гацууртын ордоос алт, мөнгө болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох онцгой эрх олгосон ч гэрээн дээр “ашигт малтмал олборлох” хэмээн ерөнхий заасныг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үүгээр бол 300 га талбайтай тус ордоос өөр төрлийн ашигт малтмал илэрсэн тохиолдолд компанийн мэдлийнх болж таарах нь.

Түүнээс гадна Монголын талын эзэмших хувь хэмжээ болох 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр оруулсан тухай заалт нь гэрээний төсөлд тодорхой бус, 34 хувийг орлох хэмжээний тусгай төлбөр болох зүйл байхгүй гэх хүмүүс ч байна.

Борлуулалтын орлогын 69 хувийг Монгол Улсын төсөвт төлөх төслийн тооцоо гарч байгаа гэх. Тооцооноос үзэхэд эрүүл мэнд, нийгмийн даатгал, нэмэгдсэн өртгийн татвар зэрэг төсвийн орлого бус шимтгэл төлөгчдийн дансанд орж, тэдний төлөө зарцуулагддаг, татвар төлөгч буцаан авдаг татварыг борлуулалтын орлого хэмээн томъёолсон тухай ч дуулдаж байна.

Үүнээс хамгийн чухал нь хөрөнгө оруулалтын зардал. Компаниуд хөрөнгө оруулалтын зардлыг өндөр тавьж ашгаа хүртдэг бичигдээгүй хууль манайд бий. Гацууртын орд ч үүнийг тойроогүй бололтой.  Тухайлбал, эдүгээ Гацууртын ордод 52.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн гэх тооцоо гарчээ. Гэвч өнөөг хүртэл ийм хэмжээний бүтээн байгуулалт тэнд өрнөсөн үү. Зөвхөн 52.6 тэрбум ч бус 190.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн гэх заалт ч гэрээнд цохиж яваа гэнэ. Үндэслэл, тооцоо муу гэхэд ийм эргэлзээтэй байж болох уу. Нэгэнт олон нийтэд зарлаж гарын үсэг зурагдаж баталгаажаагүй байгаа гэрээнд ил болгож болох баримтууд иймэрхүү байна. Зөвхөн эдгээр баримтаас л Гацууртын орд Монгол Улсад, Монголын ард түмэнд ашиг авчирч чадахгүй нь гэдэг нь тодорхой байна. Мэргэжлийн хүмүүс, холбогдох албаныхан эдгээр гэрээн дээрээ улам чамбайруулж улс эх орныхоо эрх ашгийг бодож байгаа гэдэгт л найдъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12