Г.Тайванжаргал: ЖДҮ-ийг дэмжиж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарна

2017-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг, Хэнтий аймгийн Батноров сум олон сайхан адуутай, олон сайн адуучинтай, ажилсаг ард түмэнтэй нутагТус сумын иргэдийн амьдрал ахуй ямар түвшинд явааг, мөн мал төллөлт, газар тариалангийн ажил хэр урагшилж байгааг  Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалтай ярилцлаа.

-Хэнтий аймгийн Батноров сумаар хаваржаа тавлаг сайхан уу? Мал төллөлт хэдэн хувьтай явж байна. Цас, зуд ихтэй  яггүй өвлийг давсан байх?

-Хэнтий аймгийн хувьд, Бичин жилийн өвөл нэлээд хүнд болсон. Түүн дотроо Батноров сум өвөлжилтийн нөхцөл байдал хүнд өвөлжсөн гурван сумын нэг байлаа. Өнгөрсөн намраас хойш тооцоход, их бага хэмжээгээр нийт 42 удаагийн цас орсон байдаг. Батноров сумын долоон багийн нутагт 25-30 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтож, мал бэлчих боломжгүй болсон. Мөн өнгөрсөн зун гандуу байснаас өвс муутай өвлийг давсан. Өнгөрсөн өвөл манай суманд 355 мянган толгой мал өвөлжсөн. Гэсэн ч малчдынхаа амьжиргааны эх үүсвэр болсон малыг онд мэнд оруулахын тулд сум орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, малчдаа дэмжиж ажиллалаа. Засаг даргын зөвлөл хуралдаад малчдаа оторт гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гарсан. Тэгээд Хэнтий аймгийн зарим  сум, Дорнод, Сүхбаатар сумын нутаг руу оторт гаргасан. Батноров сумын 800 гаруй малчин өрхийн 81 хувь нь оторт гарсан. Энэ ажлын хүрээнд бид тухайн сумын Засаг дарга  нартай гэрээ байгуулж ажилласан. Үүний  үр дүнд малын хоргодол бага гарлаа. Мөн өвөлжилтийн нөхцөл  байдлыг давахад Монгол Улсын Засгийн газар, НҮБ, Улаан Загалмай зэрэг олон улсын байгууллагууд, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл дэмжиж ажилласан.

-Нийт нутгийн дийлэнх нь цасан бүрхүүлтэй, амаргүй өвлийг давсан. Мал төллөлт, малын хоргодол хэр байна. Отроор явсан малчид хаваржаандаа ирсэн байх?

-Өвлийг өнтэй давахад ард нь хаврын хахир өдрүүд бас угтаж байдагОдоогоор мал төллөлт 97.2 хувьтай явж байна. Энэ жил манай сумын хэмжээнд нийтдээ 167 мянган мал төллөнөХэдийгээр өвлийг хүнд хэцүүхэн давсан ч малчид маань хуц, ухнаа орой тавих зэргээр арга туршлагаа дайчилж, цаг үедээ тохируулж ажилласанЦагийн аяс чангарч магадгүй гэж тооцоолсон. Мөн  энэ хавар төл мэнд хүлээж авахад отроор явсан, урт зам туулсан мал хээл хаях асуудал гарч болзошгүй байлаа. Мөн отор нүүдлийн замд  малын гоц халдварт өвчинтэй газраар явах, шүлхий, цэцэг өвчний халдвар авч болзошгүй эрсдлүүд тулгарсан учраас шаардлагатай тарилга, туулгыг хийсэнОдоогоор малчид маань хаваржаандаа ирсэнхаваржаа тавлаг сайхан байна.

-Төвийн бүсийн аймаг, зарим сумдад адуу тааруухан онд орлоо гэж байсан. Батноров сум адуугаараа алдартай нутагТиймээс асуухгүй байж болохгүй нь, адуу хэр онд оров?

-Хэнтий аймагтаа Батноров сум адуун сүргийнхээ тоогоор тэргүүлдэг. Улсын хэмжээнд эхний аравт ордог. Нийт 30 мянган адуутай. Өнгөрсөн онд манай сум гурван түмэн адууныхаа баярыг хийсэн. Өнгөрсөн өвөл манай адуучид Сүхбаатар аймаг, Баян-Овоо сум, сумынхаа хойд шил рүү гарч өвөлжсөн. Хорогдол харьцангуй гайгүй, сайхан өвөлжсөн.

-Хавар болохоор мал төллөлт, газар тариалангийн ажилзуузай холбожорж ирдэг. Танай сум бэлчээрийн даац, хүрэлцээ хангамж хэр байна. Хаврын тариалалтаа хэр хийв?

-Батноров сум хуучин социализмын үед 2200 га талбай эргэлтэнд оруулдаг  байсан. Энэ талбайг 20-иод жилийн дараа буюу өнгөрсөн 2015 оноос хойш эргэлтэнд оруулж байнаМонгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх талаар тодорхой бодлого баримталж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд сумынхаа ИТХ-аар шийдвэр гаргуулж, эхний ээлжинд 944 га талбайг эргэлтэнд оруулаад байна. Мөн НҮБ-аас манай суманд өрхийн аргаар үхэр тэжээх, мах бэлтгэх цэг байгуулагдсан. Энэ ажлын хүрээнд хоршоодоо дэмжиж ажиллан, 100 га талбайг давуу эрхээр олгоод байна. Хаврын тариалалтын тухайд,  944 га талбайг эргэлтэнд оруулж, энэ жил дан улаан буудай тариалах төлөвлөгөөтэй байгаа. Бусад сумтай харьцуулахад, Батноров сум тариалалтын талбай багатайМалын тоо толгой ихтэй учраас газар олголтыг хамаагүй өгөөд байх боломж бас хомсхонХэдийгээр мал аж ахуй эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа ч үүнийгээ бас бодлогоор зохицуулахгүй бол малын тоо толгой хэт өсөх нь эргээд сөрөг нөлөөтэй байна. Манай сум 152 тоо толгой малын илүүдэлтэй гэсэн статистик мэдээ гарсан. Малын тоо олширсноор, ган зуд ихтэй үед бэлчээр сэргэх боломжгүй болох, бэлчээрийн талхлалт ихсэх зэрэг сөрөг нөлөө их байна. Тиймээс сум орон нутагтаа үүнийг бодлогоор зохицуулж  байна. Хэнтий аймгийн хэмжээндгазар төлөвлөлтийн чиглэлээр Батноров, Цэнхэр мандал гэсэн хоёр сум гэрээ хийж ажиллаж байна. Газар төлөвлөлтийн чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллах гэж байна. Ингэснээр сум орон нутаг үндсэн суурь судалгаатай болноЭнэ судалгаагаар хөрсний талхлалт, газар олголт ямар байна. Отрын болон хадлангийн бүсээ  хаана байршуулах вэ. Цаг үе хүндэрсэн үед өвөлжилт хаана хийх вэ гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Цаашид засаг төр солигдсон ч энэ бодлогын бичиг баримтыг мөрдөөд явах учиртай юм.

-Зарим аймаг, сумдад  малын тоо толгойг өсгөхөөс илүү тооноос чанарт шилжих бодлого барьж байна. Танай сум энэ ажлыг хэр дэмжиж байна?

-Бид ч бас малын тоо толгойг өсгөхөөс илүү өндөр ашиг шимт, таваарлаг малыг үржүүлэх, өсгөх тухай ярьж байна. Манай сумын гадаад харилцаа харьцангуй өргөн хүрээтэй хөгжсөн. Сум орон нутгийн хэмжээнд Нэгдсэн үндэсний байгууллагын найман төсөл хэрэгжиж байна. “Дэлхийн Зөнолон улсын байгууллага, Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэгӨвсний үндэсхөтөлбөрийн төслүүд, Турк улстай боловсролын чиглэлээр, Испани, Хятад улстай уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагаатай байна. Хот төлөвлөлтийн чиглэлээр Солонгос улстай, ОХУ-ын Чита мужтай хамтран ажиллаж байнаСум орон нутгийг хөгжүүлэхэд дан ганцхан Засгийн газрыг хараад суух биш, гадны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, өөр нөөц боломж юу байгааг олж харахыг хичээж байна.  

-Батноров сум хүн ам ихтэй. Залуучууд олонтой байх. Сум орон нутаг болоод хүнээ хөгжүүлэх тал дээр хэр анхаарч байна?

-Батноров сум долоон багтай. Нийт 5428 хүн амтай. Хэнтий аймагтаа хүн ам ихтэй, Бор-Өндөр сумын дараа ордог. Хүн амын дийлэнх нь залуучууд байна. Төрийн албанд ч бас залуу боловсон хүчин их ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бид бүтээн байгуулалтад түлхүү анхаарч ажилласанХүн амынхаа ундны цэвэр усыг цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан. Хогны асуудлаа шийдсэн. МанайхХоггүй Батноровгэсэн уриатай ажиллаж байна. Сумын төвд битгий хэл, сумын төвөөс гадагш 15-50 км-ийн зайд хогоо идэвхтэй цэвэрлэдэг. Иргэд хөдөлмөрчид, сум багийн дарга нар, бүх албан газар, аж ахуйн нэгж хуваарьтай газрынхаа хогийг цэвэрлээд хэвшсэн. Сургууль, цэцэрлэгийн багш нар нь энэ талаар лекц уншдаг. Хүүхэд, томчуудаа гэгээрүүлдэг. Хүүхдүүд маань идсэн чихрийнхээ цаасыг хүртэл хогийн саванд хийж сурсан. Батноровчууд хоггүй орчинд ажиллаж, амьдарч байна.

-Ажилгүйдэл, иргэдийн амьжиргаа хэр байна. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд сумын удирдлагууд хэр анхаарч ажиллаж байна?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сумын Засаг дарга 402  түр буюу бүр ажлын байраар хангаж ажилласан. Одоо ирэх дөрвөн жилийн хугацаанд баримталж буй бодлого бол нутгийнхаа иргэдийн ажил, амьдрал руу гол анхаарлаа хандуулж ажилланаЭдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед өрх рүүгээ чиглэсэн ажлуудыг түлхүү хийнэ. Бид саяхан энэ ажлын хүрээнд, Terbumtan.com-ийн Ц.Энхтайван захирлыг урьж, өрхийн амьжиргааг хэрхэн дээшлүүлэх вэ сэдэвт лекц уншуулсан. Сумын бизнес гэхээр дугуй засвар, талх барих, дэлгүүр ажиллуулахаас өөр бизнес байхгүй юм шиг ойлгоод байдагЭнэ сэтгэлгээг өөрчилж, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлуудыг идэвхтэй хийнэ. Нэхий боловсруулах жижиг цех ажиллуулах, сум орон нутагтаа санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг дэмжих ажлуудыг хийнэ

Одоо бид технологийн эрин зуунд амьдарч байна. Сум орон нутагтаа мах боловсруулах үйлдвэр ажиллуулахаар ярилцаж байна. Бизнес эрхлэгчидтэйгээ  уулзаад, ажлаа яриад явж байна. Мөн ноос, ноолуурын үйлдвэрлэлийг байгуулах жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж  ажиллах бодлого барьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

17 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

17 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Уржигдар 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Уржигдар 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Уржигдар 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Уржигдар 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

2025-08-19
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-19
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18