Фото сурвалжлага:  “Бөмбөгөр ногоон”-ы түүхийг тодруулсан бүтээлүүд уншигчдад хүрлээ

2017-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

"Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр ном өнөөдрөөс  /05.22/  эхлэн уншигчдын гарт очиж байна.  Номын нээлт Монголын театрын   музейд боллоо.   Мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурь болсон "Бөмбөгөр ногоон" театрын түүхийг хүүрнэх,  алтан үеийн уран бүтээлч нөхдийн тухай ярих хүн хуруу дарам цөөн байдаг.   Тэдний нэг нь найруулагч Б.Мушгиа юм. Түүний амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлсэн "Бөмбөгөр ногооны Мушгиа" номыг “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Отгонбаяр эмхэтгэжээ.  Нээлтийн үеэр найруулагч Б.Мушгиа “Ном гэдэг хүний мөр, түүх юм. Энэ номыг бүтээж өгсөн уран бүтээлчиддээ баярлалаа. Мөн ном бүтээх шалгаан болж буй театрын урлагтаа талархаж сууна” гэж байв.  Б.Мушгиа найруулагч бол Монголын театрын урлагийн эгэл атлаа нэгэн содон өнгө төрх нь байв. Түүний ээдрээтэй, элдэвтэй амьдралыг сэтгүүлчийн зүгээс олон харан бүтээл болгон уншигчдад хүргэсэн нь цаг үеэ олсон үйл явдал байлаа.   Дараагийн бүтээл болох "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номыг сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нар эмхэтгэн гаргасан юм. Мөн Л.Номингэрэл, Т.Чимгээ зэрэг таван эмэгтэй хамтран ажиллаж, энэ номыг уншигчийн гарт хүргээд буй юм.    1931 онд байгуулагдсан Бөмбөгөр ногоон театраас манай алтан үеийнхэн төрөн гарсан байдаг.  Тэнд ажиллаж, Монголын урлагийн түүхийг босгосон уран бүтээлчдийг тухай номд өгүүлжээ.   Сэтгүүлч Н.Сарангэрэл  “Манай номын гол шигтгээ нь С.Туяагийн бичсэн театрын түүх юм.   Бөмбөгөр ногооны түүхийг өмнө нь ийм өнцгөөс гаргаж ирсэн судлаач уран бүтээлч бараг байсангүй.  Тэгэхээр тэр өнцөг нь юу байв гэдгийг манай бүтээлээс уншиж болно.  Тухайлбал тус театрт  ард нийтийг хамарсан хурал цуглаан болдог байж. Тэр байтугай шүүх хурал болж байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн байна.  Тэгэхээр жүжиг тоглохын зэрэг өөр ямар үйл явдлуудын гэрч болж байв гэдгийг бидний бүтээлээс уншаарай” гэж байв.   Ийнхүү  Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан "Бөмбөгөр ногоон"-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцож залуу нас, их урлагийн түүхээс хуучлан театрын урлагийнхан хоёр шинэ бүтээлээ өлгийдөн авав.

 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12