“Бат-Энэрэлтэй орчлон”-гийн сюрприз

2017-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Жижиг улаан дугуй унасан бяцхан хүү тайзны голд зогсов. “Сайн байцгаана уу. Сайхан хаваржиж байна уу” хэмээн үзэгч түмэнтэй цангинатал мэндэллээ. Авъяаслаг жаахан хүүг харсан олон алга нижигнүүлэн ташиж байв. Б.Бат-Энэрэл хүү “Миний зүрнээс гарсан дууг тээр тэнд байгаа хүний зүрхэнд хүрч аз жаргалтай болдог юм” гэв. Үнэхээр л түүний дуулсан дуу бүр зүрхэнд ойрхон сонстож аньсага чийгтэж байсан юм.

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул С.Батсүх захиралтай “Глобал” олон улсын сургуульд Б.Бат-Энэрэлийг үнэ төлбөргүй сургах батламжийг тоглолтын үеэр гардууллаа. 

 

Адислал хүссэн үзэгчид


Үе үехэн хоолой зангируулан элдвийг хүүрнэх хүүгийн чин сэтгэл нь өөрийгөө хайрлаж байгаа бусдыг тодоор харах. “Би ч бага насандаа та бүхнийхээ хайр хишгийг мөн ч их хүртэж байна даа. Ая дуугаараа та нарынхаа ачийг хариулнаа” гээд хоолой нь цахиртаж байгаа нь хэзээний том хүн шиг. Тэгсэн хэрнээ зүггүйхэн балчир хүү харагдана. Тоглолтыг үзэж суугаа үзэгчид дунд “Ер бишийн гоц авъяастай бяцхан жаалаас адис хүртээд буцахсан” гэх яриа гарч байв.

Ээжийнхээ энгэр өөд мацах бяцхан хүү

Дууг минь сонсдог ард түмэнтэй хүндээ би,

Дуулахыг минь заадаг эрэгтэй багштай хүндээ би

Асран хүмүүжүүлэх эмэгтэй багштай хүндээ би

                Алганы амт үзүүлдэг эмээтэй хүндээ би

                Гараас минь хөтөлдөг ижийтэй хүндээ би хэмээн дууныхаа завсар шүлэглэхэд нь үзэгчид нижгэнэтэл алга ташин “Тиймээ, монгол хүүхдүүд алганы амт үзэхдээ ч ухаарал авдаг юм” гээд настангууд хүүг өхөөрдөж байлаа.

Тоглолтын үеэр Б.Бат-Энэрэл хүүгийн ээж Солонгос улсад хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг олохоор ажиллаж байгааг хөтлөгч уламжилсан юм. Харин энэ тоглолт гэнэтийн бэлэгтэй байсныг хэн ч гадарласангүй. Бүр Энэрэл хүүгийн “эмээ” ч мэдээгүй байснаа хэлж байв. Учир нь хүүгийн ээж “Бат-Энэрэлтэй орчлон”-г дуусахын өмнөхөн Солонгосоос амжиж ирэн хүүгийн багш МУГЖ С.Батсүхэд хүндэтгэл үзүүлэв. Тайзнаа тожигнотол гүйж, багшийгаа налан үе үехэн эрхлэх бяцхан хүү ээжийгээ хараад хоромхон зогтуссанаа “Ээжээ” гээд угтан гүйлээ. “Том эр болсон юм чинь ээжийгээ санахгүй ээ” гэж байсан хүү гэнэн балчирхан зангаар ээжийнхээ энгэр өөд мацан тас тэвэрсээр тайзнаас буулаа. Харин МУГЖ С.Батсүх “Ээж нь Солонгост байгаа гэсэн биз дээ” хэмээн гайхширснаа “Миний харснаас өөр хүн байх чинь” гээд тээнэгэлзэж буйгаа үзэгчидтэйгээ хуваалцлаа. Гэнэтийн бэлэгл бол гэнэтийнх шүү дээ.

“Шаг”-ын тасалбар

Тоглолт эхлэхээс өмнө МҮЭСТО-ны үүдээр “Билет авъя” гэх хүмүүс холхилдож байсан. Зарим нэг нь хэт өндөр үнээр билетийг нь дамлаад байна шүү хэмээн зохион байгуулагчдад “алтан хошуу” хүргэж байв. Гэвч билет “шаглах” гэж байгаа юм биш биз гэж асуух боломжгүй тул хүмүүсийн авахыг хүссэн хэмжээгээр тасалбараа борлуулснаа тэд зорьж ирсэн үзэгчдэд тайлбарлаж байна лээ. Энэ үеэр ӨМӨЗО-ноос төлөөлөгчид тоглолт үзэхээр ирсэн байлаа. Тэд элэг нэгт бяцхан дуучинд эрүүл энхийг хүсэн хандив цуглуулснаа гардуулахын зэрэгцээ Б.Бат-Энэрэлийнхээ дуулахыг нь сонсохыг хүссэн ажээ. 

Бэлэгний хур

Тоглолтын өндөрлөх үеэр Б.Бат-Энэрэл хүүд урам хайрлаж, сэтгэлийн бэлэг бэлдсэн үе тэнгийн бяцхан үзэгчид тайз руу гүйлдэнэ. Үүнтэй зэрэгцэн өвөө, эмээ нар адис авахыг хүсч буйгаа илэрхийлэн хүүг тойрч бүчив. Авъяаслаг жаахан хүүг “Эгэлгүй нэгэн” хэмээн сүсэглэн хүндэтгэж байсан юм.

Элдэвтэй бяцхан хүүг минь түмний хайр ивээл тэтгэж, сайн яваад ирэхийн ерөөл өргөе.

Эх сурвалж: www.polit.mn

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

5 цаг 23 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

5 цаг 23 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

5 цаг 23 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

16 цаг 14 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

22 цаг 59 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

23 цаг 26 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин