Ш.Оргил: Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ

2017-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.

-Сэлэнгэ нутгаар хаваржаа тавлаг сайхан уу. Мал төллөлт, хаврын тариалалт гээд зав муутай байгаа байх?

-Сэлэнгийн хөдөлмөрч түмэн өвлийг өнөтэй сайхан туулж, урин дулаантай золголоо. Таван сар гарчихсан малын ам ногоо амтлахтайгаа боллооХаврын тариалалтаа базаагаад, мал төллөөд малчид завгүй, сэлэнгэчүүд бид завгүй л байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 1.6 сая толгой мал тоолуулсан. Газар тариалангийн бүс  гэдгээр нь онцолж үзвэл малын тоо толгой хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Манайх чинь мал аж ахуйн бүс нутаг биш. Тиймээс малчид тариаланчдын дунд үл ойлголцол үүсэх асуудал заримдаа гарч байна.

-Сэлэнгэ яах аргагүй газар тариалангийн бүс нутаг. Энэ жил хичнээн тонн тариа буудай, төмс ногоо тариалахаар төлөвлөөд байна вэ?

-Улсын хэмжээнд манай аймаг улаан буудайн 60, төмс хүнсний ногооны 30 хувийг дангаараа бүр­дүүлдэг стратегийн бүс нутаг учраас хаврын тариалалтдаа өндөр ач холбогдол өгдөг. Тахиа жил ерөнхийдөө гандуу байх цаг агаарын урдчилсан мэдээ гарсан байсанТариалалтаа эхлүүлэхийн тулд зориудаар үүлэнд нөлөөлж бороо оруулж, хур чийг өгсөн. Ер нь чийг хадгалалтаа хийсэн. Өнгөрсөн сарын 20-нд хаврын тариалалтаа эхэлж,  175 мянга 49 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 6100 га-д улаан буудай, 210 га-д овъёос, 50 га-д тэжээлийн ургамал, 8159  га-д тосны ургамал, 353  га-д төмс, 129 га-д хүнсний ногоо тариалалт хийсэн.

-Сэлэнгэ аймгийг стратегийн бүс нутаг болгох чухал хурлыг та бүхэн саяхан зохион байгууллаа. Алсыг харсан олон чухал ажил байгаа байх. Ер нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхын ач холбогдол юу байх вэ?

-Малын тоо өсөх нь мэдээж сайн. Гэхдээ манайх шиг бэлчээр багатай бүсэд олон мал бэлчээрлэх боломжгүй. Тариалалт явуулах ёстой нөөц газрыг нь малын хөлөөр талхална, тариан талбай руу мал орно, сул хөрс болон хучлагатай талбайг сүйтгэх гээд сөрөг үр дагавар их байна. Цөөн малтай байх нь ашигтай юу олон нь ашигтай юу гэдгийг малчин шийднэ. Өнөөгийн нөхцөл байдал, газар нутгийн чадавхийн хувьд яалт ч үгүй цөөн мал нь дээр байгааг шууд харуулж байна. Тэгэхээр ямар гарц шийдэл байж болох вэ гэдгийг ирэлхийлсэн чуулган, эрдэмтдийн зөвлөгөөнийг зохион байгууллааЕр нь бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх  боломж бий. Үүнийг ашиглана. Энэ бол цоо шинэ зүйл биш. Хөдөлмөрийн баатар Л.Чинбат захиралтайГацуурткомпанийнхан энэ жишгийг 2004 оноос хойш туршиж нутаг­шуулаад байгаа. МөнСүүкомпани, “Алтан тариазэрэг эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй томоохон байгуул­лагуудын туршлага байгаа учраас энэ шийдэл манай аймагт тохирно гэж үзсэн. Энэ мэт сайн жишгүүдээс туршлага аваад нэвтрүүлэхэд болохгүй зүйл үгүй. Гэхдээ энэ чуулганы дараа асуудлыг нэг мөр шийдчих гэж байгаа юм биш. 2020 он гэхэд ядаж хагас эрчимжсэн аж ахуйтай болчихвол цаашдаа зөв гольдролоо олчихноУхаандаа 100 хонийг 10 жил маллаж 1000 болгох гэж явсанаас 10 хонийг 10 жил маллаад мах, сүү, ноосыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах нь ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал нь малчид тариаланчдад бэлэн мөнгөний эргэлт хэрэгтэй байгаа юм.

-Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлнэ гэсэн зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан учраас түүнийг ажил хэрэг болгох гэж байна гэж ойлголоо. Та Сэлэнгэ аймгийг удирдаад жил шахам болж байна. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав?

-Өмнөх Засгийн үед манай аймгийг манай нам удирдаж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөрийг л хэрэгжүүлээд ажиллаж байна. Түүнээс Ш.Оргил гарч ирэнгүүтээ цоо шинэ зүйл эхлүүлсэнгүй. Хамгийн чухал зүйл бол ард иргэдийн ахуй амьдралд эрс өөрчлөлт оруулах, тэдэнтэй аль болох ойр байх гэсэн хөтөлбөрийг би дэвшүүлсэн. Хийж хэрэгжүүлсэн том бага олон ажил бий. Хийхээр төлөвлөсөн ажил бас байна. Шаамар сумд төрөөд, Сүхбаатар хотод бага сургуульд орсоноос хойш өдгөө аймгийн дарга хүртэл энэ нутагт амьдарсан учир иргэн Доржийнд ямар асуудал тулгарч байна вэ гэдгийг сайн мэднэ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн 60 айлын ундны усны хэрэгцээг хангадаг гүний худгийг шинэчилж, хотын соёлыг нэвтрүүлж ухаалаг худагтай болголоо. Энэ бол тэр 60 айлын хувьд том дэвшил. Энэ дөрвөн жилдээ багтаагаад аймгийн төвийн гэр хорооллын бүх айл өрхийн худгийг картаар ус түгээдэг цахим буюу ухаалаг болгохоор гадны байгууллагатай тохирсон. Зарим нь Ш.Оргил аймгийн Засаг дарга байж худаг усаар оролдлоо, өөр хийх ажил байхгүй байна уу гэж ярьдаг. Хэн юу гэх нь надад хамаагүй. Ундны ус цэвэр, хэрэглэхэд хялбар байна гэдэг бол иргэдийн ахуйтай шууд холбоотой асуудал. Ер нь тэгээд ажлыг том, бага гэж голох хэрэггүй. Бүх зүйлд сэтгэл зарцуулж ажил­лах хэрэгтэй. Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх ухаан хэрэгтэй. Гадны байгууллагаар үнэ төлбөр, хүний ажиллагааг бага­с­гасан шинэ тех­нологи нэвтрүүлнэ гэдэг чинь олз. Аяндаа бүх иргэд ухаалаг худгаас ус авч, унд цайгаа чанана. Энэ зун Сүхбаатар хотын 80 жилийн ой болно. Ойн хүрээнд Сүхбаатар хотыг ногоон хот болгохоор төлөвлөсөн. Ард иргэд амрах зугаалахдаа эрүүл цэвэр орчинд ая тухтай байх боломжийг бүрдүүлнэ. Мөн шийдэж буй томоохон ажил гэвэл 80 сая ам.долларын өртөг бүхий 50мвт-ийн дулааны цахилгаан станц байгуулахаар болж ТЭЗҮ-н батлагдаж байна. BOT-гөөр улсаас мөнгө гарахгүй байхаар тохиролцож Эрчим хүчний сайдтай санамж бичигт гарын үсэг зурсан. Манай аймаг өнөөг хүртэл хэрэг­л­ээний халуун усгүй. Энэ асуудлыг дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэснээр шийдэх боломжтой болно. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах  гээд чухал, хүртээмжтэй байх зорилго бүхий олон ажил бий. Ажлыг ямар нэг танил тал, ойр дотно гэлгүй чадаж байгаа хүмүүст нь даалгаад чиглүүлэх, хэрэгжүүлэх нь чухал байна.

-Төрийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарна гэдэг чинь сайхан мэдээ байна. Шуудхан хэлэхэд, манайхан цалингаас цалингийн хооронд, олонх нь өр зээлтэй амьдарч байна. Ялангуяа, орон сууцны зээлийн асуудлыг хүн бүр хэлж байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх боломж юу байна?

-Бид энэ л асуудлуудыг ярьж, хэлэлцэж байна. Ялангуяа залуучуудад эдгээр асуудлууд чинь ажиллахад нь саад болж байна. Шинэ эмч сургуулиа төгсчихөөд аймагтаа ажиллах гэхээр түүнийг байрлуулах тохитой өрөө, боломжийн ажлын байр алга байна. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Дээрээс нь онцгой байдлын болон цагдаагийнхан гэж хүнд хүчир, амь насаа дэнчин тавьсан ажилтай шөнө өдөргүй нүүр тулдаг. Тийм учраас эхний ээлжинд төрийн албан хаагчдын 120 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байна. Залуучуудын ажлын байрыг тогтвортой байлгахын тулд орон сууцтай болгож ар гэртээ санаа зовохооргүй ажлаа хийх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бидний зүгээс орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж, өөрсдийнхөө болон орон нутгаас сонгогдсон гишүүдээс аймаг хөгжүүлэхэд төв­лө­­­рүүл­дэг мөнгөөр барилгаа барьчихаад ажилчдаа хөнгөлттэй зээл хэлбэрээр эргэн төлөг­д­өх нөхцөлтэйгөөр багш, эмч, цагдаа, онцгойнхныгоо орон сууцтай болгоно. Тэд сар бүр цалингаасаа тодорхой хувийг байрны төлбөрт хийгээд 3-5  жилийн дараа өөрийн гэсэн байраа авна. Тэд банкны лизинг, ипотек гэх мэт нэмэлт үйлчилгээнд хамрагдахгүй. Шууд л төлбөрөө хийнэ. Банкны дарамтаас төрийн албан хаагчдаа чөлөөлөх зөв бодлого юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2 цаг 30 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

14 цаг 28 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Өчигдөр 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Өчигдөр 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Өчигдөр 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин