Хүмүүсийн тархи, зүрхэнд арван жил мод тарьсан хос

2017-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ 

Энэ удаа брэнд болсон нэвтрүүлгээрээ айл бүрт зочилж, хүмүүсийн зүрх, тархи, нийгмийн сэтгэлзүй болоод  сэтгүүлзүйгногооруулжирсэн уран бүтээлч гэр бүлийнд зочиллоо. Нийтлэлийн маань гол баатарТанайд мод таръяТББ-ын тэргүүн, нэвтрүүлгийн санаачлагч  Б.Батболдын гэр бүл юм. Цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй байнга уулздаг учраас тэднийг танихгүй хүн бараг үгүй.

Харин хүнийх нь тухайд дотоод мөн чанар руу нь өнгийвөл тэд хэн бэ гэдэг асуулт гарна. Гэхдээ л мод тарьдаг, буянтай энэ үйлсэд бусдыг уриалдаг  нэгэн яавч муу хүн биш ээ. Ийм бодол тээсээр товлосон цагтаа утас цохиходНэгдүгээр хороололд гэртээ байнагэлээ. Уг нь биЗуслан дээр чинь уулзмаар байна шүү. Хашаандаа тарьсан мод бутны чинь дэргэд агаарт ярилцаж сууягэж хэлж байсан юм. Гэрийн эзэгтэй Д.НасанбаярСаяхан нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойг хийсэн, бэлтгэл ажлаас өгсүүлээд дуусах хүртэл нөр их ажлын ард гарч дөнгөж амсхийж байтал бас л завгүй болчихсон. “Мод тарих үндэсний  өдөр” –т оролцож, бас шинэ нэвтрүүлгээ бэлтгэлээ. Бид хоёр шинэ нэвтрүүлгийнхээ зураг авалтэвлүүлэг  дээр хэдэн өдөр толгой өндийлгөж амжихгүй  сууж байнагэсээр угтав. Сэтгүүлчийн  амьдрал цаг нартай уралдан, зав чөлөөгүйн дунд ингэж л өрнөж байдаг даа хэмээн бодох зуурт  өөрийгөө ч бас  толинд хараад авах шиг...

Телевиз эзэгчид тэднийг өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу эко нэвтрүүлэг санаачилсан байх гэж боддог. Тэгвэл эрийн эзэн Б.Батболд нийслэлийн унаган хүүхэд, эрх зүйч мэргэжилтэй, гэргий  Д.Насанбаяр нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрж, өсч Соёлын дээд сургуульд  соёлын менежментийн ангиХэвлэлийн хүрээлэнд сэтгүүлзүйн дээд курсыг  тус, тус төгсчээ. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүү нь телевизийн найруулагч, компьютер графикийн мэргэжилтэй. Өдгөө  аав, ээж хоёрынхоо нэвтрүүлэгт  туслаад зогсохгүй, тарьсан мод бутаа арчилж, тордохоос эхлэн өрхийн аж ахуйгаа  авч явдаг. Харин охин нь энэ жил 10 жилийн ойгоо хийсэнТанайд мод таръянэвтрүүлэгтэй бараг л чацуу аж.

 

НИЙГЭМДЭЭ ШИНЭ ӨНГӨ НЭМЭХ ХҮСЭЛ НЬ ЭКО НЭВТРҮҮЛЭГТ ХӨТӨЛЖЭЭ

Хүмүүс ээ,  мод тариарай. Бид ч гэсэн хүн таны сэт­гэлд хүж ногоон модоо ургуулна.

 

Нийтлэлийн гол баатрууд маань  мод тарих талаарАүсэг ч мэдэхгүй, мэргэжлийн биш хүмүүс  атал  нэвтрүүлэг хийх санаа хэрхэн төрсөн нь сонирхол татав. Гэрийн эзэгтэй Д.НасанбаярСэргэлэн болжмор өглөөг сэрээнэ, сэргэлэн  сэтгүүлч нийгмээ сэрээнэгэж бид хошигнож ярьдаг даа. Ер нь л сэтгүүлчид нийгэмд юу болохгүй, бүтэхгүй байна, тусламж хэрэгтэй нэгэнд  тус дэм болох сон, нийгэмдээ сайн нөлөө үзүүлэх сэн гэж боддог. Арван жилийн өмнө монгол орныг харахад нэг л баргар саарал, гудамж талбай ч нэг л тийм, хүнтэй ярихад ч бас тиймэрхүү байх жишээтэй байлаа. Телевизийн суваг эргүүлэхэд их төлөв бараан мэдээллүүд  түлхүү гардаг, ийм үе байсан. Үүнийг яаж сүлэх вэ, гэрэл гэгээ нэмэх вэ, яаж гоё болгох вэ гэж боддог байсан. Бусад улс орноор явахад тайван, гэрэл гэгээтэй, орчин нь их гоё ногоон. Иймд энэ жишгээр амьдарвал яасан юм бэ гэсэн санааг гаргаж ирсэн маань мод тарих байлаа. Мод тарьж Монголоо ногооруулъя, энэ сайн үйлсэд бусдыг уриалсан ажил зохиоё, телевизийн хүн юм чинь уран бүтээлээрээ дамжуулж хийе гэсэн санаа төрсөнхэмээн хуучлав. Гэрийн эзэн Б.Батболд бидний ярианд нэмжДэлхий ертөнц хил хязгааргүй. Бас дэлхий нэг учраас нийтээрээ сайхан байхад анхаарч мод тарьж, байгалиа хайрлахгүй бол дэлхийн дулаарал, цөлжилт хүн төрөлхтний сэтгэлийг зовоож, цочроож байна. Тэнд гадаадын улс орнууд сайхан байгаад Монгол муухай байвал асуудалтай. Монгол байгалиа хэчнээн хайрлавч өөр улс орнууд санаа тавихгүй бол ямар байх вэ. Нийтээрээ анхаарахгүй  бол өөрчлөлт гарахгүй. Дээр нь байгаа бид мянган сайхан ажил мэргэжил, амьдралтай байгаад дэлхийгээ хайрлаж, хамгаалахгүй бол утгагүй. Энэ бас бидний нэвтрүүлгийн эрхэм зорилго, сэдэл санаа болсонгэв. Тэдний  нэвтрүүлгийн нэр тун оносон санагддаг. Тэгвэл энэ тухай асуухад  Б.Батболд   “Монголчууд ярьдаг даа, үгэн дотор үг гэж. Манай нэвтрүүлгийн нэрТанайд мод таръяшүү дээ. Өнгөц ойлгоход гэрт нь очиж мод тарих гэж байгаа юм шиг, эсвэл зөвхөн мод тарих тухай гарах мэтээр ойлголт төрдөг. Гэтэл мод таръя гэдэг маань гүнзгий утгатай. Танайд гэдэг ч бас гүнзгий санааг агуулж байгаа. Үндсэндээ бид хүмүүсийн сэтгэлгээ, оюун тархинд  10 жил мод тарила а. Монголчуудын сэтгэл зүрхэнд байгалиа хайрлах үзэл, өв уламжлал байсаар ирсэн. Тэр нь  зүрхэнд нь нуугдчихаад ил гарахгүй байсан нь одоогоос  10 жилийн өмнөх үеБид нэвтрүүлгээрээ монгол­чуу­дынхаа  зүрхэнд нь нуугдсан тэр галыг сэр­гээж асаасан төдий. Дээр нь сэтгүүлзүйн салбарт шинэ өнгө төрх нэмсэнхэмээн онцоллоо.

 

“100-ГИЙН ТОРОНД ХИЙСЭН СУУЛГАЦ  ХОЁРЫГ АВАХЫН ТУЛД  МАШИН ХӨЛСӨЛЖ ЯВЛАА

 

Анхны нэвтрүүлгээ хэрхэн  хийснийг  сонирхволТэр их түүхтэйгээд  хөхрөлдөв. Тэд нэгэнт ногоон нэвтрүүлэг хийхээр зориг шулуудсаных  өөрсдөө модоо тарьдаг байя тэгээд бусдыг уриалъя гэж ярилцжээ. Ингээд энэ чиглэлээр мэргэшсэн төр, засгийн байгууллагуудыг судалж, Нийслэлийн захирагчийн ажлын албанд очиж дендрологич Б.Чимид гуайтай уулзсан байна. Зорьсон учраа хэлэхэд нь тун найрсаг хүлээж авч, танай анхны нэвтрүүлэгт энэ их тус болно доо гээдЦэцэрлэгжүүлэлткомпанийн захирал Ө.Магсаржав гэдэг хүнтэй холбож өгчээ. Ингэж нэвтрүүлгийн баг анхны модоо тарьж, нэвтрүүлгээ ч хийжээ. Хоёр дахь нэвтрүүлгээ хийхэд Б.Батболд “100-гийн торонд хийсэн суулгац хоёрхоныг авахын тулд бүхэл бүтэн Портер машин хөлслөөд явж байлаа хэмээн инээв. Учир нь нэвтрүүлэг хийхэд мод, суулгац байхгүй тул  хоёр дахь дугаараа бэлтгэхдээ 30 мод, суулгац  аваарай гэжЦэцэрлэгжилткомпанийнхан хэлжээТэр нь их санагдажмашин дүүрэх байх гэж бодон гадуурПортермашин хөлслөхөөр хайгаад давхичихаж. Арай гэж машин олоод байтал Ө.Магсаржав захирал утсаар яриадТа хоёр яачихав аа, би гарах гээд хүлээгээд байнагэж. “Дөнгөж сая л машин оллоогэтэлЮунПортервэ, 100-гийн хоёр торонд хийсэн юм байгаа шүү дээгэжээ. Ийнхүү хөглөж явсан нийтлэлийн баатрууд маань анх мод хэрхэн тарих тухай ойлголтгүй хэдий ч давхар мэргэжлийн хүмүүсээс суралцаж, үзэгчдэдээ ч бас экологийн боловсрол олгох их аяны замд гарсан нь энэ.

Тухайн үед мэргэжлийн байгууллага ч цөөн, энэ чиглэлээр мэдлэгтэй хүн ч цөөн байсан даа. Бараг ногоон гэдэг үгийг тэр бүр хэрэглээд байдаггүй л байсан санагдана. Одоо мэргэжлийн байгууллага ч, энэ чиглэлээр ажилладаг компани борооны дараах мөөг шиг олширч, хийж хэрэгжүүлж буй ажил нь ч арван жилийн өмнөхөөс шат ахиж өөрчлөгджээ. Бас ногоон , эко гэдэг үг амны уншлага болж, юм бүхэн ногоон, эко гэхчлэн хаяг, шошгонууд хүртэл шинэчлэгдэж, ногоон”-гүй юм нэг ч алга.

 

300 МЯНГАН КМ ЗАМЫГ ТУУЛЖ, 150 МЯНГАН  МИНУТЫН НЭВТРҮҮЛЭГ ХИЙЖЭЭ  

 

Тэд  нэвтрүүлгээрээ   олон хүнийг шинэ бизнест оруулж, ажлын байр бий болгож чадсан нь бас нэг дэвшил юмЕрөөс энэ хүртэл хүмүүсийн зүрх тархи, нийгмийнхээ  сэтгэлзүйд мод тарьсан уран бүтээлч, хөдөлмөрч  гэр бүлийн  оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их юм. Хүмүүсийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт авчирсныг хэмжих аргагүй ч  10 жилийн ойгоор хийсэн ажлын тайлангаас нь харвал  тэд 700 гаруй дугаар, минутаар хэмж­вэл 150 мянган минутын  нэвтрүүлэг хийжээ. Монтаж хийх, зураг авах гээд бүх ажлаа тооцвол тасралтгүйгээр  хагас жилийн хөдөлмөрөө  зарцуулж, хөдөө орон нутагт явсан замаа тооцвол 300 мянган км зам туулсан бол  80 гаруй эрдэмтэн, докторуудыг урьж ярилцаж, олон сайхан хүмүүсийн өвийг  бусдад хүргэж, архивлан хадгалсан байна. Тэдгээрээс мөнх бусыг үзүүлсэн хүн цөөнгүй ч хожмоо үр хүүхэд нь хараад баярлах зураг, дүрс нь үлджээ. Өөрөөр хэлбэл, 10 жилд тэд хүмүүсийн сэтгэл зүрхэд дандаа  сайн сайхан мэдээллийг өгчээ. Өөрөөр хэлбэл, өвлийн утаатай цагаар ч нэг сайхан нэвтрүүлэг цацахад хүмүүсийн бодолдЗун цаг минь удахгүй шүү дээгэсэн урам орж хөгжин баясаж байсан  нь мэдээж. Бас нэг том ажил бол тэд Монгол орны нутаг дэвсгэрт ургадаг 140 гаруй мод, ургамлын зураг, тархацын талаарх судалгааг хийж түүгээрээ эко хичээлд явуулдаг юм байна. Мөн мандлын 50 гаруй төрлийн цэцэгний зургийг фонд болгож авчээ. Энэ ажлыг санаачилж хийснийг төр, засаг үнэлж Б.БатболдыгХөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  саяхан шагнажээҮүний өмнө Тужийн нарсан дунд арав гаруй жил мод тарьж, улсын фондод хүлээлгэж өгөх үеэр  “Алтан гадасодонгоор шагнуулж байсан. Мод тарьдаг хүн модонд дунд төрийн шагнал гардаж авах тун сонин мэдрэмж юм билээ. Модон дотор шагнал гардаж авсан хүн хэр олон юм бол доо  хэмээн тэрээр хуучлав.

Нийгэмд олон өөрчлөлтийг авчирсан гэр бүлийн хоёр тун даруухан улс юм.  “Өөрчлөлтийг 10-хан жил хийгээд  юм мэдрэгдэхгүй дээ. 50-60 жил хийж байж л  өөр болнохэмээн  өгүүлцгээх аж. Тэгвэл нэвтрүүлгийн чанар, үр өгөөжийг тодотгох бас нэг үзүүлэлт бол  “Танайд мод таръя” 2007 оноос эхлэн гурван жил телевизээр цацагдаж, хүнд хүрдэг болсны дараа буюу 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Мод тарих үндэсний өдөртэй болгох зарлиг гаргасан байдаг. Мөн  “Танайд мод таръянэвтрүүлгийн талаарЭнэ зөвхөн телевизийн уран бүтээл биш. Монголд мод тарих ногоон давалгааг үүсгэсэн анхдагч, нийгмийн сайн сайхны төлөөх хөдөлгөөн юмхэмээн онцлон тэмдэглэж байв. Сая нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойг тэмдэглэхэд нь ч Ерөнхийлөгчөөс мэндчилгээ ирүүлсэн байна.

 

ЭХЛЭЭД ЗҮРХЭНД НЬ, ДАРАА НЬ ТАРХИНД НЬ МОД ТАРЪЯ. ЭЦЭСТ НЬ ГАРААР НЬ МОД ТАРИУЛЖ СУРГАЯ

Хүн хэлээд зогсохгүй биеэрээ үлгэрлэх ёстой.

 

Б.Батболд, Д.Насанбаяр хоёртой   ийн ярилцаж суухад тэдний хүсэл,  “Танайд мод таръянэврүүлгийн зорилго, шат дараалал улам  л ойлгомжтой тод санагдах аж. Учир нь гэрийн эзэн  “Ногоон боловсрол олгох 10 жилд хийчих ажил бишгэсэн. Энэ нь юу вэ гэвэл,   эхлээд зүрхэнд нь мод таръя, дараа нь тархинд нь мод таръя, түүний эцэст гараар нь мод тариулъя гэсэн дарааллаар тэд  нэвтрүүлгээ шат ахиулж иржээ. Ингэж тариулсан мод ч  чин сэтгэлээс гоё ургана. Тэр мод  үнэхээр хайрлагдаж, энх­рийлэгдэж ургаж байгаа учраас тэр. Тиймдээ ч  гэрийн эзэгтэйХүүхдэд  багаас нь, цэцэрлэг, сур­гуулиас нь ногоон боловс­рол, ногоон хэвшлийг  олгож эхлэхгүй бол дунд насанд очсон, одоо бидний үеийнхнийг экологийн боловсрол олж ав гэхэд хүнд байна. Хүүхдэд багаас нь экологийн боловсрол олгож байж л Монгол ногоорно, дэлхий ногоорнохэмээн ярьж байна. ТэгэхээрТанайд мод таръянэвтрүүлэг ч гэсэн цааш дараагийн дараагийн үе залгамжлаад явах  мөнх настай нэвт­рүүлэг гэдэг нь ойлгогдоно. Анхнаас нь суурийг нь сайн тавьсан нэвтрүүлэг ийм байдаг аж. Барилгаар бол нэг давхрыг нь барьчихсан бол дараа дараагийн давхрыг хэрхэн өрж, ямар байшин босгох вэ гэдэг хүлээлт бас байна. Яагаад гэвэл, монголчууд малчин удамтай  ард түмэн. Малаа цангахыг мэднэ, нөмөр дулаан газар бараадахыг хүсч байгаа, эсэхийг бас мэднэ. Харин мод тарих, зүлэг, ургамал тордох тухайд удамшсан мэдлэг үгүй. Түүний нэг жишээ нь хавар болохоор баахан мод тарьдаг ч ургадаггүй. Хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө дэмий зарсан ажил болоод өнгөрдөг. Энд дахиад лТанайд мод таръянэвтрүүлгийнЭхлээд зүрхэнд нь, дараа нь тархинд нь мод таръя. Эцэст нь гараар нь мод тариулж сургаягэсэн философи толгойд тог хийтэл орж ирэх аж. Мөн гэрийн эзэн Б.Батболдын хэлсэнчлэн мод тарихыг өөрийн үүрэг гэж бодох ёстой гэсэн. Яагаад гэвэл, хүн гэдэг амьтан эх дэлхийд ирээд дараа нь  өртэй үлддэг. Газар шороон дээгүүр нь туучиж, машинаараа хөндлөн гулд давхиж, хогоо хаяж, байшин барьж төрөл бүрээр байгальтай харилцдаг. Өрөө төлөхийн тулд эх дэлхийгээ хайрлах учиртай. Үүний тулд заавал мод тарих ёстой гэв.

 

ЗУСЛАНГИЙНХАА ХАШААНД 400 МОД, 500-ГААД МАНДЛЫН ЦЭЦЭГ  ТАРЬЖЭЭ

Танай гэр бүл орчноо хэр цэцэрлэгжүүлэв гэхэд гэрийн эзэнХүн хэлээд зогсохгүй биеэрээ үлгэрлэх ёстой. Энэ манай гэр бүлийн зарчим гээд бид Бэлх  дэх зуслангийнхаа хашаанд 400  гаруй гоёлын модтойЗундаа 500-гаад мандлын цэцэг хийдэг. Ойр орчныхондоо үлгэр жишээ үзүүлж, сайхан амьдрахыг хүсдэг. Манайхыг хараад хүмүүс дууриаж хийдэг. Дараагийнх нь орчноо өөр­чилж шинэчилж байна. Орж гарч байгаа ах дүүс, найз нөхөд  туршлага судалж, орчноо цэцэрлэгжүүлж эхэлсэн. Ядаж тэр хүмүүсийн сэтгэл санаанд өөрчлөлт гарч байна гэдэг дор хаяж саваа өөрчлөөд цэ­цэг тарихыг бодно. Энэ л хамгийн сайхан. Манайх  Мод тарих үндэсний өдрөөр хоёр жил дараалан орчноо цэцэр­лэгжүүлсэн иргэ­дэд төрөөс олгодог урам­шууллыг авсангэв. Гэрийн эзэгтэй Д.НасанбаярСаяхныг хүртэл манайхан мод тарьж, цэцэг арчилж ургуу­лахыг тэтгэвэрт гарсан хүний ажил гэж ойлгодог байсан. Залуу гэр бүлүүдийг орчноо ногооруулахад сургах гээд амьдрах ухааны хичээл зааж явахад  “тэтгэвэрт гарахаараа хийнэгэж хэлдэг  нэгэн ч  байлаа. Энэ бол тэтгэвэрт гара­хаараа хийх биш харин ч тэтгэвэрт гарсан хойноо тарьж ургуулсан цэцэрлэгийнхээ сүүдэрт суух асуудал. Жимс жимс­гэнээ авч амьдралаа, эдийн засгаа дээшлүүлэх боломжтойг мэдсэнээр сүүлийн үед олон залуу гэр бүл мод тарьж, орчноо тохижуулж, жимс жимс­гэнээр бүтээгдэхүүн хийж  байгаа” -г  дурссан юм.

Амьдралын тойрогбулан маань  мод тарих улирлыг угтанТанайд мод таръянэвтрүүлгийг цэнхэр дэлгэцээр бэлтгэн хүргэдэг Б.Батбаяр, Д.Насанбаяр нарын амьдрал, үзэл бодол, уран бүтээлийн тойрогт уншигчдынхаа хамтаар ийнхүү  хэсэгхэн саатлааНийтлэлийн баатрууд маань  манай уншигчдад болон монголчууддаа хандажХавар цаг  нэвт­рүүлгийн маань төрсөн өдөр юм шиг сайхан өдрүүд болж өнгөрдөгХүмүүс ээмод тариарай. Бид ч гэсэн хүн таны сэт­гэлд хүж ногоон модоо ургуулнагэснийг дам­жуулъя. Монголоо ногоо­руулж, дэлхийгээ  хайрлая.

Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин

МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04