МАХН-ын дарга Н.Энхбаяр “Улаанбаатар марафон”-д оролцлоо

2017-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Гадаа бороотой, жиндүүхэн ч Сүхбаатарын талбай спортод хайртай хүмүүсээр дүүрэн байна. Өнөөдөр /05.20/ олон улсын автомашингүй өдөр тохиож байгаа билээ.  Мөн “Улаанбаатар марафон- 2017” тэмцээн амжилттай болж байна. Тэмцээний 10 км-ийн зайн марафон гүйлтэд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо.  Энэ зайг 50 минутын хугацаанд амжилттай туулан барианд оров.   Тэрээр “Марафонд анх удаагаа оролцож байна.  Залуустайгаа мөр зэрэгцэн амжилттай гүйлээ. Гүйлт бол эрүүл мэндийн спорт. Тиймээс хүн эрүүл бие, эрүүл амьдралын төлөө биеийн тамираар хичээллэх нь зөв юм. Үүнийг залуу үеийнхэндээ уриалмаар байна” гэв. Мөн марафонд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар дэмжигчээр оролцож байна.  Түүнээс сэтгэгдлийг нь сонслоо.  “Улаанбаатар марафонд олон сайхан монголчуудыгаа дэмжиж оролцож байна. Манай намын дарга Н.Энхбаяр гүйж өөрөө өөрийгөө хэрхэн ялан дийлэхийг  харууллаа. Ер нь хүн бүхнийг ялан дийлье гэвэл өөрт учирсан бэрхшээлийг хамгийн эхлээд даван туулах нь чухал юм. Энэ бол ялалтын үндэс билээ.  Өнөөдөр энэхүү марафонд оролцож байгаа хүмүүстэй баяр хүргэмээр байна” гэв. МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамт намын гүйцэтгэх товчооны гишүүн Д.Эрдэнэцогт гүйж барианд орлоо.  Тэрээр өмнө нь тус марафонд оролцож мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай нэгэн юм. Ийнхүү МАХН-ын удирдлагууд нэгэн өдрийг спортоор амьсгалан өнгөрүүллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12