”Дөрвөн улирлын цэцэрлэг”  хорооллыг   тойрсон оршин суугчдын гомдол,  газрын нууц наймаа

2017-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Хан-Уул дүүрэг чанаргүй барилга, хууль бус газрын  наймааны  асуудлаар дүүрэн, түүнд нь  их төлөв өндөр албан тушаалтнууд, Монголын томчууд холбогдсон байдаг. Түүний нэг болох 2005 онд Японы 100 хувийн  хөрөнгө оруулалтайгаар манай улсад байгуулагдсан  “Суруга Монгол" ХХК-тай холбоотой иргэдийн гомдол тасрахгүй байна. Одоо ч шүүхийн шатанд зарим гомдол, маргаан үргэлжилсээр байгаа аж. Тус  компанийг Монголд байгуулсан толгой компани нь Японы нэр хүнд бүхий, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр танигдсан "Суруга" корпораци байв. Тэгвэл “Суруга” корпораци Улаанбаатарт хэнээс, ямар арга, журам эсвэл шийдвэрээр  80 га газрыг 2005 онд өөрийх болгож чадсан бэ гэдэг өнөө хүртэл асуулт дагуулдаг. Уг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль болон  Засгийн газрын холбогдох  тогтоолоор нэг аж ахуйн нэгжид  үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 50 га-гаас илүү газар эзэмшүүлэхгүй гэсэн зохицуулалтай байсан. Ийм байтал 80 га газар  авч чадсан нь энд өгүүлэх гэж буй барьсан барилгынх нь  асуудлаас ч  урт түүх учраас түр орхиё.Харин нэг  зүйлийг  онцолж хэлэхэд,  "Алтай трэйдинг" ХХК тухайн үед Монголд “Суруга” корпорацитай хамтарч байжээ. Удалгүй “Суруга Монгол” ХХК нь дээрх эзэмшлийн газартаа "Дөрвөн улирлын  цэцэрлэг”  хороолол төслийг олон нийтэд зарлаж,  баригдаагүй орон сууцаа Японы  Токио хотод болон Улаанбаатарт зарж эхэлсэн байна. Монголчууд тухайн үед Японы “Суруга корпораци” болон Монголын томоохон аж ахуй нэгжүүдийн нэг болох  “Алтай трэйдинг”  компанид итгэж  тэр үеийн ханшаас хоёр дахин илүү үнээр орон сууц худалдаж авхаар гэрээ хийж, төлбөрөө хийж байсан байдаг.  Тэгтлээ итгэхийн учир нь  тэд   байр худалдаж авах хүсэлтэй  иргэдийг  орон сууц, амины орон сууц, сургууль, худалдааны төв бүхий ногоон байгууламжтай, Япон маягийн СӨХ-тэй болно, их гоё цогцолбор хороолол барина хэмээн итгүүлж,  тархи угаалт  хийж байж. Японы  Токио  хотоос  “Суруга”  корпорацийн Улаанбаатарт  барьж буй орон сууцыг худалдан авагчдын хувьд хэдэн жилийн дараа Монголд үл хөдлөх хөрөнгийн үнэ  нэмэгдэнэ гэсэн “Суруга”-гийн зөвлөгөөгөөр мөнгөө оруулсан нь цөөнгүй.

 Тэд  “Дөрвөн  улирлын цэцэрлэг”  хорооллыг хоосон газар дээр барьжээ. Анх бүх барилгын ажил худалдан авагч монголчууд болон япончуудад амласнаар явагдаж байсан аж. Баригдсан замын  дагууд мод бургас тарьж, С1,С2,СЗ барилгууд дараалан босчээ. Үнэ нь ч улам нэмэгдсээр байсан тул  монгол оршин суугчид цогцолбор хороолол бүрэн баригдаж дуусахыг хүлээсэн байна. Тэгвэл японууд анх авсан үнээс хэд нугалан  дамлаж  монголчуудад зарж  дуусгажээ. Гэтэл “Суруга” корпораци Япондоо маш том алдаа  гаргаж,  нэр төр, хөрөнгө оруулагчгүй болж хоцорчээ. Японы якуза  бүлэглэлтэй нийлж тэр нь олон нийтэд ил болсноор хөрөнгө оруулагч нар “Суруга”-аас татгалзсан байна.  Монголчуудын хувьд  тэр талаар   мэдээгүй тул итгэж хүлээсэн хэвээр  байжээ. Яваандаа барилгын ажил бараг зогсч  “Дөрвөн  улирлын цэцэрлэг”  хорооллын гурван  орон сууцны 500 гаруй айл  эмийн сан, хүнсний дэлгүүр, нийтийн тээвэр, цэцэрлэг, өрхийн эмнэлэггүй долоон  жил хүлээж. Тэд ийнхүү  “Суруга” компанид найдаж байтал гэнэт 2013 онд анх амины орон сууц барихаар танилцуулж байсан газар дээр буюу С2,СЗ барилгын урд талд нар, үзэгдэх орчныг  хаасан  "Хурд" компанийн “Хүннү” хороолол баригдаж эхэллжээ. Орчин үеийн сайхан хороолол хэдий ч  тэнд өндөр  үнээр байр  худалдаж аваад байсан  С2,СЗ –ын оршин суугчид тухайн үед нийслэлийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хандаж, шаардлага тавиад дийлээгүй аж. Мөн АТГ-т  ч хандан  газрын  хууль бус наймааны  талаар  хөндөн  гомдол гаргасан нь дарагдаж, хариуцлагын асуудал яригдсангүй. Харин С1 барилгын оршин  суугчид  шаардсаар байрныхаа  урд зөвхөн амины орон сууц бариулах  санамж бичиг байгуулж чаджээ. Гэтэл дахин “Суруга Монгол”  ХХК –ийн охин компани "Монгол Корпорэйшн" ХХК - д хулхидуулсан байна. Тэнд зургаан давхар амины орон сууц барина гэсэн нь мөн л  оршин суугчдын нар, үзэгдэх орчныг  хаана гэсэн үг. Иймд санамж бичгээ зөрчсөн "Суруга Монгол" ХХК болон охин компани "Монгол Корпорэйшн" ХХК –ийг  шүүхэд өгч, өөрсдийгөө хохирсон гэж үзэж байгаа оршин суугчид өдгөө  таван  асуудлыг тодруулахыг хүсчээ. Үүнд:

 1. “Суруга” корпораци  Японд дампуурахдаа Монголд амлаад байсан "Дөрвөн   улирлын  цэцэрлэг”  хорооллын төслийг анх амласанаар дуусгах талаар санаа тавьсан уу.Эсвэл Монголд Япон хүний үнэнч чанар байхаа больдог уу?

2. 80 га газрыг Улбаанбаатарт  Японы компанитай хамтран  эзэмшилдээ  авч, мөн гоё төсөл амласан УИХ-ын гишүүн Сү.Батболд хувьцаагаа зарж  бизнесээс гарахдаа иргэдийг тас мартдаг  зантай юу. Оффшорт хадгалаастай мөнгөө  “Суруга”-тай   хамтарч  хийсэн бизнесээс олсон уу?

3. УИХ- ын  гишүүн  Б.Чойжилсүрэн өмнө нь  барьсан  барилгуудын нар, үзэгдэх  орчныг  хааж “Хүннү” хорооллыг барихдаа газрыг нь “Суруга Монгол” ХХК-аас хэдээр авсан бол.  Эсвэл “Суруга Монгол” компанийн япон захирал хар тамхи хэрэглэснийг далимдуулж үнэгүй аваагүй л бол баримтаа ил болго. Япон захирлын  хар тамхи хэрэглэсэн хэргийн талаар   Ерөнхий прокурор Д.Дорлигжав та хариулна уу?

 4. С1 байрны урд зургаан  давхар амины орон сууц барьж буй компанийн захирлаар тодроод байсан “буурал” хэмээх А.Гансүхийн эхнэр тухайн үед  ямар хөрөнгөөр барилгаа барих байсан бол. Гансүх төмөр замыг “Женко” Х.Баттулгатай нийлж барихдаа Монгол Улсын төсвийг онц их хэмжээгээр хохироосон гэлцдэг. Хулгайгаар алга болсон мөнгө нь зургаан  давхар хаусын барилгад зарцуулагдсан биш биз. Үүнийг  АТГ шалгасан уу?

 5. "Суруга корпорэйшн"-ийг Японд өөрийх болгосон “Ш....” хэмээх компани түүний Монгол дахь  охин компани болох “Суруга Монгол” ХХК-ийн 78,6 хувийг 26 тэрбум төгрөгөөр “Суруга Жапан” ХХК-д зарахдаа Монгол дахь төсөл нь анх амласнаас  огт  өөр төлөвлөлтэй болж газрын наймаачин гэгдэх болсны учир нь юу вэ. Гол нь “Дөрвөн улирлын цэцэрлэг”  хорооллын төсөл оффшор дансны мөнгө угаах хэрэгсэл болчихоогүй байгаа гэдэг эргэлзээ хардлага оршин суугчид, иргэдэд  байгаа ажээ. Энэ бүхний эцэст дахиад л асуулт гарч байгаа. Тэр нь энэ сарын 19-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс иргэд, оршин суугчдын гомдлыг авч хэлэлцэхдээ дээр дурдагдсан С1 байрны урд барьж буй зургаан  давхар амины орон сууцыг  “Нийтийн орон сууц” гэж үзжээ. Тэгэхээр иргэд, оршин суугчдын зөрчигдсөн эрхийг  хэрхэн  сэргээж, хохирлыг яаж барагдуулах вэ?

Эх сурвалж: www.polit.mn

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2 цаг 30 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

14 цаг 28 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Өчигдөр 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Өчигдөр 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Өчигдөр 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин