Онцлох үзвэр: “Автомашингүй өдөр” хаана, юу болох вэ?

2017-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

 Т.САЙХАН

Агаарын бохирдлыг бууруулах, бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилго бүхий “Автомашингүй өдөр” маргааш буюу энэ сарын 20-нд болох гэж байна. Энэ өдөр 08.00-18.00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүл, Чоймбол, Самбуу, Анкарагийн гудамжийн хөдөлгөөнийг хязгаарлах юм. Мөн Сүхбаатарын, Их сургуулийн, Бээжингийн, Залуучуудын, Чагдаржавын, Элчингийн, Олимпийн гудамж болон Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөнийг хязгаарлана.

Дээрх замуудад бүх нийтийг хамарсан “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Мөн энэ өдөр “Бөмбөгөр, “Шонхор зах”, “Хүчит шонхор”, “Нарантуул”, “И март”, “Дүнжингарав” “Өгөөмөр” зэрэг томоохон зах, худалдааны төвүүд амрах бөгөөд эдгээр худалдааны төвүүд маргаашийн ажлаа ирэх долоо хоногт шилжүүлэхээр болжээ. Эх жилийн “Улаанбаатар марафон”-д оролцохоор 33 мянган иргэн бүртгүүлжээ. Одоогоор бүртгэлийн баталгаажуулалтыг хийж байгаа аж. Ингээд “Машингүй өдөр”-ийн хөтөлбөрийг хураангуйлан гаргасныг хүргэе.

“Улаанбаатар марафон”-ы хөтөлбөр

09.00-09.15  Увертура” хамтлагийн тоглолт

09.15-09.25  Бүх нийтээр бие халаалтын дасгал хийлгэнэ.

09.25-09.30  “Гүйх гайхамшиг” дуучин Баттогтох дуулна.

09.30  Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа тайзан дээр эхэлнэ.

10.00  Гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд буудаж Улаанбаатар марафон гүйлтийн Элит гараа буюу холын зайн гүйгчид гараанаас гарна.

10:15 Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн хамгийн их олон гүйгчдийг хамруулсан таван  метрийн 18-34 насны, 35-55 насны ангиллын гүйгчдийн гарааг гаргах ажиллагаа явагдана.

10.30  Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн таван мянган метрийн 12-18 насны, 55-аас дээш насны ангиллын гүйгчдийн гарааг гаргах ажиллагаа явагдана.

11.00-16.30  гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа үргэлжилнэ.

Гүйлтийн бариа барих

11.00-12.00 цагт 5000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

11.00-13.00 цагт 10 000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа

11.00-15.00 цагт 21097.5 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

12.00-16.00 цагт 42195 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

Шагнал , азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа

13.00- 14.00 Марафоны таван мянган метрийн зайн 18-34 нас, 35-55 насны ангиллын ялагчдаар шалгарсан эрэгтэй, эмэгтэй 32 гүйгчдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа

14.00-15.00  Марафоны таван метрийн зайн 12-18 нас, 55-аас дээш насны ангиллын ялагчдын эрэгтэй эмэгтэй 32 гүйгчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа

15.00-15.30 Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа явагдана.

16.00-17.00 Улаанбаатар марафоны 42 км, 21 км, 10 км-ийг гүйлтийн ялагчаар шалгарсан 60 гүйгчийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана.

Дугуйчид нэмье гэсэн үг бүтээнэ

Мөн маргааш /05.20/ Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Дугуйн парад” зохион байгуулахаар болжээ. Улаанбаатар хотод унадаг дугуйн зам бий болгохыг энэ үеэр уриалах юм байна. Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, Унадаг дугуйтай Улаанбаатар, Зам, Хүүхэд гэсэн үгийг бүтээж байсан бол энэ жил “нэмье” гэсэн уриа үг бүтээх юм байна. Дугуйн парадад “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллагууд оролцох бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй аж. Өнгөрсөн жилүүдэд дугуйн парадад 1500 гаруй дугуйчин оролцжээ.

Шохойн зургийн уралдаан болно

Автомашингүй өдрийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах зорилгоор шохойн зургийн уралдааныг энэ өдөр  зохион байгуулах гэж байна.Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Хүүхдийн холбоо, Монгол контент компани  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  Хаан Даатгал компани ивээн тэтгэгчээр ажиллана. Шохойн зургийн уралдаан маргааш /05.20/ 12-14 цагийн хооронд Спортын төв ордны дагуу зам дээр болно. Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой бөгөөд хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүжиг, тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдах ажээ.

Эх сурвалж:www.polit.mn  

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12